Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Улаан: Бондын хүүгээс айх шаардлагагүй

2013-4-18
0
ЖИРГЭХ
Сангийн сайд Ч.Улаантай ярилцлаа.
elggyСангийн сайд Ч.Улаантай ярилцлаа.

-    Энэ хавар 2000 гаруй уул уурхайн компани үйл ажиллагаагаа зогсоолоо. Манай орны эдийн засаг, санхүүгийн ачааг үүрдэг уул уурхайн салбар хүнд байдалд орсон нь тэндээс орж ирэх орлогод нөлөөлөх үү?

-    2011, 2012 онтой харьцуулахад гадаадын хөрөнгө оруулалт буурсан. 2010 онд манайд орж ирсэн гадаадын хөрөнгө оруулалт 1.6 тэрбум доллар байсан. 2011 онд 4.6 тэрбум болж өссөн байна. 2012 онд 3.8 тэрбум доллар болж буурсан. Ингэж буурахад юу нөлөөлөв. Сонгуулийн өмнө тавдугаар сард батлагдсан “Стратегийн салбард оруулах хөрөнгө оруулалтын хууль сөрөг нөлөө үзүүлсэн” гэж бидний хэсэг нөхөд ярьдаг. Гэтэл бодит байдал дээр сөрөг нөлөө үзүүлээгүй юм. Хууль гараад хөрөнгө оруулалт зогсчихлоо гэдэгтэй би санал нийлэхгүй. Мөн Шинэчлэлийн засгийн газар гарч ирээд эдийн засгийн үзүүлэлтийг буулгалаа гэж ярьж байгаа. Шинэчлэлийн засгийн газрын бодлого дотор уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтыг харилцан ашигтай байх зарчимд нийцүүлэх зорилгоор тогтвортой байдлын гэрээ, хөрөнгө оруулалтын гэрээ, бүтээгдэхүүн хуваах гэрээг боловсронгуй болгоно гэсэн зорилт байгаа. Тэр нь зөв биз дээ. Байгалийн баялагаа ашиглаж байгаа учир харилцан ашигтай байх ёстой. Бодлогын өөр ямар нэгэн өөрчлөлт гараагүй. Тиймээс Оюутолгойн гэрээ өнөөдөр ихээхэн шүүмжлэгдэж байгаа. Оюутолгойн гэрээ нь монголын ард иргэдэд нэн ашиггүй гэрээ болжээ гэдгийг маш олон эх үүсвэрээр нотолсон. Гэрээ хэрэгжих явцдаа хөрөнгө оруулалтаа асар их хэмжээгээр хэтрүүлчихсэн. Хоёр тэрбум доллараар хөрөнгө оруулалт нь давчихсан яваа. Ингэхээр Монголын талд оногдож байгаа өр авлага нь нэмэгдэж байгаа юм. Монгол талын ашиг орлого орох хугацаа 30 жилээр цаашилж байгаа юм. Таван толгойн ордыг эргэлтээс бид асар их зүйл хүлээж байсан. Тэр дотроос арай эрчимтэй явж байгаа нь сайн чанарын нүүрстэй баруун Цанхийн орд байсан. Тэндээс 350 сая долларын урьдчилгаа Засгийн газар авчихсан. Урьдчилгаагаа авахдаа нүүрсээр төлнө гэж тохирсон. Нүүрсээр төлөхдөө тухайн үеийн зах зээлийн нүүрсний үнээс тонн тутамд хорин доллароор доогуур тогтоочихсон. Бид хоёр жил гаруй ажиллаад 170 гаруй сая долларын нүүрс нийлүүлчихсэн байна. Гэхдээ нүүрсний тонн тутамаас 20 доллар алдсан. 170 сая доллар дээр нэмээд 40 гаруй сая долларын алдагдал хүлээчихсэн. Одоо 180 сая доллар төлөгдөөгүй байгаа. Тэгэхээр Ахиад 60 сая долларын алдагдалтай болно. Тэгэхээр нүүрсээ нийлүүлж болохгүй байна. Нүүрснийхээ үнийг эргээд харж үз гэхээр “Үгүй ээ байгуулсан гэрээгээ өөрчлөхгүй гээд байна”. Бид “Үнээ өөрчлөхгүй бол 180 сая долларыг бэлнээр нь төлчихье. Тэгээд шинээр зах зээлийн нөхцөлд харилцан ашигтай үнээр тохирье” гэж хэлэхэд гэрээнд таван жилийн дотор нүүрсээ тогтвортой нийлүүлнэ гэж заасан байсан. Ингээд таван жилээ дуусгая гэхэд дахиад л гэрээнд энэ таван жилд нүүрсээ нийлүүлчихээд гэрээгээ дахиад таван жилээр сунгана гэсэн. Тэгэхээр ийм гэрээг хянаж үзэхгүй байж болохгүй биз дээ. Бидэнд харилцан ашигтай хөрөнгө оруулалт хэрэгтэй. Харилцан ашигтай нөхцлийг бүрдүүлэх ёстой. Тиймээс хөрөнгө оруулалт буурсан гэдэг дээр би огт эмзэглэхгүй байгаа. Аливаа зүйл зөв чиглэл рүүгээ явахын өмнө түр зогсолт хийдэг. Тийм байдал гэж бодож байна. Том өөрчлөлтийн өмнө ийм үзэгдэл гардаг шүү дээ.

