Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Л.Эрхэмбаяр: Би огцом шийдвэр гаргадаг

2013-4-17
0
ЖИРГЭХ
УИХ-ын 2012 оны сонгуулиар Сонгинохайрхан дүүрэгт АН-аас нэр дэвшсэн Л.Эрхэмбаяр өчигдөр мэдэгдэл хийж сонгуульд ялагдсанаа хүлээн зөвшөөрсөн.
erhembaУИХ-ын 2012 оны сонгуулиар Сонгинохайрхан дүүрэгт АН-аас нэр дэвшсэн Л.Эрхэмбаяр өчигдөр мэдэгдэл хийж сонгуульд ялагдсанаа хүлээн зөвшөөрсөн. Тэрээр "Сонгуульд оролцсон сонгогчиддоо баярлалаа. Мөн миний төлөө санал өгсөн сонгогчиддоо баярлалаа. Надаас илүү санал авсан Д.Сумъяабазарт баяр хүргэе" гэж хэлсэн. Мөн энэ цаг мөчөөс эхлэн УИХ-ын 26 дугаар тойрогтой холбоотой аливаа асуудалд ямар ч хамааралгүй болсноо зарласан юм. Хэрэв 26-р тойрогт дахин сонгууль хийхээр болбол Л.Эрхэмбаяр оролцохгүй гэдгээ бас мэдэгдсэн юм. Гэхдээ тэрээр их улс төрөөс гарахгүй, ардчиллын төлөө цаашид ч зүтгэнэ гэдгээ илэрхийлээл байгаа. Л.Эрхэмбаяртай ярилцлаа.

- Сонгуулийн дүн, шийдвэр эцсийн байдлаар гараагүй байхад яагаад ийм шийдвэр гаргав?

- Өмнөх сонгуулиар миний санал олон байсан. Харин энэ удаагийн сонгуулиар Д.Сумъяагийн санал олон боллоо. Миний хувьд сонгогчдоо хүндэлье гэж бодсон. 2008 онд УИХ-ын сонгуульд Сонгино хайрхан дүүрэгт нэр дэвшсэн. Сая дахин сонгууль боллоо. 2012 оны сонгуулийн хувьд гурав дах удаагаа сонгуульд оролцох зохимжгүй санагдаж байна. Тиймээс бүгдийг дахин шинээр эхлэе гэж бодож байна. Хүний амьдралын эрхэм зорилго нь эрүүл, эрч хүчтэй байж сайхан амьдрахад оршино. Түүн дотор зорилтууд байдаг. Нэг удаагийн тавьсан зорилт дандаа бүтнэ гэж байхгүй. Тэр бүхнээс няцаж болохгүй. Тууштай явах ёстой. Миний энэ шийдвэр няцаж байгаа асуудал биш юм. Нөхцөл байдлаа харж нэг удаа завсарлага авч байна. Ер нь хуулиа хоёр салаалахгүйгээр тодорхой болгох хэрэгтэй гэдгийг ажигласан.

- Өмнөх сонгуулиар та олон хүний санал авсан ч энэ удаа цөөхөн санал авсан нь юутай холбоотой гэж бодож байна?


- Сонгинохайрханчууд саналаа өгсөн. Тиймээс нийт санал өгсөн хүмүүстээ баярлалаа. Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй би 12 жилийнхээ амьдралыг холбосон. Архангай аймгийн Засаг дарга хийж байгаад 2002 онд нэгдүгээр хорооллын 12-р байранд ирж амьдарсан. Түүнээс хойш дүүргийн Ардчилсан намын дарга, ИТХ-ын төлөөлөгч гэх мэтээр ажил амьдралаа олон жил холбосон байна. Одоо ч би СХД-ийнхаа намын хорооны гишүүн, ҮЗХ-ийн гишүүн гэсэн сонгуульт ажлыг хийж байна. Энэ мэтээр миний хийх ажил их байна. Тиймээс СХД-ийн иргэддээ баярлаж явдаг шүү. Мөн анхааруулж хэлэхэд Монгол улсын иргэн бид эх орноороо бахархаж, бахдаж ярьж хөөрдөг. Яг эх оронч иргэний гол үүрэг нь төрөө байгуулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцох юм. Бүр бурханыхаа өмнө залбирч байгаад төрөө байгуулах сонгуульд хөгшин, залуу гэхгүйгээр оролцох ёстой. Сонгууль дөрвөн жилд нэг удаа болдог. Сая дахин сонгууль явагдахад “ядаргаатай юм” гэж хүлээж авсан хүмүүс байгаа байх. Гэхдээ ядаргаатай гэж битгий хандаж байгаарай. Төр сонгоно гэдэг нь тусгаар тогтносон Монгол улс байгаагийн илрэл юм. Халимагууд, Хазар монголчууд, буриадууд ч үнэхээр эмгэнэлтэй. Тусгаар тогтносон улс биш байна гэдэг нь үнэхээр гутамшиг юм. Тусгаар тогтносон төрийн төлөө сонголтоо хийх гэж өглөө сонгогчийн үнэмлэхээ өвөртлөөд гэрээсээ гарна гэдэг нь бидний бахархал юм. Тийм учраас сонгуульд бид 30 хүрэхгүй хувьтай оролцож болохгүй юм. Монголчууд тусгаар улсаа, төрөө хичнээн хүндэлж байгаа нь сонгогчдын ирцээс харагдана.

