“Силикат” ком¬панийн ТУЗ-ийн дарга Д.Туул агсан Санхүүгийн зохицуулах хорооны дарга Баярсайхан, “БиДиСек” ХК-ийн захирал Д.Даянбилгүүн нараас гурван тэрбум төгрөг нэхэмжилсэн гэрээслэл үлдээжээ. “Силикат” ХК нь 1966 онд байгуулагдсан, дотоодын ханын материалын хэрэгцээний 25 хувийг дангаар хангаж байсан, Монгол Улсын бүтээн байгуулалтад жинтэй хувь нэмэр оруулсан үндэсний томоохон үйлдвэрийн нэг билээ. “Силикат” ХК-ийн үйл ажиллагаа төрийн өндөр албан тушаалтан болон ашиг хонжоо хайсан хувийн компанийн хууль бус үйл ажиллагааны улмаас доголдсон. Бүр хувьцаа гаргахад нь зуучлаж байсан брокер, дилерийн компанийн удирдлагууд “Силикат” ХК-ийг өөрийн болгон авахаар улайран дайрч эхэлжээ. СЗХ-ны удирдлага, “БиДиСек” ХК-ийн дарамт шахалтаас болж бизнес эрхэлж явсан гэм зэмгүй эмэгтэй харамсалтайгаар амиа алдсан гэх мэдээллийн мөрөөр “Силикат” ХК-ийн хуулийн зөвлөх Г.Батбаяртай ярилцлаа.
-СЗХ болон “БиДиСек” ХК-ийн хууль бус үйл ажиллагаа, дарамтаас болж хүний амь нас үрэгдсэн гэх мэдээл¬лийг тодруулж ярина уу?
-Үнэхээр харамсалтай зүйл болсон. Манай “Силикат” ХК-ийн ТУЗ-ын дарга Д.Туул эгч маань ид хийх бүтээх насан дээрээ харамсалтайгаар амь насаа алдаж, бидэнд нөхөж баршгүй гарз тохиолоо. Тэр маань энэ сарын 17-нд бурхан болсон. Жил гаруйн өмнөөс онош нь тогтоогдохгүй хүнд өвчин туссан юм. Өвчний шалтгаан нь сэтгэл санааны хүнд дарамтаас үүдэлтэйг эмч, мэргэжилтнүүд удаа дараа хэлж байсан. Дийлэхийн аргагүй их дарамт байсан. Тодруулбал, төрийн өндөр албан тушаалтан болох /Санхүүгийн зохицуулах хорооны дарга/ СЗХ-ны дарга Д.Баярсайхан болон брокер дилерийн зуучлалын компанийн хууль бус дарамт шахалт хэрээс хэтэрсэн юм. Төрийн байгууллага, хувийн компани хоёрын хамтарсан шахалт, дарамт, хууль бус үйл ажил¬лагаанаас болж хүний амь үрэгдсэнд үнэхээр их харамсч байна. Энэ бол гүтгэлэг биш.
-Үүнийг нотлох баримт байна уу. ”Силикат” ХК-ийн ТУЗ-ын дарга Д.Туул агсан Улсын мөрдөн байцаах газарт гомдол гар¬гахаар зэхэж байсан гэсэн?
-Тиймээ. УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст өргөдөл өгөх гээд биччихсэн байсан юм. Даанч өргөдлөө өгч амжсангүй. Д.Туул дарга өргөдөлдөө “мэргэжлийн зуучлагч байгууллага гэгдэх “БиДиСек” ХК гэрээ байгуулж ажиллаж ирсэн цагаас төрийн байгууллагын өндөр албан тушаалтантай хуйвалдан, хууль тогтоомжийг илтэд санаатайгаар зөрчин манай компанийн эрхийг хууль бус аргаар шилжүүлэн авах гэж цаг үргэлж оролдон, биднийг сэтгэл санааны хүнд дарамтад хоёр жил шахам оруулж ирсэн. Үүнээс болж миний бие илтэд доройтон өвдөж, зовж байна. Өнөөдөр би хэвтрийн байдалд орж маш хүнд байдалтай болоод байгаа бөгөөд үүнийг СЗХ-ны дарга Д.Баярсайхан болон “БиДиСек” ХК-ийн захирал Д.Даянбилгүүн нартай шууд холбоотой гэж үзэж байна. Иймд эдгээр эрх бүхий хүмүүсээс сэтгэл санааны болон өөрийн эмчилгээний зардал болох таван зуун сая төгрөг нэхэмжилж байна. Хэрэв миний амь нас үрэгдвэл нэр бүхий этгээдүүдээс гурван тэрбум төгрөг нэхэмжлэх болно” хэмээн бичсэн өргөдөл байгаа. Мөн бурхан болохоос өмнө Д.Туул дарга нэгэн сэтгүүлчид ярилцлага өгсөн байсан юм. Тэрбээр сэтгүүлчид өгсөн ярилцлагаа ч хэвлэгдэж амжаагүй байхад бурхан боллоо. Иймд бид СЗХ болон “БиДиСек” ХК-ийн хуулийг уландаа гишгэж дураараа авирлаж байсныг баримттайгаар ярьсан ярилцлагыг нь хүр¬гэх нь хамгаас чухал юм. Талийгаач Д.Туул даргын өгсөн хэвлэгдэж амжаагүй байсан ярилцлагыг хүргэж байна.
Д.ТУУЛ: Бидний хөлс, хүчээ шингээсэн 20 гаруй жилийн хөдөлмөрийг бичиг, цаасны аргаар булаахыг оролдож байна
-СЗХ хууль бус тогтоол үйлдэж, “Силикат” ХК-ийн санхүүгийн үйл ажиллагаанд багагүй хохирол учруулсан тухай сонин, хэвлэл интернетээр гарч байна. Энэ талаар тодорхой хариулт өгнө үү?
-Бүр эхнээс нь тайлбарлах хэрэгтэй байх. “Силикат” ХК-ийн удирдлагаас 2008 онд шохойн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор төсөл боловсруулж, судалгаа тооцоо хийж, хоёр тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Ингээд Европын Сэргээн Босголт Хөгжил (ЕСБХ)-ийн банкнаас “Зоос” банкаар дамжуулан хоёр тэрбум төгрөгийн зээл авахаар болж, шугамын зээл нээлгэсэн. 2008 оны 3,4-р сард зээлийн шугамаас 700 сая төгрөг авч хөрөнгө оруулалт хийж байтал “Зоос” банкны үйл ажиллагаа доголдож зээл олголт зогссон. Хоёр тэрбумыг багцаар нь авч байж үр ашиг нь гарах ёстой учраас зээлийн гэрээний үүргээ биелүүлж үлдсэн 1.3 тэрбум төгрөгөө үргэлжлүүлэн олгохыг ЕСБХ-ийн банк болон “Зоос” банкны удирдлагуудаас удаа дараа хүссэн. Зээлийн шугамаас нэмж 200 сая төгрөг олгоод зээл олголтыг бүрэн зогсоосон. Ингэснээр бидний эхлүүлсэн хөрөнгө оруу¬лалтын ажлууд талаар болж зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн дарамтад орох бэрхшээл тулгарсан.
-Ямар учраас үлдэгдэл зээлийг танайд олгоогүй юм бэ?
-”Зоос” банк 2009.11.20-нд дампуурч тус банкинд бүрэн эрхт төлөөлөгч томилогдсоноор бидний хүсэлт хэрэгжих бололцоогүй боллоо гэж бид ойлгосон. Санхүүгийн байдал хүндэрсэн 2010 оны гуравдугаар сард манай Улаанбаатар хотын салбар хариуцсан ажилтан “Үнэт цаасны зуучлалын үйл ажиллагаа эрхлэгч андеррайтерийн компанитай хамтран “Силикат” ХК-ийн хувьцааны тодорхой хувийг Хөрөнгийн бирж дээр арилжиж, орлогоосоо өрөө төлж, бүтээн байгуулалтын ажлаа үргэлжлүүлэх боломж байгааг бидэнд хэлсэн, “Миний саналыг хүлээн авч дэмжээч, ин¬гэж санхүүгийн хүндрэлтэй байдлаасаа түргэн гаръя” гэсэн. Санхүүгийн байдал төдийлөн сайнгүй байсан ч дээрх саналыг компанийн удирдлага зөвшөөрч өөрийн өмчлөлийн хувьцааны 30 гаруй хувийг МХБирж дээр зарж шаардлагатай мөнгөн хөрөнгийг татан төвлөрүүлэхээр шийдвэрлэсэн. Ингээд “Силикат” ХК 2010 оны дөрөвдүгээр сард “БиДиСек” ХК-тай “Андеррайтерийн гэрээ” байгуулж тэдний шаардсан бүх мэдээллийг цаг тухайд нь гаргаж өгч байсан. Гэтэл 2010 оны долдугаар сард “Зоос” банкны бүрэн эрхт төлөөлөгч Дархан-Уул аймгийн сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргаж, “Силикат” ХК-ниас “Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1.4 тэрбум төгрөгийг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах”-аар шүүхэд шилжүүлсэн.
-Та нар бол “Зоос” банкны үйл ажиллагаа зогссон гэж үзэж байсан биз дээ. Тэгээд шүүх ямар шийдвэр гаргасан бэ?
-2010.8.9-нд шүүхийн 3539 тоот захирамжаар “Силикат” ХК-ийн эд хө¬рөнгө болон 170126 ширхэг энгийн хувьцааг битүүмжлэх шийдвэр гаргаж, ШШГЕГ-ын 38 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасан. Үүний дагуу 2010.09.13-ний өдөр шийдвэр гүйцэтгэлээр “Эд хөрөнгө битүүмжлэх 38 дугаар акт үйлдэн “Силикат” ХК-ийн эд хөрөнгө болон 170126 ширхэг энгийн хувьцааг битүүмжилсэн.
-Хэдий хугацаагаар битүүмжилсэн бэ. Энэ үеэс зуучлагч компанийн үнэн нүүр царай илэрсэн үү?
-Шүүхийн шийдвэрийн дагуу манай компанийн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө болон 170126 ширхэг энгийн хувьцааг 2010.09.13-наас 2011.05.09-ний өдрийг хүртэл битүүмжилсэн. Манай компани хугацаа хэтэрсэн өрийн асуудлаар шүүхэд шилжсэн тул зуучиллын гэрээг цуцлах болсон талаарх мэдэгдлийг зуучлагч компанийнханд хүргүүлсэн. Тэдэнтэй уулзах гэтэл зуучилал хариуцаж байсан ажилтан нь гэнэт ээлжийн амралтаа авснаар, тухайн ажлыг хариуцах эзэнгүй болсон.
-Хэн нэгэн ажлыг нь орлох ёстой биш үү?
-2010 оны аравдугаар сард бид зуучлагч компанийнхантай холбогдсон гэтэл “гэрээ үл буцах нөхцөлтэй” байгуулагдсан тул гэрээг цуцлах боломжгүй, танай өрийг төлж асуудлыг чинь зохицуулж өгье гээд 2010.10.11-нд андеррайтерийн гэрээний үл буцах нөхцөлийг өөрчилж андеррайтерийн гэрээг шинээр байгуулахаар болсон. Бид өөрсдийн талаас “Хуульч, үнэт цаасаар мэргэшсэн зөвлөх оролцуулъя” гэтэл зуучлагч компани “Бид зуучлалын үйл ажиллагааг хуулийн дагуу явуулж, та бүгдийг шаардлагатай мэдээллээр хангах болно. Зуучлалын үйл ажиллагаа нь компанийн нууцад хамаарах асуудал тул хуульч болон үнэт цаасны зөвлөх ажиллуулахыг зөвшөөрөхгүй хориглож байна гэсэн.
-Хувь нийлүүлэгчдийн хурлыг хуралдуулсан нь ямар учиртай юм бол?
-2011 он гарсан ч өр төлөгдөөгүй, шүүхийн асуудал шийдэгдээгүй байсан. Гэтэл 2011.04.29-нд зуучлагч компаниас “Хувь нийлүүлэгчдийн хурлыг яаралтай хуралдуулж, хурлын материал “Нэмэлт хувьцаа гаргах зөвшөөрөл хүссэн хүсэлт”-ийн хамт яаралтай ирүүл” гэсэн 2011.05.01-нд ХНХурлыг хуралдуулж, хурлын материалыг “Нэмэлт хувьцаа гаргах зөвшөөрөл хүссэн хүсэлт”-ийн хамт хүргүүлсэн. Гэтэл 2011.05.04-нд СЗХ-ны хурлаар манай асуудал шийдвэрлэгдэж хоёр хоногийн дараа Хорооноос “Силикат” ХК-ийн хувь¬цааг хуваах, хувьцаа нэмж гаргах, нэмэлт хувьцааг МХБ дээр арилжих зөвшөөрлийг зуучлагч компанид олгосон 130 дугаар тогтоол гарсан. Өөрөөр хэлбэл, хөрөнгө хувьцаа нь битүүмжлэгдэн, шүүхэд хэрэг хянан хэлцэгдэж байгаа, өр төлж асуудлыг цэгцэлж өгөлгүй СЗХ-оор битүүмжлэгдсэн хувьцааг хуваах, нэмэх г.м хөдөлгөөнд оруулах шийдвэр гаргуулчихсан.
-Хөрөнгийн бирж энэ асуудалд яаж хандсан бэ?
-МХБ-ээс 2011.06.28-нд “Силикат” ХК-ийн хувьцааг хуваах, хувьцаа нэмж гаргахыг бүртгэхээс татгалзан СЗХ-нд 1/388 дугаар бүхий “Тайлбар хүсэх тухай” албан тоот хүргүүлж, хувийг манай компанид ирүүлсэн. Түүнд “Бид холбогдох дүрэм, журмын дагуу уг компанийн үнэт цаасыг МХБ-ийн үнэт цаасны жагсаалтад бүртгэх эсэх асуудлаар шалгалт хийж байна. Бүртгэл, шалгалтын асуудлаар дараах зарим тодорхойгүй асуудал гараад байна. Үүнд, СЗХ-ны “Нийтэд санал болгон худалдах үнэт цаасыг бүртгэх, үнэт цаасыг анхдагч зах зээлд санал болгох, худалдах тухай журам”-ын дагуу нэмж хувьцаа гаргах компанийн хангавал зохих шаардлагуудаас журмын 2.5.1-р заалт буюу “Хугацаа хэтэрсэн өргүй байх”, 2.5.3-р заалт буюу “Хороо болон Хөрөнгийн бирж компанийн засаглалыг хангалттай гэж үнэлсэн ...” гэсэн шаардлагуудыг бүрэн хангаагүй байхад Хорооноос “Силикат”ХК-д олон нийтэд санал болгон нэмж хувьцаа гаргах зөвшөөрөл олгожээ. Түүнчлэн “Нэмж үнэт цаас гаргах”, “Үнэт цаасыг хөрвүүлэх” тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн тус компанийн 2011.05.01-ний өдрийн ХНХурал нь зохих хууль, журмын дагуу хийгдсэн эсэх талаар нягтлан яаралтай тайлбар ирүүлэхийг хүсье” гэсэн байсан. Бид ХНХурлаа дахин хуралдуулж, хуульд нийцүүлэх эсэх талаар, Хороо болон Хөрөнгийн биржийн шал¬гуурт тэнцэж байгаа эсэх талаар зуучлагч компаниас тодруулахад “Дахин хуралдуулах шаардлагагүй, энэ асуудлыг удахгүй зохицуулна” гэсэн хариу өгсөн
-Энэ нь ямар учиртай юм бол. Асуудлыг ингэж шийдэх нь зөв үү?
-Хэсэг хугацааны дараа улс төрийн хэллэгээр бол унтуулж байгаад 2011.08.09-нд “Силикат” ХК-ийн нэмэлт хувьцааны арилжаа Хөрөнгийн бирж дээр явагдаж, хувьцааны арилжаанаас 3.6 тэрбум төгрөг татан төвлөрүүлж “Силикат” ХК-ийн ХНХурлыг 2011.09.13-нд хуралдуулахаар товлосон. Гэтэл СЗХ-ны дарга Д.Баярсайхан нь “Силикат” ХК-ийн дотоод асуудалд хөндлөнгөөс орж, хувьцаа эзэмшигчдийн мөнгөн хөрөнгөд гараа дүрж шамшигдуулахаар улайран дайрсан. Тэрээр 241 тоот тогтоолоороо ЕСБХБ-ны өгсөн хөнгөлөлтийг эдлүүлэхгүй, төлбөрийг заавал бүтнээр нь төлөхийг шаардан, ЕСБХБ-нд төлсөн манай зээлийн төлбөрүүдийг бидний зөвшөөрөлгүй “Силикат” ХК-ийн данс руу буцаан татуулж, манай дансыг хааж, 728 сая төгрөг нэмж тушаахыг шаардаж, биднийг дарамталж эхэлсэн. Үүнтэй зэрэгцэн 2011.08.29-нд “БиДиСек” ХК-ийн менежер гэх хоёр залуу бидэнтэй ирж уулзан “Силикат” ХК-ийн ТУЗ-ын есөн гишүүний зургаад нь манай хүмүүс орох бол¬но, хяналтын зөвлөлийн гурван гишүүнийг манайх авах болно” гэж мэдэгдээд ТУЗ, Хяналтын Зөвлөлд орох хүмүүсийн нэрсийн жагсаалтыг бидэнд гардуулан өгч бидний саналыг эс зөвшөөрвөл “тендер санал зарла” гэж тулгасан. Бидний мэдэлд компанийн нийт хувьцааны 65 хувь байгааг сануулахад “Танай эзэмшлийн 65 хувийн хувьцааны 34 хувь нь саналын эрхгүй, үлдэх 31 хувь нь саналын эрхтэй, иймд хяналтын багц гэж байхгүй” гэж дарамталсан.
-Та нар маш их зориг, тэвчээр, хөдөлмөр гаргаж энэ үйлдвэрийг хөл дээр нь босгосныг мэдэх хүн олон. Гэтэл хэн нэгэн ирээд булааж болно гэж үү. Одоо яах вэ?
-Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжсэн шилжилтийн үед эх орны хэдэн арван үйлдвэр, аж ахуйн газрууд зах зээлийн шуурганд өртөн дампуурч, устаж үгүй болсон түүхтэй. Үүний жишгээр одоогийн манай үйлдвэр үүд хаалгаа барьж үйл ажиллагаа нь бүрэн зогссон байсан. Дампуураад олон жил болсон цагаан тоосгоны үйлдвэрийг бид өөрсдийн уйгагүй шудрага хөдөлмөр, өөрсдийн бүхий л хөрөнгө, бололцоогоо дайчлан ба¬рилгын материал үйлдвэрлэлийн үндэсний томоохон үйлдвэрлэгч өнөөдрийн “Силикат” ХК-ийг бий болгож чадсан. Гэтэл нэг ч эрэг, боолт чангалж үзээгүй хүмүүс бидний сэтгэлээ шингээж босгосон хөдөлмөрийг булаах гээд зүтгэхийг ойлгохгүй байна. Тэр ч байтугай бүр хамтран ажиллаж байсан итгэлт хүмүүс маань урваж шарван, хууль бус зүйл олныг хийснийг гайхдаг юм. Бид одоо 100 гаруй хүнийг байнгын ажлын байраар хангаж, улсад шууд болон шууд бусаар хоёр тэрбум орчим төгрөгийн татвар төлөөд байна. Гэтэл тэд энэ их хөдөлмөрийг маань бичиг, цаасны аргаар булаахыг оролдож байгааг бид хүлээн зөвшөөрөхгүй. Ширхэг тоосго бүрийг өөрсдийнхөө гараар бүтээж босгосон үйлдвэрээ хам¬гаалахын тулд хийж чадах бүхнээ хийж байна. Бид улс төрд оролцдоггүй жирийн л нэг үйлдвэрлэгчид. Одоогийн бидний шүүхдэлцэж байгаа төрийн өндөр албан тушаалтнууд бүгд МАН-ын гаралтай хүмүүс. Азаар засаг солигдож нөхцөл байдал өөрчлөгдсөн. МАН төрийн эрхэнд хэвээр байсан бол бид өнөөдрийг үзэхгүй ч байж магад. Шинэчлэлийн Засгийн газар шудрага ёсыг нийгэмд тогтоохын төлөө, хууль шударгаар бүх хүнд ижил тэгш үйлчилдэг болгохын төлөө хийж буй бодит алхмыг жирийн бизнес хүний хувьд талархан угтаж байна. Хууль хяналтын байгууллагынхан үнэнийг олж, зөв шийдвэр гаргана гэдэгт итгэж байгаа.
-Зуучлагч компани ямар замаар танай компанийг булаан авах гэх юм уу шилжүүлэн авахаар төлөвлөсөн байсан юм бэ?
-Тухайн үүссэн нөхцөл байдлыг нягталж үзэхээр үнэт цаасны мэргэшсэн шинжээчид хандсан. Тэрээр манай материалыг судлаж үзээд “...та бүгд 2005 онд тендерийн санал зарлажээ, тендер санал зарласан хугацаа 60 хоног үргэлжилсэн байна. Гэтэл гурван жилийн дараа танай хувьцаа хоёр удаа хөдөлгөөнд орж /2008, 2011 он/ шинэ хувьцаа эзэмшигчидтэй болжээ. Зуучлагч компани зуучлалын үйл ажиллагаа явуулахдаа “Та¬най шинэ хувьцаа эзэмшигчдийг “тендер санал зарлуулж, нэгдмэл сонирхолтой этгээд болгуулах” үүрэгтэй. Гэтэл зуучлагч “БиДиСек” ХК энэ үүргээ зориуд биелүүлээгүй орхигдуулснаар та бүхний эзэмшиж байгаа 65 хувийн хувьцааны 34 хувь нь саналын эрхгүй, хувь нийлүүлэгчдийн хуралд оролцох эрхгүй, компанийн удирдлыг сонгох эрхгүй болжээ. Түүнээс гадна танай 2010.10.11-нд байгуулсан зуучлалын гэрээнд “ТУЗ-ын бүрэлдэхүүн, Гүйцэтгэх удирдлага болон хөрөнгийн бүтцийг өөрчлөх” ...арилжаа явагдсаны дараа компанийн удирдлага, эрх мэдлийг шилжүүлэн авах агуулга бүхий заалтыг хавсралт ¹2-оор оруулсан байна. Зуучлагчийн эрх мэдэл бүхий ажилтан нь танай хувьцаа хариуцсан ажилтантай /анх, хөрөн¬гийн бирж дээр хувьцааны тодорхой хувийг арилжаалах санал гарган биднээр зөвшөөрүүлсэн УБ хотын салбар хариуцсан манай ажилтан/ урьдчилан тохиролцож, гэрээний хавсралт үйлдэн хоёр тал гарын үсэг зурж баталгаажуулсан маш ноцтой хууль бус баримт андеррайтерийн гэрээнд чинь байна” гээд “Энэ баримтаар бол анхнаасаа хөрөнгө оруулалт нэрээр танай компанийг булаан авах зорилготой, урьдаас төлөвлөж ийм нөхцөл бүрдүүлсэн нь харагдаж байна. 2011.09.13-нд хувь нийлүүлэгчдийн хурал болбол танай компани нөгөө талд шилжих нөхцөл бүрэн бүрджээ” гэдгийг хэлсэн.
-Та нарын зовж байж босгосон үйлдвэр, хөрөнгийг цаас цуглуулж байгаад булааж авах гэсэн хүмүүсийг шүүхэд өгөх ёстой биш үү?
-Үүссэн нөхцөл байдал нь компанийн 65 хувийн хувьцаа эзэмшигчдийн дотор зөрчилдөөн бий болгож, 2011.06.28-ныг МХБ-ээс ирүүлсэн “Тайлбар хүсэх тухай” 1/388 тоотод дурдсан асуудлыг дахин хөндөхөд хүргэсэн. Улмаар нэр бүхий хувьцаа эзэмшигчид 2011.05.01-нд өдөр хуралдсан компанийн ХНХ нь хуульд заасан журмын дагуу хуралдсан эсэхийг тогтоолгохоор Дархан-Уул аймгийн сум дундын шүү¬хэд нэхэмжлэл гаргасан. Шүүх уг нэхэмжлэлийг 2011.09.29-нд хянан шийдвэрлэж, шүүхийн 1334 дугаар шийдвэрээр “Силикат” ХК-ийн Хувь Нийлүүлэгчдийн 2011.05.01-ний өдрийн хурлын үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоон, “Хувьцаа хуваах тухай” 01 дугаар тогтоол, “Нэмэлт хувьцаа гаргах тухай” 02 дугаар тогтоол, “Зах зээлд үнэ тогтоох тухай” 03 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн. Шүүхийн 1334 дүгээр шийдвэр гарсан цагаас компанийн ТУЗ-ийн дарга миний бие Гүйцэтгэх захирал болон нэр бүхий хувьцаа эзэмшигчид СЗХ-нд хандан 130,241 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулахаар удаа дараа өргөдөл, хүсэлт, гомдол гаргасан. Гэтэл СЗХ “130 дугаар тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй” гэсэн хариу ирүүлсэн. Тус хорооны дэргэдэх Хяналтын зөвлөлд 2011 оны арванхоёрдугаар сард нэр бүхий хувьцаа эзэмшигчид 130 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар хүсэлт гаргахад “Нэр бүхий хувьцаа эзэмшигчдээс гаргасан хүсэлтэд дурдсан зүйлийг холбогдох нотлох баримтад тулгуурлан шалгаад 2012 оны нэгдүгээр сард багтаан хариу ирүүлэхийг Хороонд үүрэг болгов” гэсэн албан тоотыг СЗХ-нд өгч, хувийг нь бидэнд ирүүлсэн. Гэтэл СЗХ бас л “унтуулах” арга хэрэглэж 2012.03.23–нд Хорооны дэргэдэх Хяналтын зөвлөлөөс “Гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хорооны шийдвэрийг хэвээр үлдээсүгэй” гэсэн гарын үсэггүй, эзэн хариуцагчгүй тогтоол гаргуулж бидэнд хүргүүлсэн.
-СЗХ ийм маргааныг зохицуулахын тулд ажилладаг төрийн байгууллага биз дээ. Гэтэл яагаад та нарт “хойд эх”-ийн царай харуулаад байгаа юм бол?
-Хорооны дарга бидэнтэй удаа дараа уулзахдаа та нар битгий хэл Анод, Зоос гээд бүхэл бүтэн ард түмнээрээ бидэнтэй тэмцээд дийлээгүй юм, “Та нар ХНХурлаа хий, хоорондоо учраа ололцоод, цааш яв” гэсэн шаардлага тавьдаг. Бид хариуд нь “Тэгвэл, та 65 хувийн хувьцаа эзэмшигчид нэгдмэл сонирхолтой этгээд мөн гэсэн баталгаажуулсан бичиг хийж өгнө үү” гэхэд “Та нар эхлээд ХНХурлаа хийчих” гэж байн байн шаардаж байсан. Дахин уулзахдаа “Бид зуучлагч компанийнхантай уулзлаа, хүчингүй болгох аргуудыг тэд санал болгож байна, “ХНХурлаа хийгээд 130, 241 тоот тогтоолыг хүчингүй болгох шийдвэрээ гаргачих, тэр шийдвэрээ Хороонд ирүүлчих, бид тогтоолоо хүчингүй болгоод өгье” гэх. Хамгийн сүүлд уул захад “Хорооны 130, 141 дугаар тогтолыг хүчингүй болгоё, эхлээд та нар хувьцааны арилжаанаас татан төвлөрүүлсэн бүх мөнгөө үнэт цаасны хадгаламжийн төв рүү шилжүүлчих, тэгвэл би тогтоолоо хүчингүй болгоё” гэсэн.
-СЗХ-ны дарга зуучлагч компанийн зуучлалын үйл ажиллагаа хууль журмын дагуу явагдсан эсэхийг шалгаж, илэрсэн зөрчлийг арилгахын оронд яагаад зуучлагчдын үгийг дамжуулаад байдаг юм бэ?
-Уг нь бол зуучлагч компанийнхны амаар ажиллаж болохгүй. Гэвч СЗХ-ны дарга,ажилтнууд энэ мэтчилэн хууль бус үйлдэл хийсээр төрийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй өдий хүрлээ. Тэр ч бүү хэл СЗХ 2010.12.20-ны “Банк хадгаламж зээлийн хоршоодын зээлийн мэдээллийн сан”-гийн тодорхойлолт, 2011.12.21-ний “Монгол банкны зээлийн мэдээллийн сан”-ийг тодорхойлолт, 2011.01.12-ны “Монгол банкны зээлийн мэдээллийн сан”-гийн тодорхойлолтоор “Силикат” ХК-ийн хяналтын багц эзэмшигч нь бусдад төлөх аливаа өр төлбөргүй болохыг хуурамчаар тодорхойлж 130 дугаар тогтоолоо гаргахдаа эдгээр хуурамч бичиг баримтуудыг ашигласан байсныг бид шүүхээр маргах явцад олж мэдсэн. СЗХ нь мэргэжлийн зуучлагч компани зуучлалын үйл ажиллагаа явуулахдаа Монгол Улсын хууль, тогтоомжийн олон заалтыг илт зөрчин, хууль бус үйл ажиллагаа явуулсаар байгааг мэдсээр байж тэдэнтэй үгсэн хуйвалдаж, хууль бус үйлдлийг нь хөхиүлэн дэмжиж, найр тавьж өөрсдөө хуурамч бичиг баримт бүрдүүлэн хутгалдаж байгаад нь, хууль бус үйлдлээсээ огтхон ч айж эмээхгүй байгаад нь маш их гайхаж байна.

Сэтгэгдэл (14)