-Төсвийн орлого эхний улирлын байдлаар ямар байгаа вэ?

-Нэгдүгээр улирлын байдлаар төсвийн орлогын төлөвлөгөө 13 хувиар тасарсан. Гэхдээ бид зайлшгүй өгөх шаардлагатай санхүүжилтийг тасалдуулаагүй Тухайлбал, цалин, тэтгэвэр, халамжийн зардал, төрийн болон төсөвт байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг хангах зардлуудаа өгөөд явж байна. Харин бараа ажил үйлчилгээний зардал дутуу санхүүжигдсан. Тэр дундаа эд хогшил худалдан авах зардлыг хойш нь тавьж тэвчиж байна. Элдэв төрлийн томилолтуудыг багасгаж байгаа. Хэмнэж болох зардлуудыг тэвчихийг шаардаж байна. Ингээд 120 тэрбум төгрөгөө дутуу санхүүжигдсэн. Гадаад зээлийн төлбөрийг аргагүйн эрхэнд хойш нь тавьж байгаа. Гэхдээ арванхоёрдугаар сард ханш тогтвортой байсан, инфляци өсөөгүй. Үүнийг “Чингис” бондтой холбон тайлбарлая. Та нар “Яах гэж арванхоёрдугаар сард Чингис бондыг гаргав" гэж асуух гэж байгаа байх. Үүнд хариулъя. Бид Чингис бондыг зориуд арванхоёрдугаар сард гаргасан юм. Яагаад гэвэл манай Засгийн газар галтай торх авсан байсан. Үнэхээр Монголын эдийн засгийн үзүүлэлтүүд хүнд байсан. Тэр байдлаараа яваад он дууссан бол валютын ханш 1800 төгрөгт хүрч, инфляцийн түвшин 25 хувьд очих гээд байсан юм. Үүнээс болоод эдийн засаг бүхэлдээ хямрах аюул нүүрлээд байсан. Тийм учраас бидэнд мөнгө хэрэгтэй, хөрөнгө оруулалтын эх үүсвэр шаардлагатай байлаа. Ингээд л бонд босгосон. Үр дүнд нь өнөөдөр валютын ханш тогтворжлоо, юмны үнэ 25 хувиар  нэмэгдсэнгүй. Арилжааны банкуудын чадвар нэмэгдлээ. Эдийн засаг баталгаатай боллоо. Энэ бол бондын эхний зорилго байсан. Харин одоо хоёр дахь зорилтыг хөрөнгө оруулалт болгохоор зорьж байна. Бондын мөнгийг хөрөнгө оруулалт болгох бэлтгэл ажил хангагдсан. Өнгөрсөн хоёр, гуравдугаар сард Засгийн газар энэ тал дээр маш завгүй ажиллалаа. Бүтээн байгуулалтын ажил эхлээд цаасан дээр бүтдэг юм. Угаасаа Монгол Улсад барилгын улирал дөрөв-дүгээр сарын 15-наас эхэлдэг шүү дээ. Бэлтгэлээ хангаж явсаар байгаад бараг наадмын өмнө газар шорооны ажил эхэлдэг байсан. Харин сая дөрөвдүгээр сарын 14-ний бүтэн сайн өдөр хотын гудмаар явахад энд тэндгүй замын ажил эхэлчихсэн байсан шүү. Энэ бол том өөрчлөлт. Өмнөх жилүүдийг судлаад үзээрэй. Бүтээн байгуулалтын ажил эндээс орой эхэлдэг байсан шүү.

-Хүний хөгжил сангаас олгосон 21 мянган гөгрөгөө аваагүй хүмүүст энэ мөнгийг хэзээ өгөх боломжтой вэ?


-Бичиг баримтын зөрчилтэй учраас энэ хүмүүс мөнгөө аваагүй. Тиймээс энэ зөрчлийг арилгахаар ажиллаж байна. Хоёрдугаар улиралд тэр хүмүүст мөнгийг нь өгч дуусгана, асуудалгүй. Ахмадуудад өгөх нэг сая төгрөгийн гуравдугаар ээлжийн 340 мянган төгрөгийг Цагйан сараар тараасан. Одоо зөрчлийн улмаас мөнгөө аваагүй цөөн хэдэн ахмад бий. Тэдэнд мөнгийг. нь өгөөд дуусгана.

-Бондын хүү 38 тэрбумд хүрчихлээ. Энэ нь өрийн дарамтад оруулж байна гэх юм, үнэн үү?


-Бондын төлбөр 35 тэрбум төгрөг болчихлоо гэж байна. Жилдээ 71 сая ам.доллар төлнө. Энэ тал дээр буруу, зөв ойлголт байна лээ. Зарим хүмүүс “Бондын хүү нэмэгдээд дарамт болчихлоо” гэж ярьж байна. Тийм зүйл байхгүй. Бид хатуу гэрээгээр хүүг тохирсон. 2017 оны арванхоёрдугаар сард бид 500 сая ам.доллараа төлж дуусгана. “Чингэс" бонд дэлхийн санхүүгийн хоёр дахь зах зээлийн арилжаанд орж байгаа. Тэнд манай бондын хүү өсч нэмэгдэж байгаа тал бий. Энэ тохиолдолд хоёр дахь зах зээл дээр ажиллаж байгаа хөрөнгө оруулагчид өөрсдөө эрсдэл хүлээнэ. Үүний хортой үр дагаврыг Монгол Улсхүлээхгүй. Чингэс бондыг хямд байхад нь аваад үнэд хүрэхээр нь худалдаж ашиг олохын төлөө хөрөнгө оруулагчид явж байгаа. Одоо манай бондын үнэ өндөр болчихсон үе нь. Бондын хүүнд өдөр тутам 260 сая төгрөг төлж байна. Энэ үнэн. Нуугаад байх шаардлага байхгүй. Гэхдээ үүнийг мушгиж, худлаа ярих хэрэггүй. Тухайлбал, зарим нөхдүүд “Нэг цэцэрлэг, сургууль барих  хэмжээний мөнгийг өдөр болгон хүү болгон гаргаж байна  гээд байгаа. Өнөөдөр 800 сая төгрөгөөс хямд үнээр босдог цэцэрлэг хаана байна 260 сая төгрөгөөр барьдаг цэцэрлэг, сургууль байхгүй шүү дээ. Тиймээс цэцэрлэг барих мөнгийг нэг өдөрт идэж байна гэж хоосон улстөржилт явуулж болохгүй. Өдөрт 260 сая төгрөгийн хүү төлж байна гэж айсны хэрэггүй. Монголбанк бондын мөнгийг арилжааны банкуудад зээлж, Чингэс бондын нэг өдөрт төлөх хүүгээс хоёр дахин их мөнгө авч байгаа. Харин арилжааны банкууд Монгол банкнаас зээлсэн мөнгөө аж ахуй нэгжүүдэд зээлсэн. Ингээд олсон ашгийнхаа гуравны нэгийг Монгол банкинд өгч, гуравны хоёроо еөрсдөдоө ашиг болгон авч байна. Арилжааны банкуудаас зээл авч байгаа аж ахуй нэгжүүд ч хохироогүй. Өмнө нь 18 хувийн хүүтэй авдаг байсан зээлээ одао 12-13 хувийн хүүтэйгээр авч байна. Энэ бол санхүүгийн зөв механизм Монгол Улс ямар ч өрийн дарамтад өртөөгүй. Өрөнд оръё ч гэж бонд гаргаагүй. Энд өөр нэг зүйлийг хэлэхэд хоёр хоногийн өмнө улс гүрнүүдийн зээлжих рейтингийг тогтоодог дэлхийн томоохон хэмжээний нэгэн компани Монгол Улсын зэрэглэлийн үнэлгээг буруулсан байна. Манай улс “ВВ тогтвортой” гэдэг үнэлгээтэй байсан бол одоо “ВВ сөрөг” гэсэн үнэлгээтэй болж байна. Монголд улс төрийн нөхцөл байдал тогтворгүй болсон гэдэг мэдээллээс болоод ийм үнэлгээ авсан гэж байгаа. Гэхдээ бид дэлхийн санхүүгийн зах зээлийн нэг амьд эд эс болчихсон байна гэдэг ль үүгээр нотлогдож байна. Бидний өчүүхэн жижиг хөдөлгөөн цэлхийд мэдрэг болчихсон байна. Тэгэхээр бид хариуцлагатай байх хэрэгтэй.

-Манай нийт өр хэд болсон бэ?

-Манай нийт өр 9.8 их наяд төгрөг байгаа. 2013 оны хувьд Монгол Улсын өр ДНБ- ний 50 хувиас хэтрэхгүй байх ёстой. Энэ хүрээнээс халиагүй.

