зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Лхагвадорж: Малайзад суралцсан оюутнууд англи хэлтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дипломтой төгсдөг

2013-4-24
0
ЖИРГЭХ
Малайз улс дахь Монголын оюутан, залуучуудын холбооны тэргүүн Н.Лхагвадоржтой холбооны үйл ажиллагаа болон тэнд суралцаж буй Монголын оюутан, залуусын талаар ярилцлаа.
2    Малайз улс дахь Монголын оюутан, залуучуудын холбооны тэргүүн Н.Лхагвадоржтой холбооны үйл ажиллагаа болон тэнд суралцаж буй Монголын оюутан, залуусын талаар ярилцлаа.

-Малайз улс дахь Оюутан, Залуучуудны холбоо Монгол оюутнуудтайгаа хэр ойр ажилладаг вэ?
-Малайз улс дахь Монголын оюутан залуучуудын холбоо нь тус улсад суралцаж буй Монголын оюутан бүрт хүрч ажиллахаас гадна Монгол улсаараа овогоо хийдэг хүн бүрийн жаргал зовлон, баяр гунигийг хуваалцаж, тулгамдсан асуудалд нь тус хүргэхээр зорин ажилладаг байгууллага юм. Өөрөөр хэлбэл Малайз улсад Монгол улсын маань Элчин сайдын яам, төлөөлөгчийн газар байдаггүйтэй уялдан Малайз улсад буй Монгол иргэдийн дунд тулгамдсан асуудлыг мэдэхгүй шахуу өнгөрч, цаг тухай бүрт нь шийдвэрлэж чаддаггүйгээс гадна, Эх орноо сурталчилан танилцуулах байгууллага биднээс өмнө ус агаар мэт хэрэгтэй байлаа. Өнөөдөр бид Малайз улсын 26 их, дээд сургуульд суралцаж буй Монгол оюутнуудыг эгнээндээ нэгтгэж, сургууль тус бүрт Монгол оюутнууд хариуцсан зөвлөл байгуулж, тухайн сургуулиудтай хамтран ажиллахын зэрэгцээ тэдгээр оюутнуудын дунд спорт, урлаг, аялал, танин мэдэхүйн шинжтэй олон арга хэмжээг зохион байгуулсаар өдийг хүрлээ. Нэг ёсондоо манайд бүртгэлтэй иргэн бүрийн сайн муу мэдээлэл бидэнд цаг алдалгүй ирдэг гэж хэлж болно.

-Малайзад одоо хэдэн монгол оюутан суралцаж байна ?
-Одоогийн байдлаар Малайз улсад амьдарч буй бидэнд бүртгэгдсэн 230 орчим оюутнууд мөн хувийн бизнес эрхэлдэг болон өөр улсын хүнтэй гэр бүлсэн гэх зэрэг 40 орчим Монголчууд манай байгууллагын гишүүнээр элсэж, мэдээллээ солилцож байна. Үүнээс гадна нийгмээс далдуур гэх эрхэлсэн ажил, сургууль байхгүй 10 орчим Монгол иргэд бидэнд мэдэгдэж байгаа бөгөөд цаана нь хэдэн Монголчууд тэдний адил амьдардагийг тодорхойлохоор бид ажиллаж байна.

-Монгол оюутнуудыг Малайзад суралцахад нөхцөл боломж хэр байдаг юм ?
-Сүүлийн жилүүдэд Малайз улсыг зорих оюутнуудын тоо Монгол болон олон орноос эрс нэмэгдэх болсон. Өөрөөр хэлбэл тус улсад олон улсын оюутан сурч, амьдрах бүх л талын нөхцлийг бүрэн хангаж өгснөөс гадна хоол унд, шашин шүтлэг бидэнтэй харшлах зүйл байдаггүй гэж ойлгож болно. Малайз улсад суралцахын гол давуу талууд бол тус улсын амьдрах өртөг Англи, Америк, Канад гэх мэт өндөр өртөг бүхий орноос 2 дахин бага, ард иргэд нь Англиар ярьж, их дээд сургуулиуд чанарын өндөр түвшинд боловсрол олгохын зэрэгцээ томоохон сургууль бүр Англи, Америк, Австралийн давхар дипломтой төгсөх боломжийг олгодог. Үндсэн сургуулийн сургалтын төлбөр тус улсуудаас 2-3 дахин байга байдаг.  

2-Тэнд суралцаж буй оюутнууд ихэвчлэн улсын тэтгэлэгээр суралцдаг уу? Хувиараа сурч байна уу?
-Үнэндээ Малайз улсад суралцаж буй Монгол оюутнуудын 98% нь хуваариа суралцдаг бөгөөд том хэмжээний цөөхөн сургуулиуд тэтгэлэг зарлаж, тэр шугамаар суралцаж буй цөөн хэдэн оюутан байдаг. Манай улс болон Малайз хоёрын Засгийн газруудын харилцаа төгс бэхжисэн тохиолдолд тус тэтгэлэгийн асуудал бидэнд нээлттэй болно гэдэгт бид итгэдэг. 

-Голчлон ямар мэргэжлээр суралцдаг вэ?
-Ер нь бүх талын мэргэжилээр боловсон хүчин энд бэлтгэхээс гадна энд суралцаж буй Монгол оюутнуудын 60% хувь нь Англи хэлний курс, 25% нь  Бакалавар /ихэвчлэн нягтлан бодогч, эдийн засагч, санхүүч болон аялал жуучлалаар/, 10% нь Магистарт /олон улсын эдийн засаг, менежемент, санхүүгийн менежер/ суралцаж байна. Хэрэв Малайз улсад хэн нэгэн Монгол оюутан суралцахаар шийдэж, сургууль хайж байгаа бол та өөрийн сонирхож буй мэргэжлээ олно гэдэгт итгэлтэй байна.

-Оюутнууд ихэвчлэн ямар асуудлаар танайд ханддаг вэ?
-Нийт оюутнуудаас ирдэг саналын ойролцоогоор 80% нь тэдний дунд уралдаан тэмцээн зохион байгуулах, Монголчуудын нэгдсэн уулзалт хийх гэх мэт урлаг, спорт, танин мэдэхүй, идэвхижүүлэлтийн шинжтэй үйл ажиллагаануудыг хүсдэг бөгөөд сүүлийн 6 сарын хугацаанд гэмт хэргийн шинжтэй буюу хар тамхи, хулгай дээрэм, архидан согтуурах зэрэг хэргээс шалтгаалж цагдаад баригдах, шоронд орох зэрэг хэргийн тоо нэмэгдэж байна. Үүнээс үүдэн тэдний ар гэр, холбогдох байгууллагын хүсэлтээр өмгөөлөгч, хуульч зэргийг томоохон хэргүүдэд олж өгч, энгийн хэргүүдийн батлан даагчаар ажиллаж байна. Сүүлийн 3 сарын хугацаанд эрс өсч буй нэгэн хэрэг бол оюутны визтэй холбоотой асуудал эрс нэмэгдэж байна. Учир нь тус улсад аяллын 1 сарын визгүй зорчиж болох бөгөөд хэрэв сурахаар ирэх бол заавал Монголдоо визээ авах шинэ хуультай болсныг оюутнууд судлалгүй ирснээс гадна Монгол буцах болон холбогдох виза сунгалт, мэдээлэл, тодорхойлолт зэргийг зэргэлдээх улсын Монголын Элчин сайдын яамнаас авахаар манайд хандаж байна.
 
-Урлаг соёл, спортын төрөлжсөн томоохон арга хэмжээнд манай оюутнууд хэр хамрагддаг вэ?

-Малайз улсад буй Монгол иргэдийн нийгмийн идэвхи маш өндөр бөгөөд бид жилдээ нэг удаа Монгол оюутан, иргэдийн нэгдсэн том чуулга уулзалтыг хийж, ирэх жилийнхээ урлаг спорт, зохион байгуулах арга хэмжээнийхээ төлөвлөгөөг баталдаг. Энэ ч үүднээс бүх оюутнууд маань тун идэвхитэй оролцож, сургууль хамт олноороо баг болж өрсөлдөн жилийн эцсээр шилдэгээ тодруулдаг уламжлал хэвшээд байна.

-Оюутнуудын ахуй хангамж тал дээр танайхаас яаж туслалцаа үзүүлдэг вэ?
-Бид Монгол оюутан суралцдаг сургууль бүртэй хамтран ажиллах санал бичиг солилцсон байдаг бөгөөд жилд 4 удаа нийт Монгол оюутнуудаа тойрон эргэж, санал сэтгэгдлийг нь сонсон, тэдний санал гомдлыг тухайн сургуулиудад мэдэгдэн, тус тулгамдсан асуудлуудыг хамтран шийдвэрлэдэг. Ер нь оюутнуудын ахуйн хангамжийн асуудалд амьдарч буй байр, сургалтын орчны талаар голцуу яригддаг бөгөөд ихэвчлэн тухайн сургуультай уг асуудлыг хамтран санал солилцож зохицуулж байна. Бид дан ганц оюутнуудын бус энд буй иргэдийн асуудалд анхаарал хандуулан ажилладаг болохоор шоронд хориотой болон нэг удаагийн тусламж хүссэн иргэдэд сэтгэл санааны болон ахуйн тусламжийг өнгөрсөн хугацаанд багагүй боломжийнхоо түвшинд үзүүлсэн байна.

-2Монголоос оюутан сургах тал дээр яаж ажилладаг вэ?
-Үнэндээ сүүлийн жилүүдэд Малайз улсыг чиглэх Монгол оюутнуудын тоо эрс нэмэгдэж байгаатай уялдан Монголд зуучлалын байгууллагууд эрс нэмэгдэж, худал үнэн нь мэдэгдэхгүй мэдээллээр иргэдийг авчирч байгаатай холбоотой маш олон санал манайд ирж байна. 2013 он гарснаас хойш 20 өргөдөл, санал бидэнд ирсэн байна. Харин бидний хувьд хэдий энд их дээд сургуулиудтай хамтран ажилладаг хэдий ч өөрсдийн интернет хуудас, Facebook дэх хаягаараа дамжуулж иргэдэд мэдээлэл өгөхөөс цааш төдийлэн хүрч чадахгүй байна. Биднээс мэдээлэл хүссэн Монгол улсын иргэн бүрт бид мэдээлэл үнэ төлбөргүй, шуурхай хүргэж, таны хүссэн сургуульд тань дундын зуучлалын хөлсгүй сурахад тань тусалж чадах болохоо энэ ташрамд хэлье. Энэ сардаа багтаад бид өөрсдийн Вэб сайтыг нэвтрүүлж, Малайз улсын тухай бүхий л бодит мэдээлэл иргэдэд хүргэхээр зорин ажиллаж байна. Бидний иргэдтэй харилцдаг хаяг маань Facebook хаяг: MMOZHolboo@yahoo.com Email: MMOZH_11@yahoo.com болно. 

-Амьдралын боломж тааруу айлын хүүхдүүд рүү чиглэсэн ажил хийдэг үү?
-Монгол улсад буй амьдралын боломж тааруу хэдий ч сурлага, нийгмийн идэвхиэрээ бусдыгаа манлайлан суралцаж, хөдөлмөрлөж буй иргэдрүү чиглэсэн үйл ажиллагааг өнгөрсөн 2012 оноос уламжлал болгон Монголын оюунтаны хөгжлийн сантай хамтарч зохион байгуулсаны нэг томоохон ажил нь Англи хэлний хагас вакум сургалтыг хөдөө орон нутагт тус салбарын хүүхдүүдийг үнэгүй хамрагдуулж, бусад иргэдэд 85%-н хөнгөлөлттэй зохион байгууллаа. Харин энэ жилийн хувьд бид Малайзын их, дээд сургуулийн багш нарыг эх нутагтаа урин аваачиж,  Англи хэлний сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа ба Малайз улсад одооноос бэлтгэл ажилдаа орж эхлээд байна. Тус аяны хүрээнд тухайн сургуулиудаас хэд хэдэн тэтгэлэгийг авч очин, хэдэн Монгол залуусыг баярлуулахаар хичээн ажиллаж байна. 

-Малайзад боловсрол эзэмшсэний давуу тал юу вэ?

-Малайз улсын боловсрол олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, чанарын өндөр түвшинд боловсрол олгодгоороо дэлхийд танигдаж байгаагаас гадна сургалтын төлбөр болон амьдралын өртөг Англи, Америк, Австрали, Канад зэрэг улсуудтай харьцуулахад харьцангуй хямд бөгөөд ихэнх томоохон сургууль 2 орны давхар дипломтой төгсөх боломж олгодог нь их онцлууштай байдаг. Өөрөөр хэлбэл та Малайзад суралцасны дараа Англи хэлтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дипломтой мөн эдийн засгийн асар их хэмнэлтийг мэдрэх болно.

-Малайзад боловсрол эзэмшсэн залуус эх орондоо эргэж ирэн ажиллах сонирхол нь хэр байдаг вэ? Эсвэл тэндээ үлдэж ажил хийх дуртай юу?
-Үнэндээ бид залуу хүмүүс. Бид эх орны ирээдүйг тодорхойлох эздийн нэг гэж өөрсдийгөө ойлгож явдаг. Гэтэл тэр эзэд нь харь улсад амьдраад байвал хэн Эх орондоо ажил хөдөлмөрөө залгуулж, баялгийг бүтээх вэ? Бид үргэлж энэ асуултыг өөрсөддөө тавьдаг. Ер нь бүх гадаадад амьдарч буй залуусаа боловсрол эзэмшсэний дараа нутагтаа очиж, хүний нутгийн бус өөрийн эх орны хөгжлийн төлөө өөрийгөө зориулахыг Малайз дахь Монгол ахан дүүсээс нь уриалмаар байна. Харин тус улсын ажлын байрын хувьд хэлэхэд Малайзад үнэндээ ажил хийх боломж тун ховор бөгөөд цалингийн түвшин бага байдагтай уялдаж, Монголчууд гэлтгүй гадаад иргэд энд ажиллахаар төдийлэн ирдэггүй.
 
-Монгол оюутнууд сургуулиа төгсөөд Малайзын томоохон компанид ажиллаж амжиллтай яваа жишээ байдаг байх. Тийм үү?
-Үнэндээ одоогоор тийм хүн бидэнд мэдэгдээгүй байна. Сүүлийн 6 жилээс Малайз улс Монголчуудад нэлээд танигдаж эхэлсэн бөгөөд тэр үеийн оюутнууд төгсөөд ихэнх нь нутаг буцсан мэдээлэл бидэнд байдаг. Харин төгсөөгүй боловч Малайзын томоохон компанид ажиллаж буй нэгэн Монгол бүсгүйн тухай дуулж байсан боловч хараахан уулзаагүй явна.

-Цаашдын үйл ажиллагаа яаж өргөжүүлэн тэлье гэж төлөвлөж байна вэ?
-Манай байгууллага байгуулагдаж бичиг баримтаа албан ёсоор авснаас хойш нэг жил гаруй хугацаа өнгөрч байна. Гэхдээ нэг жилийн хугацаанд бид 12 төрлийн 40 гаруй ажлыг Монгол иргэдрүүгээ чиглүүлж өнгөрсөн хугацаанд хийжээ. Өнөөдөр манай байгууллагад Монголын 300 гаруй иргэдийн мэдээлэл буюу Малайз улсад амьдарч буй иргэдийн 80%-н мэдээлэл бүхйи сан бүрдсэн нь их том ажлын үр дүн буюу иргэдэд тэдний төлөө гэх байгууллагын хэрэгцээ ямар их буйг харуулж байна гэж бид дүгнэдэг. Энэ оны эхнээс Монгол улсын гадаад харилцааны яам бидний үйл ажиллагааг дэмжиж буйгаа илэрхийлсэн бөгөөд зэргэлдээх Тайланд улс дахь Монголын элчин сайд Ч.Баттөмөр өөрийн биеэр бидний тус жилийн 150 Монгол оюутнууд хамрагдсан чуулга уулзалтын үйл ажиллагаанд оролцож, дэмжихээ илэрхийлээд буцлаа. Цаашдаа бид Монгол болон Малайз улсуудын хамтын ажиллагааг бэхжүүлж, эх орноо тус улсад таниулах бүхий л сайн сайхан ажлыг зохион байгуулж, Элчин сайдын яамтай болох хүртэлх бүх л төрлийн үйл ажиллагааг санаачлан хийж, энэ хугацаанд тэр байгууллагаас дутахааргүй иргэдийнхээ эрх ашгийн төлөө болон Эх орныхоо нэрийг таниулахын төлөө хичээн ажиллана гэж бодож байна. Малайз улсыг зорьж буй иргэн бүрт бидний хаалга нээлттэй байх болно.
Т.Хулан









0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • зочин (202.21.127.161)
    лхагвасүрэн гэдэг энэ новш малайзаад бүүр итгэгдсэн тэднээс зүйл бүрийн хахуул авдаг хүн
    2020 оны 01 сарын 22 | Хариулах
  • Natsag Khandsuren. (202.179.24.172)
    сайн байна уу? Үзэсгэлэнд ажиллах Монгол оюутаны хаяг өгнө үү. nukhttour.mongolia@gmail.com
    2018 оны 05 сарын 20 | Хариулах
  • Busgui (202.55.191.130)
    Ajil olddoggvi geheer yaj tulburuu tulj bair hooloo bolgoj amidardag yum be? Biye vneleh vv? kkk
    2016 оны 09 сарын 26 | Хариулах
  • Galaa (175.136.122.226)
    Bayrllaa.
    2013 оны 11 сарын 24 | Хариулах
  • tsenguun (112.72.12.238)
    sain bnau tanias ym asuuh gsn ym malaiziin SLC surguulid bi helnii surgaltand ywah gj bgan her surgalttai ymarhuu gazar we ywhad zgruu helj ugch tuslaach
    2013 оны 08 сарын 17 | Хариулах
  • Sudlaach (60.51.100.161)
    Malaizad ajil hiih bolomj l taaruu bolhoos bish busad nuhtsluuruu er n taatai oron shuu. Malaysiad surna gedeg hemnelttei gej bichsen bn. Unenshuu. Bodit saihan medeelel beltgejee
    2013 оны 04 сарын 27 | Хариулах
  • ***** (115.134.73.31)
    Amjilt zaluusaa
    2013 оны 04 сарын 25 | Хариулах
  • Том дарга (210.195.79.55)
    За амжилт залуусаа!
    2013 оны 04 сарын 25 | Хариулах
  • ***** (115.134.73.31)
    Mongoliin zaluuchuud hvnii nutagt henees ch hamaaralgui uursduu bie daaj holboo baiguulsan gedeg mundag shuu . amjilt
    2013 оны 04 сарын 24 | Хариулах
  • ***** (175.142.195.194)
    amjilt husey....
    2013 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (60.51.102.34)
    Лхавгаа дүүдээ болон танай хамт олонд ажлын амжилт хүсье! Зовсон үед хүнд тус болно гэдэг тэр хүний мөнхийн баатар нь болдымшдээ. Дүү нартаа хамгийн сайхан бүхнийг хүсье. Урагшаа тэмүүлээд байгаарай залуучуудаа.
    2013 оны 04 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Б.Пүрэвдорж: Төвийн бүсийг тойруулан хот байгуулах нь хэт их төвлөрлийг бий болгох эрсдэлтэй
    Өчигдөр 17 цаг 30 мин
  • Х.Нямбаатар: Хятад компанийг тендерт шалгаруулъя гэдэг тохируулга хийж орж ирээгүй
    Өчигдөр 17 цаг 13 мин
  • ШУТИС-ын төв номын сан Ерөнхийлөгч асан П.Очирбатын нэрэмжит танхимтай болжээ
    Өчигдөр 17 цаг 03 мин
  • "Элийрэгч" Ц.Уянгын дэлгэсэн чат Э.Одбаяр сайдынх байжээ
    Өчигдөр 16 цаг 55 мин
  • “GOMONGOLIA” үндэсний брэндинг олон улсын “PRWEEK GLOBAL AWARDS 2025” уралдааны “Нийтийн салбар” төрөлд тэргүүн байр эзэллээ
    Өчигдөр 16 цаг 21 мин
  • Нийслэлийн өмчлөлд буцаан авсан хөрөнгийг танилцуулж байна
    Өчигдөр 14 цаг 17 мин
  • ЭЗБХ: Жилийн төлөвлөгөөний төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг байгууллаа
    Өчигдөр 13 цаг 54 мин
  • ГХЯ: БНСУ-ын визтэй холбоотой асуудлуудад бодит шийдвэр гаргуулахаар ажиллаж байна
    Өчигдөр 13 цаг 31 мин
  • Манай улсад нийт 756 нэр төрлийн электрон тамхи борлуулагдаж байна
    Өчигдөр 13 цаг 25 мин
  • “Дэлхийн шинэ дэг журмын огтлолцол дахь улс, бүс нутгууд” олон улсын эрдэм шинжилгээний хуралд есөн орны эрдэмтэд оролцож байна
    Өчигдөр 13 цаг 12 мин
  • ОБЕГ: Объектын гал түймрийн 2086 тохиолдол бүртгэгдсэний 14.8 хувь нь өнжмөл шар өвстэй холбоотой дуудлага байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Ж.Баярмаа: Татварын дарамтыг буулгах бодлого байхгүй юм уу?
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • Өвөр гүнтийн 4.5 км авто замын засвар, шинэчлэлтийн ажил эхэллээ
    Өчигдөр 12 цаг 40 мин
  • Б.Батцэцэг: Гадаад харилцааг эдийн засагжуулахад эрх зүйн орчин хангалттай бүрдчихсэн
    Өчигдөр 12 цаг 14 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    Өчигдөр 12 цаг 01 мин
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа
    Өчигдөр 11 цаг 51 мин
  • Б. Найдалаа: Ерөнхий сайд хууль бусаар хөрөнгөжсөн бол хариуцлага хүлээх л ёстой
    Өчигдөр 11 цаг 40 мин
  • Б.Жаргалан: Урсгал зардлыг улам цааш нь танах боломжтой
    Өчигдөр 11 цаг 37 мин
  • Л.Мөнхбаясгалан: Эрүүл мэндийн салбар хүний сэтгэл хөдлөл, эмзэглэл дээр явмааргүй байна
    Өчигдөр 11 цаг 22 мин
  • О.Батнайрамдал: Гаднаас орж ирж буй мөнгөн урсгал тийм амархан өөрчлөгдөхгүй
    Өчигдөр 10 цаг 58 мин
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • ЭМГЭНЭЛ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
  • "Элийрэгч" Ц.Уянгын дэлгэсэн чат Э.Одбаяр сайдынх байжээ
  • Парис Сен-Жермен vs Интер: Аваргуудын Лигийн финалаас юу хүлээх вэ?
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХОМ
  • Б.Бат-Эрдэнэ: Та нарын сэтгэл өвддөггүй юм уу, төрийн албан хаагч биш "хүн" гэсэн сэтгэлээр ажиллаад өгчих л дөө
  • Д.Амгалан: Хууль бусаар иргэний өмчид халдсан зүйл байхгүй
  • Эрхүү мужийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхантай Транбай зэрэг таслийн талаар санал солилцлоо
  • Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын 30 бөх
  • Дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдсан иргэд, оршин суугчидтай уулзаж, санал солилцож байна
  • Б.Пүрэвдорж: Дунд шатанд авлига, хээл хахууль хэрээс хэтэрчихсэн байна
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • Хүдэр суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХОМ
  • Д.Амгалан: Хууль бусаар иргэний өмчид халдсан зүйл байхгүй
  • ЭМГЭНЭЛ
  • ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
  • Эрхүү мужийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхантай Транбай зэрэг таслийн талаар санал солилцлоо
  • Б.Пүрэвдорж: Дунд шатанд авлига, хээл хахууль хэрээс хэтэрчихсэн байна
  • "Элийрэгч" Ц.Уянгын дэлгэсэн чат Э.Одбаяр сайдынх байжээ
  • Х.Нямбаатар: Хятад компанийг тендерт шалгаруулъя гэдэг тохируулга хийж орж ирээгүй
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдсан иргэд, оршин суугчидтай уулзаж, санал солилцож байна
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • 2024 онд 14 мянган хос гэрлэлтээ бүртгүүлжээ
  • Б.Бат-Эрдэнэ: Та нарын сэтгэл өвддөггүй юм уу, төрийн албан хаагч биш "хүн" гэсэн сэтгэлээр ажиллаад өгчих л дөө
  • Парис Сен-Жермен vs Интер: Аваргуудын Лигийн финалаас юу хүлээх вэ?
24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК