АН өнгөрсөн сарын турш намынхаа үндсэн дүрмийн шинэчлэлийн хэлэлцүүлгийг орон даяар хийжээ. Бүх шатны сонгуулийн тухай хууль өөрчлөгдсөнтэй холбогдуулан тус нам дүрмээ шинэ агуулгаар баяжуулахаар анхан шатны намын байгууллагуудынхаа саналыг сонссон байна. Энэ сарын 8-нд АН-ын “Ёслолын их хурал”- ыг хийхээр намын Хэрэг эрхлэх газар бэлтгэл ажлаа базаагаад байгаа аж. 2000 оноос хойш тав дахь удаагаа хийж байгаа намын Их хурлаа энэ удаа цахим хэлбэрээр явуулж, хамгийн олон хүн оролцуулах гэж байгаагаараа онцлог гэв.
Улаанбаатарт 7000 гишүүн цуглан, Монгол орны өнцөг булан бүрт 21 аймагт хуралдаанууд нэгэн дор болж асуудлаа хэлэлцэнэ хэмээн АН-ын Хэвлэлийн албанаас мэдээллээ.


















































Сэтгэгдэл (1)