-Таван толгой, Оюу толгой дээр ямар байр суурь илэрхийлээд байгаа вэ. Хэзээ хэлэлцээрийн ширээний ард суух вэ?

-Сар болгон ширээний ард хэлэлцээрт сууж байгаа Оюу толгойн гэрээг боловсронгуй болгож, харилцан ашигтай байлгахын төлөө хэлэлцээр хийж байна. Үүний үр дүнд Оюу голгойн хөрөнгө оруулалтын бүх зардлыг хянаж, баримтын шалгалт оруулан хөрөнгө оруулалт хоёр тэрбум ам.доллараар нзмэгдсэнийг тогтоолоо. Оюу голгойн үйл ажиллагаанд хяналт таамх эрх одоо л нээгдэж байна шүү дээ.
Т.Хулан


 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
Багш нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
Өнгөрсөн онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 89,2 хувийг арилжааны 9 банкны 30,162 дансыг ашиглан үйлдсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • ***** (103.10.21.34)
    монгол банк арилжааны банкуудад мөнгө нийлүүлэх үүрэтгтйэ шүү дээ. эдийн засаг хумигдах шинжтэй болсон үед арилжааны банкууд бондын мөнгийг их хэмжээгээр зээлж байгаа нь юу л болдоо. тэглээ ч арилжааны банкуудад бонлын мөнгийг урт хугацаагаар зээлүүлэх боломжгүй. бондын мөнгөний ихэнхи нь ул хэвтэж байгаа л гэж бодогдож байна. оюутолгой одоо хянах боложм олгож байгаа нь үнэн үү одоо нээлттйэ болсон гэж ойлгож болохуу?
    2013 оны 04 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмаас Украины скелетон спортын тамирчин Владислав Гераскевич дайнд амь үрэгдсэн украинчуудын дурсгалыг хүндэтгэсэн зурагтай дуулга өмссөнөөс болж тэмцээнээс хасагдлаа
    7 цаг 26 мин
  • Сар шинийн баяраар хилийн боомтуудын ажиллах ХУВААРЬ
    8 цаг 53 мин
  • Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов
    9 цаг 23 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчдийг виртуал бүсэд бүртгэх хүсэлтийг онлайнаар хүлээн авч эхэллээ
    9 цаг 40 мин
  • “IT PARK 2.0 – Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хойд жигүүрийн интерьерийн нээлттэй уралдаан зарлалаа
    9 цаг 42 мин
  • “Цагаан сар-2026” нэгдсэн арга хэмжээний хүрээнд аюулгүй байдлыг хангах хяналт шалгалт хийж, заавар зөвлөмж хүргэж байна
    9 цаг 48 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв
    10 цаг 5 мин
  • “Баярлалаа EASL, түр баяртай”
    10 цаг 48 мин
  • Залилангийн хэрэгт буруутгагдсан Францын биатлончин олимпын алтан медаль хүртэж, хохирогч нь 80-д орлоо
    10 цаг 54 мин
  • “Милан-Кортина”-2026: Э.Ариунтунгалаг 10 км-ийн чөлөөт төрөлд өрсөлдөнө
    11 цаг 30 мин
  • А.Баяр: Нийслэлийн түргэн тусламжийн төвд 3 жил ажилласан эмч нарыг гадаадын их сургуульд резидент эмчээр мэргэшүүлэх талаар ДЭМБ-д санал тавилаа
    11 цаг 53 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав
    12 цаг 37 мин
  • "Тусгаар тогтнол" киноны ЧИМЭГҮҮД
    13 цаг 54 мин
  • Н.Учрал: Аж ахуйн нэгжүүдийн зах зээлд нэвтрэх зардлыг бууруулж, бизнесийн хамтын ажиллагааг бодитоор хялбаршуулна
    14 цаг 8 мин
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
    14 цаг 37 мин
  • Валентинаар хайртайгаа үзэх ГОЁ үзвэрүүд
    14 цаг 41 мин
  • Норвегийн биатлончин Стурла Холм Лэгрейд Олимпын наадмын хүрэл медаль хүртсэнийхээ дараа хэвлэлд ярилцлага өгөх үедээ найз охиноо араар нь тавьсан гэдгээ зарлалаа 
    14 цаг 56 мин
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
    15 цаг 6 мин
  • Монхоодойн Батболдод “Улсын аварга фермер” цол, тэмдгийг гардууллаа
    15 цаг 19 мин
  • Он гарсаар мөс цөмөрсөн 8 тохиолдол бүртгэгдлээ
    15 цаг 43 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
  • Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
  • Г.Занданшатар: Эрдэнэтийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард иргэдэд ногдуулна
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
24 баримт
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК