Монголын тэргүүлэх хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид АНУ-ын
Вашингтон хотноо хэлний болон мэргэжлийн сургалтад хамрагдаж байна.
Дөрөвдүгээр сарыг дуустал үргэлжлэх энэхүү нэг сарын хугацаатай
сургалтад телевиз, радио, сонин, сэтгүүл, цахим хэвлэлийн нийт 18
сэтгүүлч хамрагдаж буй юм.

Монголын тэргүүлэх хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид АНУ-ын Вашингтон хотноо хэлний болон мэргэжлийн сургалтад хамрагдаж байна. Дөрөвдүгээр сарыг дуустал үргэлжлэх энэхүү нэг сарын хугацаатай сургалтад телевиз, радио, сонин, сэтгүүл, цахим хэвлэлийн нийт 18 сэтгүүлч хамрагдаж буй юм.
Уг сургалтын хүрээнд Монголын сэтгүүлчид “International Language Institute” хэлний курст хэлний мэдлэгээ дээшлүүлж, АНУ-ын хэвлэл мэдээллийн байгууллагын редакторууд болон туршлагатай сэтгүүлч нартай уулзаж туршлага судалж байна. Сургалтын үеэр мөн Монголын сэтгүүлчид АНУ-ын зарим телевиз, радио, сэтгүүлийн редакциар зочилж, ажлын орчинтой нь танилцжээ.
Энэхүү сургалтыг Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар болон “American Councils for International Education” байгууллага хамтран зохион байгуулжээ.
Сэтгэгдэл (2)