Венесуэлийг сүүлийн 14 жилийн турш удирдсан Уго Чавезийн орыг залгамжлах тус улсын шинэ Ерөнхийлөгч Николас Мадуро албан ёсоор үүрэгт ажлаа хүлээн авсны тангараг өргөх ёслол өчигдөр болжээ. Тангараг өргөх ёслолын дараа Мадурог дэмжсэн олон мянган Венесуэльчууд түүнд баяр хүргэн хотын төв талбайд жагссан байна. Энэ сарын 14-д болсон Венесуэлийн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын дүнд Мадуро 51, сөрөг хүчний төлөөлөгч Энрике Каприллес 49 хувийн санал авсан болохыг Сонгуулийн төв комисс албан ёсоор зарласан юм.

