
Говийн нутгаар багавтар үүлтэй. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг болон говийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө голын сав газраар 4-9 градус, Говийн бүс нутаг болон Дарьгангын тал нутгаар 15-20 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 10-12 градус дулаан байна.