ШӨХТГ-аас иргэдээс ирсэн гомдлын дагуу СӨХ-д шалгалт хийсэн. СӨХ-ийн
шалгалт гурван шаттай явагдаж байгаа бөгөөд эхний шалгалт явагдаад
дууссан аж.

ШӨХТГ-аас иргэдээс ирсэн гомдлын дагуу СӨХ-д шалгалт хийсэн. СӨХ-ийн шалгалт гурван шаттай явагдаж байгаа бөгөөд эхний шалгалт явагдаад дууссан аж. Иргэдээс ирсэн гомдолтой СӨХ-үүдийг шалгаад найман СӨХ дээр эрүүгийн шинжтэй гэмт хэрэг үүсгэж болзошгүй гэж үзээд Улсын мөрдөн байцаах газар шалгуулаад байгаа юм байна. Энэ ажил дээр ШӨХТГ, Нийслэлийн цагдаагийн байгууллага хамтарч байгаа аж. Ямартаа ч СӨХ-ийн асуудлыг бүхэлд нь шийдэхэд ШӨХТГ-ийн ажилчдад хагас жил шаардлагатай байгаа аж.
Д.Ундрах /24tsag.mn/