Улсын төсвийг санхүүжүүлэх үндсэн эх үүсвэр бол татвар. Гэтэл татвар төлөөгүй олны танил томоохон компаниуд байсаар байдаг. Бүр олон жилээр дамнуулан татвар төлөөгүй компаниуд ч үйл ажиллагаагаа явуулсаар байна. Энэ онд л гэхэд татварын өрөөрөө тэргүүлж буй зарим нэг томоохон компаниудыг Үндэсний Татварын ерөнхий газрын Татвар хураалтын хэлтэсээс олон нийтэд зарласан юм.
Тэгэхээр өнөөдрийн байдлаар Монгол Улсад 152 аж ахуй нэгж, 34.7 тэрбум төгрөгийн татварын өртэй байдаг. Эдгээр аж ахуйн нэгжийн жагсаалтыг хоёр ч банкны дампуурлын хэрэгт нэр холбогдсон, царайлаг бүсгүйчүүдийн эрлэг гэгдэх Ц.Мянганбаярын "Монгол газар" компани толгой цохиж явна. Мөн “Монгол газар”-ын охин компани болох “Эм жи эйч” ч тэргүүлж байгаа юм.
Улсын төсвийн орлого хяналтын газарт өнгөрсөн жил "Эм Жэй Эйч" ХХК-8164926.6, "Монгол газар" ХХК-385857.0 мянган төгрөгийн өртэй байсан. Гэвч тэд энэ жил ч татвараа төлсөнгүй.

Харин гуравдугаарт шатахуун, импортлогч, уул уурхайн үйлдвэрлэл, эрхлэгч “Жамп” компанийн татварын өр дахин сөхөгджээ. Татварын ерөнхий газар “Жамп” ХХК-иас мөнгө салгаж авах гэж сүүлийн гурван жил хөөцөлдөж байгаа. Шүүхэд өгч, өр зээлтэй гэдгийг нь Сүхбаатар дүүргийн шүүх удаа дараа тогтоосон ч тэд coxop зоос ч төлөөгүй явна. 2012 онд тус компани 6722860.8 мянган төгрөгний өртэй байсан билээ.
Одоогоор татварын өрөөр тэргүүлэгч энэ хоёр компанийн үйл ажиллагаа явуулах эрхийг нь Татварын Ерөнхий газрын нэхэмжлэлээр түр зогсоож, “Монгол газар”, “Эм жи эйч”, Жамп” компанийн эд хөрөнгийг битүүмжлээд байгаа юм.
Гэвч эдгээр аж ахуйн нэгжийн битүүмжилсэн хөрөнгө нь худалдан борлуулах боломжгүй, эвдэрхий техник, түрээсийн байрнаас өөр зүйл байдаггүй тухай Татварын Ерөнхий газрын албаны эх сурвалж онцолсон юм.
Улс ард түмний баялагийг олборлох үйл ажиллагаа явуулж байсан эдгээр аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг ийн зогсоосон ч охин компаниудаараа дамжуулан үйл ажиллааа явуулсаар байна.

ОХУ-ын иргэн С.В.Паушокийн мэдлээс Монгол Улсын иргэн Г.Ганболдын нэр дээр шилжээд байгаа энэ компанийн дараа “Сити такси, “”Эрдэс холдинг”, “Ханийн материал” зэрэг аж ахуйн нэгжийн нэрс татвар төлдөггүй компани гэх “хар жагсаалталт”-д багтжээ.
Бизнес эрхэлж байгаа бүх иргэн, аж ахуйн нэгж татвар төлдөг байх ёстой. Татвар төлөх цэргийн алба хаах хууль дүрмээ сахин биелүүлэх эдгээр үүргүүд Монгол улсын үндсэн хуулинд батлагдсан байдгийг бид мэднэ. Тэгэхээр энэхүү компаниуд татвар төлөгчид татвар төлснөөр ямар ач холбогдолтой болох, эргээд ямар үр өгөөжийг хүртэх боломжтойг мэдэхгүй байгаа ч юм шиг.

24tsag.mn
Сэтгэгдэл (2)