Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Гадны хөрөнгө оруулагчид манайхаас зугтчихсан учраас Таван толгойн цахилгаан станцын хөрөнгө оруулалт буурна

2013-5-02
0
ЖИРГЭХ
"Гранд Лайн" компанийн судалгааны ажилтан Г.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.
"Гранд Лайн" компанийн судалгааны ажилтан Г.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.

-    Хөрөнгийн бирж дээрх үйл явдал ойрноос сонирхолтой хэлбэр рүү орж эхэлж байна. Тухайлбал Монгол хөрөнгийн биржийн топ-20 индекс он гарснаас хойш 20 гаруй хувиар буурсан байна. Эрдэнэс Таван толгой санхүүгийн хямралаас гарахын тулд ямар гарц гаргалгаа хайж байгаа бол?

-    Эрдэнэс Таван толгой компаний хувьд тогтмол мэдээлэл өгч байгаа. Тус компани нь гар цайж байгаа талаарх мэдээлэл сүүлийн үед их цацагдаж байна. Санхүүгийн хүндрэлтэй тулгарсан учраас гар цайж эхэлсэн байна гэсэн үг. Санхүүгийн хүндрэлээс гарахын тулд Хөгжлийн банкнаас 300 сая ам.доллар, Худалдаа хөгжлийн банк, Голомт банкнаас 130 сая ам.долларын зээлийг авсан гэсэн албан бус мэдээлэл байна. Санхүүгийн хүндрэлд орсон учраас Зүүн, Баруун захын олборлолт нь буурсан байгаа. Санхүүгийн хүндрэлд орсон шалтгаан нь Засгийн газраас хэрэгжүүлж байгаа хүний хөгжлийн мөнгөний урсгал зардалд Эрдэнэс Таван толгой компанийн 60 хувь нь зарцуулагдсан гэсэн албан бус мэдээлэл байна. Чалко компани 186 сая ам.долларын үнэлгээ бүхий нүүрсээр төлөх өртэй байгаа. Тиймээс нүүрсээ экспортлож эхэлсэн. Экспортлож эхлэхдээ нүүрсний үнэндээ бага зэрэг өөрчлөлт хийсэн байгаа.  Өмнө нь 53 ам.доллароор нүүрсээ зарж байсан бол одоо 56 ам.доллараар нэг тонн нүүрсээ зарж байгаа. Одоогоор 5-6 сая тонн нүүрсийг экспортлохоор ажиллаж байна. 

-    Өмнөх улиралд нэг тонн нүүрсийг 53 ам.доллараар нийлүүлж байгаад 56 ам.доллар болгож өөрчилсөн ч гэрээ хэлэлцээр эцсийн үр дүндээ хүрч өөрчлөгдөх хэлбэр рүү гээ ороогүй байгаа учраас хэлэлцлийн түвшинд явж байгаа гэсэн. Тэгэхээр 56 ам.доллар гэдэг нь нүүрсийг ухаж аваад хил дээр зарах зардлын үнэ багтаж байгаа юм. Айхтар ашиг харахгүй. Мөн алдагдал гарахгүй юм байна гэсэн байдал ажиглагдаж байна. Гэхдээ үүнийг дагаад ханган нийлүүлэлт дээр ажиллаж байгаа 10 гаруй компани 2000 ажлын байр тогтвортой болж байна гэсэн мэдээлэл хийгдэж байгаа. Энэ ер нь хэр бодитой мэдээлэл вэ?

-    Ерөнхийдөө бид гэрээний үүргээ хэрэгжүүлж эхэллээ гэсэн үг.

-    Үүгээр дамжуулж нүүрсний зах зээлд тогтвортой байдлыг бий болгож байна гэж ойлгож болох уу?

-  Тийм. Өнгөрсөн онд 21 сая тонн нүүрсийг олборлосон. Энэ ондоо 25-30 сая тонн болгож нэмэгдүүлье гэсэн төлөвлөгөөтэй явж байна. Томоохон компани эргээд экспортоо эхлүүлэх нь нийт дотогш орж буй валютын мөнгөн урсгал, төсөвт төлөх татварын зардал нэмэгдэнэ. Гэхдээ байхгүй байсан мөнгийг дотогш нь оруулж ирж байна гэдэг нь ядаж л валютын ханш дээр эерэг байж болно гэсэн үг.

-  Төгрөгийн ханш сулараад байгаа. Он гарснаас хойш 1420 хүрсэн байна. 2009 оны хямралын үеийнх шиг болсон байна. Төгрөгийн ханш сулархаар иргэд олон нийтийн амьдралд сөргөөр нөлөөлнө гэж ард түмэн болддог?

-    Долларын ханш үүнээс илүү их чангарахгүй байх. Төгрөг сулрахгүй байх гэсэн таамаглал судлаач нарын дунд байна. Учир нь зургадугаар сарын сүүлээр Оюутолгой ашиглалтанд ороод экспортод бүтээгдэхүүнээ гаргана гэсэн мэдээлэл байна. Бид Оюутолгойг ашиглалтанд оруулаад экспортоо хийгээд эхэлбэл долларын ханш чангараад хямралын үе рүү гээ харваад өсөхгүй байх гэсэн таамаглал байна.

-    Жижиг Тавантолгой орон нутгийн 51 хувийн эзэмшилд байдаг. Хөрөнгийн бирж дээр  хувьцаагаа арилжаалдаг. Ухаа Худгийн дөрөв орчим хувь дээр үйл ажиллагаагаа явуулдаг. Тэгэхээр энэ  компани ноогдол ашигаа тараахаар болсон байна. Гэхдээ ноогдол ашгийн хувь хэмжээ маш өндөр байна. Нийт орлогынхоо 86 хувийг ноогдол ашигт тараах гэж байна. 86 хувь гэдэг нь бусад компанитай харьцуулхад нилээд өндөр дүн үү?

-  Тийм. Өнгөрсөн дөрөвдүгээр сардаа багтаад хуулийн дагуу хувьцаат компаниуд хувьцаа эзэмшигчдийнхээ хурлыг хийх ёстой байдаг. Энэ дагуу өнгөрсөн сарын 26-ний өдөр Тавантолгойн компанийн Өмнөговь дахь байранд хурал болсон байна. Энэ хурлаар  86 хувийн ноогдол ашгийг тараахаар шийдвэрлэсэн. Тарааж буй мөнгөн дүн нь 9 тэрбум 188 сая төгрөг юм байна. Үүнээс нэг статистикийг гаргаад үзэхэд тус компани нь 7 сая 680 мянга 800 ширхэг хувьцааг 834 хүн эзэмшдэг байна. Тэгэхээр нэг хүн дунджаар 1 сая 400 мянган төгрөгийн ноогдол ашиг харж байгаа. Тус компаниийн хувьд ганц энэ жил ноогдол ашиг нь өндөр байгаагүй. Өмнө жилд ч өндөр байсан.

-   2011 онд 80 тэрбумын ашигтай ажиллаж байсан тус компани 2012 онд 9 тэрбум төгрөг болж буурсан. Буцаад сэргэх болов уу?

-    80 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байгаад есөн тэрбум болсон нь цэвэр  дэлхийн зах зээл дэх нүүрсний үнэ буурсантай холбоотой. Санхүүгийн шинжилгээ хийж үзэхэд зардал нь өндөр түвшинд өсөөгүй байсан. Гаднаас орох орлого нь буурсан гэсэн үг юм. Ирэх хоёр жил нүүрсний зах зээлд ханш өсөхгүй байх гэсэн судалгаа байна.

-    Одоогоос гурван жилийн өмнө Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах сургаар жижиг Тавантолгой компанийн хувьцаа өндөр өссөн. Тэр үед хөөсрөл явагдаж байгааг Санхүүгийн зохицуулах хорооноос хүлээн зөвшөөрч байсан. Одоо бол харьцангуй бодит үнэ рүү гээ орж байна. Энэ үед нь иргэд хувьцаа авахад алдах зүйлгүй гэж ойлгож болох уу?

-    Тухайн үед хөөсрөл байх нь байсан. Гэхдээ 2010, 2011 онд нүүрсний салбарт од нь гийж байсан. Тэр утгаараа ашиг ч, ханш нь ч өссөн. Өнөөдрийн байдлаар ашиг ч буурсан. Ханш ч дагаад буурч байна. Тэгэхээр бодитоор хувьцааны ханш маань тогтсон байна гэсэн үг. Хөрөнгө оруулагч нь ашигтай ажиллах уу, ашиггүй ажиллах гэдгээ мэдэхийн тулд хугацаагаа сайн харах хэрэгтэй. Зургаахан сарын өсгөөд авна гэж байгаа юм уу. Эсвэл зургаан жил, зургаан улирал юм уу. Үүнийгээ хянаад “Одоо би авах нь зөв юм байна. Арай болоогүй юм байна” гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Ханш бол бодит болсон байгаа.

-    Тавантолгойг түшиглээд дулааны цахилгаан станц байгуулна гэж байгаа. Тэгэхээр 300 мв-ын хүчтэй цахилгаан станцийг Тавантолгойгоос түшиглээд барина гэж байгаа. Үүнийгээ 450 мв болгож нэмэх гэж байгаа юм байна. Тэгэхээр Засгийн газрын эзэмших хувь нь 34 хувиас доошгүй гэж тооцоолж байгаа юм байна. Тэгэхээр хувийн хэвшлээс мөнгө босгоно гэсэн үг үү?

-    30 хувийг нь Чингис бондоос гаргана. Үлдсэн хувийг нь зээлээр, эсвэл хувь хөрөнгө оруулагчдын мөнгөөр босгоно гэж байгаа. Тендер зарлах байх. Яг одоогийн байдлаар гадны хөрөнгө оруулагчид Монголоос зугтчихсан байна. Бидний хүсэн хүлээж байсан шиг хангалттай хэмжээний хөрөнгө оруулалт орох болов уу гэсэн эргэлзээ байна. Дэлхийн зах зээлийн эдийн засаг уналттай байна. Эрдэнэс таван толгой анхны байгуулсан гэрээндээ үнэнч байж чадаагүй. Явц дундаа асуудал үүсгэсэн. Гадны хөрөнгө оруулагчдын дунд манай нэр хүнд унасан байгаа. Түүнийг нь батлаад үнэлгээний агентлагаас манай зээлжих зэрэглэлийг бууруулчихлаа.

-    Топ-20 индекс нэг улиралд 27 хувиар унасан байна. Энэ нь топ-20 компани эрсдэлтэй байна гэсэн үг. Зах зээл тогтворгүй байна гэж харж болох уу.

-    Ерөнхийдөө 52 долоо хоногийн хамгийн доод тал нь 14 мянга болсон байна. Харин дээд тал 20 гаруй мянга болсон. Топ 20 индекс 11 долоо хоног тасралтгүй уналаа. Өнгөрсөн хоёр жилийн хамгийн доод түвшиндээ хүрсэн байна. Манай хөрөнгийн бирж дээр арилжаа хийж байгаа арилжааны дүнг харахад 60-70 хувь гадны хөрөнгө оруулагчид байна. Дэлхийн эдийн засаг унаж эхлэхээр гадны хөрөнгө оруулагчид хамгийн эхэнд хөрвөх чадвартай хөрөнгөө татна. Тэгэхээр хувьцаанд оруулсан хөрөнгөө татна гэсэн үг. Тиймээс л хөрөнгийн зах зээл их мэдрэмтгий болно. Ханш бол хангалттай унаж байна. Гэхдээ бид өнгөрсөн жилийн компаниудын санхүүгийн гүйцэтгэл суурь шинжилгээ талаас нь авч үзвэл тус уналт нь бодит ханшаасаа өнөөдрийн зах зээлийн ханш нийтлэг хувьцааны хувьд дунджаараа бага байгаа буюу хямдхан байна гэдгийг хэлж байгаа юм. Урт хугацаандаа буцаад өсөх үндэслэл байгаа.

-     Уналт хэр үргэлжлэх бол ?

-   Цаашид нэг сарын дотор уналт үргэлжилэх таамаглал байна. Богино хугацааны уналт гэж харж байгаа. Гэхдээ мэргэжлийн хөрөнгө оруулагчид ханш унаад явж байхад “Би юу авах вэ” гэж боддог. Өсөөд явж байхад “Би юу зарах вэ” гэж боддог. Харин манайхан унаж байгаа үед “Би юу зарах вэ”, “Өсч байгаа үед нь юу авах вэ” гэж боддог. Иргэд хөрөнгө зах зээлийн мэдлэг дутуу байгаа юм. Манайхан ханш унах  үед байж байх л ёстой юм. Харин ханш өсөх үед бүгд ороод ирдэг. Эрсдэл өндөр болох тусам улам их авдаг. Эрсдэлгүй үед зараад байдаг. Ер нь хувьцааны хөрөнгө оруулалт нв компанийн ирээдүйд хүрэх ашгаас өнөөдөр төлж байгаа төлбөр юм. Бид ирээдүйг сайн харж арилжаагаа хийх ёстой.
24tsag.mn  

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
Багш нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
Өнгөрсөн онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 89,2 хувийг арилжааны 9 банкны 30,162 дансыг ашиглан үйлдсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмаас Украины скелетон спортын тамирчин Владислав Гераскевич дайнд амь үрэгдсэн украинчуудын дурсгалыг хүндэтгэсэн зурагтай дуулга өмссөнөөс болж тэмцээнээс хасагдлаа
    7 цаг 18 мин
  • Сар шинийн баяраар хилийн боомтуудын ажиллах ХУВААРЬ
    8 цаг 45 мин
  • Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов
    9 цаг 15 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчдийг виртуал бүсэд бүртгэх хүсэлтийг онлайнаар хүлээн авч эхэллээ
    9 цаг 32 мин
  • “IT PARK 2.0 – Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хойд жигүүрийн интерьерийн нээлттэй уралдаан зарлалаа
    9 цаг 34 мин
  • “Цагаан сар-2026” нэгдсэн арга хэмжээний хүрээнд аюулгүй байдлыг хангах хяналт шалгалт хийж, заавар зөвлөмж хүргэж байна
    9 цаг 40 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв
    9 цаг 57 мин
  • “Баярлалаа EASL, түр баяртай”
    10 цаг 40 мин
  • Залилангийн хэрэгт буруутгагдсан Францын биатлончин олимпын алтан медаль хүртэж, хохирогч нь 80-д орлоо
    10 цаг 45 мин
  • “Милан-Кортина”-2026: Э.Ариунтунгалаг 10 км-ийн чөлөөт төрөлд өрсөлдөнө
    11 цаг 22 мин
  • А.Баяр: Нийслэлийн түргэн тусламжийн төвд 3 жил ажилласан эмч нарыг гадаадын их сургуульд резидент эмчээр мэргэшүүлэх талаар ДЭМБ-д санал тавилаа
    11 цаг 45 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав
    12 цаг 29 мин
  • "Тусгаар тогтнол" киноны ЧИМЭГҮҮД
    13 цаг 46 мин
  • Н.Учрал: Аж ахуйн нэгжүүдийн зах зээлд нэвтрэх зардлыг бууруулж, бизнесийн хамтын ажиллагааг бодитоор хялбаршуулна
    14 цаг 0 мин
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
    14 цаг 29 мин
  • Валентинаар хайртайгаа үзэх ГОЁ үзвэрүүд
    14 цаг 33 мин
  • Норвегийн биатлончин Стурла Холм Лэгрейд Олимпын наадмын хүрэл медаль хүртсэнийхээ дараа хэвлэлд ярилцлага өгөх үедээ найз охиноо араар нь тавьсан гэдгээ зарлалаа 
    14 цаг 48 мин
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
    14 цаг 58 мин
  • Монхоодойн Батболдод “Улсын аварга фермер” цол, тэмдгийг гардууллаа
    15 цаг 11 мин
  • Он гарсаар мөс цөмөрсөн 8 тохиолдол бүртгэгдлээ
    15 цаг 35 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
  • Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
  • Г.Занданшатар: Эрдэнэтийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард иргэдэд ногдуулна
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
24 баримт
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК