
Зам тээврийн осол аваарын 14 хэрэг гарчээ. Энэ хэргээс тав нь сургуулийн насны хүүхэдтэй холбоотой зам тээврийн осол аваарын хэрэг гарсан байна. Нийтдээ долоон хүүхэд бэртэж гэмтжээ. Тиймээс эцэг эхчүүд сургуулийн насны хүүхдээ зам гарцаар гаргахад анхаарах хэрэгтэй. Бага насны хүүхэд хурдтай ирж байгаа машиныг анзааралгүй зам гарах гэж гүйдэг. Үүнээс болж хүүхэд зам тээврийн осолд их өртөж байгааг анхаарах хэрэгтэй юм.
Түүнчлэн хөдөлмөр аюулгүй байдлаа хангаж ажиллаагүйгээс хоёр хүн гэмтсэн аж. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт барилга дээр ажиллаж байсан 30 гаруй насны иргэн Ч өндрөөс унаж хүнд гэмтсэн.
Мөн Чингэлтэй дүүрэгт барилгын дээвэр дээр телевизийн антен суурилуулах гэж байгаад хальтирч унаж эрүүл мэндээрээ хохирсон байгаа аж.
Д.Ундрах /24tsag.mn/