-Монголчууд төрдөө итгэхгүй учраас сонгуульд идэвхгүй оролцдог болсон юм биш үү ?


- Төрдөө итгэхгүй байна гээд сонгуульд оролцохгүй байж болохгүй. Тэгвэл ингэнэ гэсэн барьцаалсан хэлбэрээр бид хандаж болохгүй. Өгөөмөр байх ёстой. Хоёр генерал шатан дээр зөржээ. Хоёулаа нэг өдөр цол авсан. Албан тушаал адилхан. Бас нас чацуу. Хэн нь түрүүлж ёслох вэ? Хэн уужуу зантай нь ёсолно. Тэгэхээр төрдөө итгэхгүй байж болно. Гэхдээ сонгуулиа өгөх ёстой. Итгэж байгаа хүнээ сонгоё.

- Таны энэ шийдвэрт АН –ынхан нөлөөлсөн үү?


- Би ч энэ шийдвэрийг сонгуулийн дүн урьдчилсан байдлаар гарахад гаргачихсан байсан. Мөн дахин сонгууль явагдана гэхэд нь оролцохгүй гэж бодсон. Хурдхан энэ парламент элэг бүтэн болоосой гэж бодож байна.

- Намын нөхөд тань таны байр сууринд яаж хандаж байна?


- Янз бүрээр хандаж байна. Фэйсбүүк, твиттерээр зөв ч, буруу ч гэж бичиж байгаа хүмүүс байна. Миний хувьд сонголтоо хийсэн. Дахин сонгууль явагдвал би оролцохгүй. Ихэнхи хүмүүс “Улс төрийн соёл гаргасан байна. Эрхэмээ чи зөв шийдвэр гаргасан байна” гэж байсан. Би ер нь огцом шийдвэр гаргадаг хүн.

-  Д.Сумъяабазар УИХ-д төлөөлж суухаар болбол СХД гурван өөр намын төлөөлөлтэй болох нь. Гурван өөр намын төлөөлөл СХД-ийн хөгжилд хэрхэн нөлөөлөх бол?


- Аль намын хүн гэдэг нь сонгогчдод чухал биш. Бүгдээрээ л сонгогчдынхоо итгэл найдварыг даахын төлөө зүтгэх ёстой. Хувь хүний өөрийнх зүтгэл байх юм бол аль нам нь хамаагүй. Хоорондын уялдаа холбоогоо өөрсдөө шийдэж болно. Өөр өөрсдөө асуудлаа бие даан шийдэж ч болно.
Т.Хулан


0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • ***** (124.158.68.22)
    ялагдчихаад огцом шийдвэр гаргаад байхдаа яахав дээ?
    2013 оны 04 сарын 18 | Хариулах
  • ***** (202.70.46.205)
    ерөнхийлөгчийн зөвлөх гэж зөндөө рекламдаад уналаа даа тэгэхээр Ерөнхийлөгчид нь хүмүүс бас сэтгэл дундуур байнаа даа
    2013 оны 04 сарын 17 | Хариулах
  • Zuv (203.169.52.199)
    Zuv hun zuv zuil yarijee. Ene hun chini bgaa bdlaasaa daruuhan hun bizdee. za amjilt uneneer yavj uher tergeer tuulai guiteerei. Za tegeed guitssen hun bdag ch yumuu
    2013 оны 04 сарын 17 | Хариулах
  • ***** (122.201.18.11)
    битгий тэнэгт, огцом шийдвэр гаргадаг энэ нөхөрт саналаа өгөөгүй сонгинохайрханчууд маш сайн байна.
    2013 оны 04 сарын 17 | Хариулах
  • ***** (202.179.11.34)
    Dahin sobguuli hiisen ch garch chadahgui bj yuun ongiroo yriatai yum.chaddag yum bol dahin songuuli hiil dee
    2013 оны 04 сарын 17 | Хариулах
    • *****
      garah magadlal undur saynii songuuliar songogchdiin dunguj 33 huwi ni bgaa bizdeee urd taliihdana barag yalchihsan bsan shuu deee
      2013 оны 04 сарын 17
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    3 цаг 1 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    4 цаг 26 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    4 цаг 49 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    7 цаг 15 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    8 цаг 30 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    9 цаг 10 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    9 цаг 24 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    9 цаг 54 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    10 цаг 24 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    Өчигдөр 18 цаг 00 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 16 цаг 54 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    Өчигдөр 16 цаг 36 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    Өчигдөр 16 цаг 30 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК