С.Баярцогт ёс зүйн хувьд ямар ч хариуцлага хүлээхэд бэлэн байгаагаа мэдэгдээд “Би ёс зүйн хувьд үлгэр дууриалал байх ёстой.

С.Баярцогт ёс зүйн хувьд ямар ч хариуцлага хүлээхэд бэлэн байгаагаа мэдэгдээд “Би ёс зүйн хувьд үлгэр дууриалал байх ёстой. Тиймээс хариуцлагаа хүлээх өргөдлөө өгнө хэмээн үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх өргөдлөө өгсөн. Үүний дагуу энэ асуудлыг УИХ-ын чуулганы хурлаар хэлэлцэж байна. Баярцогтыг өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргахыг хүссэн учир асуултгүйгээр санал хураах гормын саналыг АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат гаргалаа. Гэвч гормын санал гаргасан ч дэмжигдсэнгүй. Яг одоо С.Баярцогтын УИХ-ын дэд даргаар чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна.
Д.Ундрах /24tsag.mn/