Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

М.Мөнхмандах: Бүх зүйлийг нууцлах гэдэг сэтгэлгээг өөрчилж байж хэвлэлийн эрх чөлөө бүтэн болно

2013-4-26
0
ЖИРГЭХ
Хэвлэлийн хүрээлэнгийн захирал М.Мөнхмандахтай ярилцлаа.
Мөнхмандах2Хэвлэлийн хүрээлэнгийн захирал М.Мөнхмандахтай ярилцлаа.

-    Манай улсыг хэвлэлийн хагас эрх чөлөөтэй орон гэдэг. Та үүнтэй санал нийлэх үү?

-    Хагас эрх чөлөөтэй гэдэгтэй бүрэн санал нийлнэ. Хэвлэлийн эрх чөлөө хууль эрх зүйн хувьд баталгаажсан байх ёстой. Мөн сэтгүүлчид болон иргэд үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө чөлөөтэй эдэлж байж хэвлэлийн эрх чөлөө бүрэн хэрэгжиж байна гэж үздэг. Аль ч талаас нь авч үзэхэд тус эрх чөлөө хагас юм. Мөн хэвлэлийн эрх чөлөө тодорхой хэмжээгээр бий ч зайлшгүй сайжруулах зүйл байна.

-    Хэвлэлийн эрх чөлөөг бүтэн болгохын тулд яах ёстой юм?

-    Бүтэн болгохын тулд хамгийн эхэнд хууль ёсыг үйлчлүүлэх ёстой. Хэвлэлийн эрх чөлөөг хуулиар баталгаажуулах ёстой. Хууль эрх зүйн хувьд тодорхой хэмжээгээр баталгаажсан байдаг. Тухайлбал үндсэн хуулиар, 1998 оны хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулиар, 2011 оны мэдээллийн ил тод байдал мэдээлэл олж авах хуулиар, 2005 оны олон нийтийн радио телевизийн тухай хуулиар гэх мэт тодорхой хэмжээгээр баталсан байдаг. Гэхдээ дутагдаж буй зүйл нэг биш нилээн их байна. Мэдээллийн эрх чөлөөний хууль батлагдаж сэтгүүлчид болон иргэд олон нийтийн ашиг сонирхолд хамаатай мэдээллийг төрийн байгууллагаас авах хууль эрх зүйн боломж нь нээлттэй боллоо гэж баярлаж байсан боловч тус хууль амьдралд үйлчилж чадахгүй байна. Учир нь төрийн албаны байгууллагуудын хүнд суртал, хаалттай соёл, мэдлэггүй байдал нь маш их саад болж байна. Бас мэдээллийн эрх чөлөөний хуулинд харшлах хуулиуд байдаг. Жишээ нь “Нууцын тухай” хуулиуд байна. Маш олон мэдээллийг үндэслэлгүйгээр нууцалж байна. Тухайлбал хуулийн этгээд улсын төсөвт хичнээн төгрөгийн татвал төлсөнийг хуулиар нууцалдаг. Энэ хууль яагаад нууц байх ёстой юм. Тэгэхээр мэдээлэл авах эрх чөлөө хаана байна вэ? Сэтгүүлчид хэвлэл мэдээллийнхэн иргэдийн мэдээлэл авах эрхийг хангаж ажилладаг. Өөрөөр хэлбэл иргэн бүр төрийн эрх бүхий байгууллагуудаар явж хүссэн мэдээллээ авч чадахгүй. Гэтэл тэдний эрхийг сэтгүүлчид  хангаж өгч байна. Гэвч сэтгүүлчид хуулийн дагуу мэдээллийг олж чадахгүй байгаа шүү дээ. Сэтгүүлчид татварын байгууллагад очоод “Аль байгууллага улсын төсөвт хичнээн төгрөгийн татвар төлсөнийг хэлж өгөөч” гэхэд хэлж өгдөггүй.  Татварын хуулиа урьдаа барьдаг. Тэгэхээр хэвлэлийн эрх чөлөө бүрэн эрхээрээ хэрэгжиж байна гэж хэлэх боломжгүй юм.

-    Хэвлэлийн эрх чөлөө бүтэн байхын ашиг тусыг та манай уншигчдад хэлээч?



-  Хэвлэлийн эрх чөлөө нь сэтгүүлч Дулмаа, Доржоогийн эрх биш иргэний эрх юм. Ардчилсан нийгэмд монголчууд үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Өнөөдөр хүмүүс үг хэлэх эрх чөлөөгөө аль ч мэдээллийн хэрэгслийг ашиглаад хэрэгжүүлж байна. Өөрөөр хэлбэл хэвлэлийн эрх чөлөө нь иргэн хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө юм. Хэсэг бүлэг сэтгүүлчдийн эрх чөлөө биш. Сэтгүүлчипд мэдээлэл түгээх боломжтой байх тохиолдолд иргэд давхар тэр боломжийг ашиглана. Яагаад гэвэл сэтгүүлчид өөрсдөдөө зориулж мэдээлэл бэлддэггүй шүү дээ. Ард иргэд олон нийтийг соён гэгээрүүлэх, мэдээллээр хангах, мэдээлэлд үндэслээд шийдвэр гаргахад нь тусалж сэтгүүлчид ажиллаж байгаа юм. Хэрвээ сэтгүүлчид эрх чөлөөгүй байвал иргэд ч үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгүй байна. Ардчилсан нийгэмд аливаа хүн ямар нэгэн шийдвэр гаргахдаа мэдээлэлгүйгээр гаргавал өөрөө хохирно. Өнөөдөр цахим ертөнцөөс бид дуртай мэдээллээ авах боломжтой болсон байна. Иргэд өөрсдөө идэвхтэй мэдээллийг хайж олж авдаг. Авсан мэдээлэлдээ дүн шинжилгээ хийчихдэг иргэний боловсролтой иргэд шаардлагатай байна. Нөгөө талаар иргэдийн мэдээллийн боловсрол, хэвлэл мэдээлэлтэй харьцах боловсрол сул байгаа. Залуус хэвлэл мэдээллийн хэрэгслийг зугаа цэнгээний хэрэгсэл болгон ашиглаж байна. Телевиз, интернэт өнөөдөр залуус хүүхдүүдийн дунд зугаа цэнгээний хэрэгсэл болсон байна. Гэтэл элсэлтийн шалгалт өгөх гэж буй хүүхэд интернэт рүү ороод өөрт хэрэгтэй мэдээлэл, шалгалтандаа бэлтгэх хэрэгцээтэй мэдээллээ олж авах талаар маш маруухан мэдлэгтэй байна. Тэгэхээр хэвлэлийн эрх чөлөөний өдөр нь сэтгүүлчдийн баяр биш иргэн бүрийн эрхээ эдлэх өдөр юм. Эрхээ эдэлж чадаж байна уу гэдэг дээр дүгнэлт хийдэг өдөр. Тэгэхээр хэвлэлийн эрх чөлөөний өдөр иргэн бүрт хамааралтай. Иргэд мэдээлэл авч байж бусад эрхээ эдэлнэ шүү дээ. Энэ суурь эрхнь  хэрэгжиж байж бусад эрх хэрэгжинэ. Тэгэхээр хамгийн наад захын эрхээ эдэлж байж өөрсдийгөө ардчилсан нийгэмд амьдарч байна гэж хэлнэ.

-    Мэдээллийн Сайтуудын Ассоциаци “Онлайн марафон” аяныг “Хэвлэлийн эрх чөлөөг бүтэн болгоё” уриатайгаар хэрэгжүүлж байгаа юм байна. Энэ ажлууд нь хэр үр дүнтэй байдаг юм бол. Хэвлэлийн хүрээлэнгийн зүгээс ямар ажил хийж байгаа вэ?

-    Хэвлэлийн эрх чөлөөг бүтэн болгохын тулд олон талын ажил хийх шаардлагатай. Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхэн хэвлэлийн эрх чөлөөг бүтэн болгох ажлыг олж харах ёстой. Сэтгүүлчид гэхэд өөрсдийн эрх чөлөөг эдлэхийн тулд юу хийх ёстойгоо мэддэггүй. Түүнийхээ төлөө хөдөлж сураагүй. Бусдын төлөө хангалттай дуугардаг мөртлөө ямар нөхцөлд ажиллаж, ямар цалин авч байгаагаа болон нийгмийн хамгаалалд хамрагдсан үгүйгээ мэддэггүй. Тиймээс хэвлэлийн эрх чөлөөний өдөр хэвлэлийн хүрээлэнгээс “Хэвлэлийн эрх чөлөө ба сэтгүүлчдийн хөдөлмөрлөх эрх” гэсэн сэдвээр хэлэлцүүлэг хийх гэж байна. Энэ хэлэлцүүлэгт 300 сэтгүүлч оролцоно. Сэтгүүл зүйн халуун тогоонд өдөр тутмын ажлыг эрхлээд явж байгаа сэтгүүлчид өөрсдийнхөө төлөө дуугарах шаардлагатай байгаа. Энэ бол хэвлэлийн эрх чөлөөг бүтэн болгох эхний алхам. Учир нь хүмүүс сэтгүүлчдээс хариуцлага нэхдэг. Ёс зүй шаарддаг. Гэтэл яригдахгүй, сонсогдохгүй байгаа зүйл нь сэтгүүлчдийн нийгмийн байдал байгаа юм. Өнөөдөр өдрийн 24 цаг ажил хийдэг сэтгүүлч байна.  Гэтэл илүү цаг ажилласаны мөнгө авдаг уу. Үгүй шүү дээ. Нийгмийн даатгалаа төлж байна уу. Төлдөг нь тоотой хэдхэн сэтгүүлч байгаа. Сурч боловсруулах эрхээ эдэлж чадаж байна уу. Бас л үгүй. Өнөөдөр сэтгүүлчид ажилснаараа цалин авдаг  учраас эсвэл маш их ажлын ачаалалтай байдаг учраас сурч боловсрох эрх нь орхигддог. Яг үнэндээ хоёр хоногийн сургалтад суух сэтгүүлч байдаггүй. Энэ нь дургүйдээ биш юм. Ажлын ачаалал нь болдоггүй. Эсвэл дарга нь явуулдаггүй. Явуулсан тохиолдолд цалинг нь өгдөггүй. Тэгэхээр сэтгүүлчид өөрсдийнхөө эрхийг хамгаалдаг байх ёстой. Сэтгүүлчид эрхээ хамгаалахгүй байгаагийн учир нь эвлэлдэн нэгдэхгүй байна. Нэгэн дуугаар өөрсдийн эрх чөлөөний асуудлаар дуугарахгүй байна. Тиймээс энэ асуудлыг хэвлэлийн эрх чөлөөтэй холбож тайлбарладаг. Сэтгүүлчдийг худалдагддаг, ёс зүйгүй хэн нэгэнд үйлчилдэг гэж ярьдаг. Хэдхэн төгрөгийн цалин авдаг хүн хоногийн хоолоо л бодно уу гэхээс тэрний цаадахийг бодох сөхөөгүй байна. Нийгмийн асуудлыг нь шийдэхгүй байж түүний дараагийн асуудлыг чанга чанга яриад байдаг. Зохистой хөдөлмөр гэдгийг бид эдлэх ёстой биз дээ. Ядаж найман цагаар ажилладаггүй юм гэхэд илүү цагийн мөнгө авдаг байх хэрэгтэй. Энэ асуудлыг шийдэх эрх нь сэтгүүлчдэд байхгүй. Түүнийг дарга нар шийднэ. Асуудлыг хөндөж ярих байгууллага нь үйлдвэрчний эвлэл. Учир нь үйлдвэрчний эвлэлд хуулиар олгогдсон эрх нь байдаг. Энэ ажилтантай та хөдөлмөрийн гэрээ байгуулж н хуулийн дагуу ажиллах ёстой гэж ажил олгогчдод хэлэх эрхтэй байгууллага нь үйлдвэрчний эвлэл юм. Цалингийн доод хэмжээ хэвлэл мэдээллийн байгууллагад доод тал нь 600 мянга байна гэдгийг тогтоож өгөх ёсто юм. Хэвлэлийн эрх чөлөөний талаар ерөнхий ярьж, лоозогнож, уриа тунхаг гаргахын оронд өөрсдийн хөдөлмөрийн нөхцөлийг яръя гэж бодож байгаа.

-    Манайх хэзээ нэг хэвлэлийн эрх чөлөөтэй орон болох бол?


-    Миний бодлоор нэг үе шаардагдах байх. Аль аль талаасаа сэтгэлгээний өөрчлөлт хийх ёстой. Хэвлэл мэдээлэл, хууль тогтоогчид, иргэдийн хувьд ч сэтгэлгээний өөрчлөлт хийх хэрэгтэй. Бүх зүйлийг нууцлах гэдэг сэтгэлгээг өөрчлөх ёстой. Иргэн хэн нэгнийг буруутгаад суух биш өөрөө мэдээллээ олж авах өөрийнхөө төлөө эрхээ хариуцлагатайгаар хэрэгжүүлдэг сэтгэлгээтэй болох хэрэгтэй. Бизнесийн байгууллага нь зах зээлийн нийгэмд чөлөөтэй, шудрага,  ил тодоор өрсөлддөг сэтгэлгээг хэвшүүлж ажиллах ёстой. Сэтгүүл зүй нь нийгмийн бодит байдлын тусгал учраас олон талын оролцоо хэрэгтэй. Гэхдээ 1990 оны байдалтай харьцуулахад нилээд их эерэг өөрчлөлтийг хийсэн. Хэн ч хамаагүй юу дуртайгаа бичиж болно гэсэн үзэлтэй байсан. Одоо бол бид ёс зүй, хариуцлага ярьдаг болсон байна. Адаглаад л 5 w 1h гэдгийг мэддэггүй сэтгүүлч байхаа больсон. Сэтгүүлчид ч ахиж байна. Иргэд ч ухаантай болж байна.

-    Манай хэвлэл хэн нэгний мөнгөнөөс хараат байгааг та юу гэж дүгнэдэг вэ?


-    Энэ нь хэвлэл мэдээллийнхэнийг ямар ч ирээдүйгүй болгож байна. Хэт мөнгөнд улайраад төлбөртэй гээд л янз бүрийн мэдээлэл цацах нь эцсийн үр дүндээ хэвлэлийнхэнд итгэх итгэлгүй болгож байгаа юм. Гэтэл хэвлэл мэдээлэл бизнес учраас худалдан авагч тань мөнгөө зарцуулаад сонин худалдаж авна. Мөнгөө зарцуулахгүй ч гэсэн тухайн телевизийн сувгийг үзсэнээрээ тухайн байгууллагыг зар сурталчилгааны орлоготой болгож байна гэсэн үг биз дээ. Хэрэглэгчдэд итгэл үнэмшлээ алдах нь үндсэндээ бизнесийн хөрсгүй болж байна гэсэн үг. Тэгэхээр ирээдүйг бодохгүйгээр зөвхөн өнөөдрийн мөнгөөр амьдрана гэдэг нь буруу замаар будаа тээж байна гэсэн үг.
Т.Хулан

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • ***** (112.72.9.138)
    GERMANDBANZALDAHIIG L SURSAN HUUHEN
    2013 оны 04 сарын 26 | Хариулах
  • ***** (112.72.9.138)
    ENE OOROO IH YAVDALTAI HUUHEN BAISAN SH DEE. ENHBATTAIGAA YAVDAG. EHNERTEI ZALUUG ERGUULSEER BAIGAAD SUUSAN.
    2013 оны 04 сарын 26 | Хариулах
  • ***** (112.72.9.138)
    NOHOR NI ENE HUUHNIIG ARAAR NI IH TAVIDAG. OOROOS NI NELEED OLON DUU ZALUU BII. RADOIGIIN NEG EMEGTEIG EHNEREE YUM SHIG DAGUULJ YAVDAG YUM.
    2013 оны 04 сарын 26 | Хариулах
  • ***** (112.72.9.138)
    ene chini Enkhbatiin nuuts amrag shuu dee
    2013 оны 04 сарын 26 | Хариулах
  • ***** (133.5.11.10)
    ene chini enhbatiin yu bilee dee
    2013 оны 04 сарын 26 | Хариулах
  • ***** (182.160.17.112)
    Тийм шүү. Хөөрхий сэтгүүлчид яаж хөдөлмөрлөдөг билээ.
    2013 оны 04 сарын 26 | Хариулах
  • ***** (210.89.232.110)
    zuw yum yridah hatagtai baina
    2013 оны 04 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    3 цаг 0 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    4 цаг 25 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    4 цаг 48 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    7 цаг 15 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    8 цаг 29 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    9 цаг 9 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    9 цаг 23 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    9 цаг 53 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    10 цаг 23 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    Өчигдөр 18 цаг 00 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 16 цаг 54 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    Өчигдөр 16 цаг 36 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    Өчигдөр 16 цаг 30 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК