зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Кэти Перри: Би 15 хүртлээ нэг ч сайхан дууг биширч үзээгүй, дандаа шашны дуу сонсдог байлаа

2013-5-05
0
ЖИРГЭХ
    Кэти Перри хэр том билээ? Анхны цомог “One of the Boys” нь таван сая хувь зарагдаж байсан бол “Teenage Dream”-ийг хоёр жилийн дараа гаргаад 28 сая борлуулсан. Ийм амжилттай хүнийг том охин гэхээс ч яах билээ.
 1289289486_katy-perry-19   Кэти Перри хэр том билээ? Анхны цомог “One of the Boys” нь таван сая хувь зарагдаж байсан бол “Teenage Dream”-ийг хоёр жилийн дараа гаргаад 28 сая борлуулсан. Ийм амжилттай хүнийг том охин гэхээс ч яах билээ. 17 настайгаасаа эхлэн дуулж, “Кэти Хадсон” хэмээн өөрийнхөө жинхэнэ нэрээр анхны цомгоо гаргаж байсан нэгэн. 1987 онд Майкл Жексон “Bad” цомгоороо дэлхийн дээд амжилт тогтоож байсан бол Кэтигийн сүүлийн цомог бараг л эн зэрэгцсэн. “Teenage Dream”, “FireWork”, “E.T”, “Last Friday Night”, “California Gurls” зэрэг таван дуу нь чарт, биллбоардыг тасралтгүй тэргүүлж байгаа. Тэр багаасаа дуулж, 17 настай байхдаа өөрийн жинхэнэ нэрээрээ “Кэти Хадсон” хэмээх цомог гаргсан нэгэн юм. Хамгийн сүүлд гэвэл нэгдүгээр сард “One that got away” дуу нь чартад толгой цохиж явсан бол 125 аялан тоглолтоо дэлхийг тойрон хийгээд саяхан дуусгасан.

Санта Барбарагийн нэгэн гэр бүлд гурван хүүхэд өсч торнисны нэг нь Кэти Хадсон буюу Перри байлаа. Түүнд шашны хатуу дэг жаягт амьдрал оногдсон бөгөөд 15 настайдаа Нэшуйль руу ээжтэйгээ явснаар амьдралд нь гэрэл туссан гэж тэр өөрөө үздэг. Харин өнгөрсөн оны 12 дугаар сард Британий инээдмийн жүжигчин, нөхөр Рассель Брэндээс салсан. Түүнээс хойш “Калифорниа Дриймс” аялан тоглолтолтоо хийгээд тун завгүй байлаа. 27 настай Перри Лос-Анжелестаа эргэн ирсэн учир Кристен Вийг ярилцлагад урьжээ.

-Энэ чинь Кэти Перри мөн гэж үү?

- Тийм бололтой, юу байна даа тахианы махны өөдсөө? Чи нөгөө их ажлынхаа дунд л бужигнуулж сууна уу?

-Үгүй ээ, би энэ долоо хоногт шоугүй байгаа. Ингэхэд чамаар юутай байна. Лос Анжелестаа байгаад байна уу?

-Тийм ээ, би хоёрхон цагийн өмнө Филлипинээс нисч ирлээ.

-Чи тэнд богино өмдтэй дуулж, бүжиглэсэн үү?


-Тийм ээ, цаг хагасын дотор бараг  15 өөр хувцас сольж өмссөн байх шүү. 12 ч юм уу, би хэтрүүлчих шиг боллоо. Би Индонезийн Манила хотод тоглосон юм. Энэ хоёр тоглолт миний 125 шоуны сүүлчийн хоёр нь байсан. Тиймээс би маш их ядарсан шүү. Өчигдөр гэхэд янз бүрийн зүйлээс болж тийм ч сайхан өдөр байгаагүй. Намайг Филлипинд очтол миний тээшийг нохойгоор шиншлүүлж шалгасан гээд бод доо. Тэд магадгүй тэсрэх бөмбөг хайж байсан байх л даа, тэгээд хоёр нохой нь миний ачааг сэжигтэй байн гэж үзсэн. Намайг хуягтай машинд суулгаж авч яваад шалгасан. Гэхдээ ноход нь бөмбөг биш тахианы махыг үнэрлээд  байсан нь тодорхой болсон.

-Би инээх гээгүй шүү, гэхдээ тахиа тийшээ орсон байх ямар боломж байгаа юм бэ?

-Мэдэж байна аа, тахианы мах тээшинд орсныг би шалгаж, илүү хянуур байх хэрэгтэй байсан. Тахиа тээшинд, тэгээд Филлипинд гэж үү? Тэр ноход аягүй бол махыг идэхийг хүссэн байх.

-Би тэр мах яагаад чиний тээшинд орсныг л мэдмээр байна? Хэн нэг нь тахианы мах авчихаад авч явахаас төвөшгөөгөөд чиний тээшинд хийчихээ юу?


-Мэдэхгүй ээ, тэр хэн нэгний өдрийн хоол байсан байх. Бэлтгэж ирсэн өдрийн хоолоо ажил дээрээ хаясан нь л тэр байх. Тэр ч яахав, чамаар юу байна даа?

-Тэр тахианы махыг л их гайхаж сууна даа.

-Одоо тахианы мах гэхгүй ээ, Тахианы тэсрэх бөмбөг гэе.

-Надад хэлэхгүй юу. Би Нью-Иоркийн хүйтэн, цастай, бороотой, нэлээд хүндхэн цаг агаартай газрын хүн. Түүндээ ч дуртай. Гэтэл одоо нарлаг газар байгаа ч их жаргалтай байна. Үүнийг юу гэж ойлгох вэ?

-Нээрэн гэж үү, би бол эсрэгээрээ нарлаг газрын хүн шүү дээ. Гэхдээ л ийм хүмүүс бие биедээ таалагддаг л юм. Ингэхэд чи “Алтан бөмбөрцөг” дээр үнэхээр сайхан харагдаж байсан шүү.

-Би анх удаа “Алтан бөмбөрцөг”-ийн тайзан дээр гарсан нь тэр. Бага зэрэг эвгүй байсан шүү. Нээрээ, сүүлд би чамайг “Saturday night live” шоуг хөтөлж байхыг харсан юм байна. Миний бодлоор чи шоуг гайхалтай болгосоон, чамд ямар санагдсан бэ?

-Чамд таалагдсан уу, миний бодлоор үнэхээр хөгжилтэй байсан шүү. Мэдээж их сонирхолтой, их зүйл сурч авсан. Тэр шоуны хамгийн оргил хэсэг нь би хамгийн сайн найзынхаа өмнө чамд хамгийн сайн найзынхаа хүзүүний зүүлтийг бэлэглэж байсан тэр хэсэг тийм үү?/Инээв/

-Би чамайг маш их шүтлэгтэй гэр бүлд өссөн гэдгийг мэднэ. Харин өнгөрсөн хугацаанд чи болон танай гэр бүлийн хоорондын харилцаанд ямар нэгэн өөрчлөлт гарсан уу?


-Бидний харилцаанд өөрчлөлт гарсан уу гэвэл мэдээж тийм. Миний эцэг эх урьдынх шигээ залуу биш. Тэд зарим талаар илүү хариуцлагатай, хянамгай болсон. Тэд үргэлж надаас хариуцлагатай, сайн байхыг хүсдэг. Тэднийг нас нэмэх бүрт би аав, ээждээ их анхаарал тавих болно. Би амжилттай нэгэн биш байсан ч тэр хоёртоо анхаарал тавина гэдэг нь том үүрэг хариуцлага.

Миний хувьд нэлээд олон зүйл өөрчлөгдсөн. Би өөр газар байлаа ч энэ чинь аав ээжийгээ хүндлэхгүй байна гэсэн үг биш. Би үргэлж тэдэндээ анхаарал халамж тавихыг хүсдэг. Гэр бүлийнхээ хүн бүрт хангалттай сэтгэгдэл үлдээхийг хүсдэг.

-Эндээс чамайг ямар хүн бэ гэдэг нь харагдаж байна.

-Би ердөө л хичээж явна даа. Мэдээж тэд аав, ээж маань болохоор намайг дэмжинэ, би амьдрахыг хүсч байгаагаа ч тэдэнд хэлсэн. Ээж маань “Тусгай Олимп”-т насаараа ажилласан, аав маань төмрийн компанид ажиллаж байсан.

-Миний санаж байгаагаар чи 14, 15 настайдаа гэрээсээ гарсан байх аа?


-Тийм ээ, Нэшуйль рүү явахад 15-тай байсан. Анхны дуугаа бичүүлэх гэж байсан юм. Тэр бичлэг шашны номлол байсан л даа. Тэнд надад үнэхээр авьяас, чадвартай хүмүүс зааж, сургадаг байсан. Тэгэхэд би дуу яаж зохиох, акустик яаж хийх гээд олон зүйл сурсан юм. Би их олон төрлийн хөгжим сонсож өссөн л дөө. Мадонна, “Банглес”, Тони Базилийн хөгжилтэй дуу, Гө-Гө гэх мэт дуу бага насыг минь санагдуулдаг. Яг тийм шүү, гэтэл миний дуунууд хараал идсэн харанхуйг санагдуулдаг байсан.

-Тэгвэл чамд Мадонна ч юм уу эдгээр дуучны хэн нэг нь нөлөөлж, дуучин болгосон уу? Чи бага байхдаа ямар хөгжмийг сонирхдог байсан бэ?

-Би тийм ч олон хөгжим сонсож өсөөгүй. Би анхныхаа дууг бичүүлэх хүртлээ нэг ч гайхалтай дууг шүтэж, сонсож байгаагүй. Яагаад гэхээр түүнээс өмнө би зөвхөн христийн хөгжим сонсдог байсан. Би бүх христийн хөгжим дууг мэднэ. Гэхдээ үүгээр дамжуулж би ертөнцийн тухай таньж, мэддэг болсон. Тэгээд миний ээж надад Билли Холидэй, Этта Жэймс нарын гайхалтай сонгодог дуунуудыг сонсгож эхэлсэн. Бас ээж маань францаар ярьдаг байсан болохоор надад франц хөгжим сонсгож байсан. Ингэж л төрөл бүрийн хөгжим сонсож эхэлснээр миний ертөнц илүү том болж эхэлсэн. Надад “Queen”-ий хуурцгууд бий. Маш их нөлөөлсөн нь гэвэл энэ. 1968 оны цагаан цомог гээд л. “Бич Бойс”-ын “Пет Саундс”-ыг би маш их сонсдог байсан. Харин дараа нь Пэтти Гриффин, Жони Мишел, Керол Кинг, Жоната Брүк гээд сонсдог уран бүтээлчид олон болсон. Сүүлд электроник хөгжим рүү ууссан.

-Чи өмнө нь хэлж байсан. Анх эхэлж байх үед маш олон эсэргүүцэлтэй тулгардаг байсан гэж. Харин одоо чи тэр цаг мөчүүдээ ардаа орхисон байна. Чи өглөө сэрээд “Би үүнийг хийсэн” гэж өөртөө хэлдэг үү?


-Тийм ээ, өдөр бүр. Хаалганы маань яг хажууханд том толь байдаг юм. Гарах болгондоо толиндоо хараад үүнийг хэлдэг. Гэхдээ би одоо үнэхээр аз жаргалтай байна. Би энд хүрэхийн тулд маш их зүйлийг өгсөн юм шиг санагддаг. Гэхдээ би энд мөнгөний тухай яриагүй шүү. Би маш их эрч хүч зарцуулсан. Маш их хөдөлмөрлөсөн. Миний ажил бол хүмүүст зориулагдсан. Олон нийтэд зориулсан юм. тэдний хэрэгэцээнд зориулсан байдаг. Тиймээс би их зүйл хийж, ихийг төлж байж тэдэнд үйлчлэх ёстой. Бүх зүйл дээр анхаарал, болгоомжтой ханддаг байсан, одоо ч тэр. Гэхдээ одоо би өмнөхөөсөө ч илүү хичээнгүйлэн хөдөлмөрлөх шаардлагатай. Энэ бол миний хувь тавилан.

-Чиний ажил бол хүмүүсийн хэрэгцээнд зориулагдсан гэлээ. Гэхдээ миний бодлоор паппарацид өртөж, хувийн амьдралаа бусдад дэлгэхийг хэн ч хүсдэггүй.

-Гэхдээ энэ үнэн биш. Хэн энэ дүрмийг гаргасан юм бэ? Хэн ч ямар ч дүрэм гаргаагүй. Юу гэхээр, энэ бол тухайн хүний л асуудал. Би Элвис Преслийн тухай нэг түүх сонсож байсан юм. Тэр олон нийтийн дунд явахдаа үргэлж фэнүүдтэйгээ зураг авахуулдаг байсан юм билээ. Тэр өөрөө үүнийг хийдэг байсан. Гэхдээ тэр бол 1950-иад он. Тэр үед хүн бүрт камер байгаагүй. Гэтэл өнөөдөр бүгдээрээ камертай алхдаг... Гэхдээ би өнөөдөр ажиллаж байна гэдэг бол  зуун хувь олон нийтэд зориулагдсан. Би дуучин, зохиогч болохыг хүссэн. Тийм болохоор миний хүссэн ажил өөрөө олон нийтэд хамааралтай болж байгаа биз. Миний энд байгаа нэг шалтгаан бол бүтээхийг л хүссэн.

-Чи кинонд тоглохыг хүсдэг үү?


-Үнэнийг хэлэхэд би тэгэж боддоггүй. Гэхдээ би кинонд жүжиглээд үзчихсэн. Би “Анаахайнууд” хүүхэлдэйн кинонд дуу оруулсан.

-Одоо миний асуух асуулт үнэхээр гэнэн асуулт ч байж болох юм. Чи 80 настай эмээ болох үедээ   юу хийхийг хүсдэг вэ? Магадгүй Флорида, Миамийн эрэг дээр амарч суух уу?

-80 настай болох үед олон зүйл өөрчлөгдөнө. Нээрээ л, Флоридад аялал хийж, дугуйгаар зугаалж, Миамийн эрэг дээр тухлах юм шиг санагдаж байна. ер нь эмээ шигээ л болох байх. Манай эмээ 91 настай. Гэсэн ч тэр бүх зүйлээ сайн мэднэ, бүгдийг нь санадаг. Одоо ч өөрийнхөөрөө амьдрах дуртай. Хөрш эмээ нартайгаа цай ууж, хөгжилддөг юм. Би яг түүн шиг л амьдрахыг хүсч байна.

Орчуулсан Д. Идэржаргал
0
ЖИРГЭХ
Санал болгох
Д.Манлайбаатар: Цэргийн алба хаагчидтай холбоотой уг асуудал цааш үргэлжлэх ёсгүй
Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг харьяа улсынх нь хууль хяналтын байгууллагад шилжүүлэв
“Шуурхай-илрүүлэлт” аян 80 хоногийн хугацаанд амжилттай хэрэгжиж дууслаа
Нэг хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 үйлдлийг илрүүлжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Н.Учрал: Айдасгүй ярьдаг, дарамтгүй амьдардаг нийгмийг бүрдүүлнэ
    13 цаг 48 мин
  • Маргааш бүх нийтээр амарна
    16 цаг 17 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан батлагдсан тохиолдол 6-аар нэмэгдлээ
    16 цаг 20 мин
  • Мал тооллогын урьдчилсан дүнгээр 58.1 сая толгой мал тоологдлоо
    16 цаг 23 мин
  • ШИНЭ ЖИЛ: Баяраар үзэх шилдэг 24 кино
    16 цаг 29 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    16 цаг 33 мин
  • Нийслэлийн 6 дүүрэгт мөсөн гулгуурын талбай, мөсөн хотхон байгуулжээ
    16 цаг 37 мин
  • Улаанбаатарт 16 градус хүйтэн байна
    16 цаг 42 мин
  • УГТЭ: НҮДНИЙ ДАРАЛТ ИХСЭХ ӨВЧНИЙ МЭС ЗАСЛЫН ШИНЭ ТЕХНОЛОГИЙГ МОНГОЛ УЛСАД АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЭВ
    Уржигдар 11 цаг 22 мин
  • Иргэдийн фэйсбүүк хаягийг хакердаж, 1.1 тэрбум төгрөгийг хохирол учруулсан этгээдийг Тайландаас албадан авчирлаа
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Улаанбаатарт өдөртөө -9 хэм хүйтэн байна
    Уржигдар 10 цаг 46 мин
  • New York Times: XXI зууны хамгийн хамгийн 100 кино
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Таны амралтад: Амтат броклины цутан шөл хийх
    Уржигдар 08 цаг 30 мин
  • "Ерөнхийлөгчийн цом"-д зодоглох өндөр магадлалтай ШИЛДЭГ 128 бөх
    Уржигдар 08 цаг 30 мин
  • NETFLIX: Шинэ жилийн орой гэр бүлээрээ үзвэл зохих 13 кино
    Уржигдар 08 цаг 30 мин
  • А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл
    2025-12-26
  • Эрчим хүчний хэрэгцээг хангах төслүүдийг санхүүжүүлэх дотоодын бонд НИЙСЛЭЛ гаргахаар боллоо
    2025-12-26
  • О.Цогтгэрэл: Эдийн засаг унаж, иргэдийн итгэл алдарч байна
    2025-12-26
  • “Хүннү хотын өөрийн эх үүсвэрээр цэнэглэх 90 МВт батарей хуримтлуур” төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулна
    2025-12-26
  • Д.Бадарсан: Хувийн хэвшлийн санхүүжилтээр такси үйлчилгээг сайжруулж, илүү тухтай, аюулгүй, хямд болгоно
    2025-12-26
  • СТАТИСТИК: "Ерөнхийлөгчийн цом"-ын төлөөх барилдаан түрүүлж байсан АРВАН бөх
  • МУГТ, Улсын заан О.Одгэрэлийг маргааш Спортын төв ордноос эцсийн замд нь үднэ
  • Самбо жүдо бөхийн домогт тамирчин, МУГТ, Улсын заан О.Одгэрэл гэж хэн байв?
  • Б.Отгонсүх дарга аа, “Дэглий цагаан”-д ДЭГ тогтоож өгнө үү!?
  • 13 жил дараалан "Оны шилдэг уяач"-аар тодорсон О.Батбилэгийн тухай сонирхолтой 18 баримт
  • "Ерөнхийлөгчийн цом"-д зодоглох өндөр магадлалтай ШИЛДЭГ 128 бөх
  • ТОЙМ: 2025 онд дэлхий дахинд болсон ОНЦЛОХ 65 үйл явдал
  • Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан болно
  • 24 БАРИМТ: "Дэлхийн шилдэг баритон" шагналыг гурвантаа хүртэж буй МУАЖ Э.Амартүвшин
  • Шинэ жил: Баяраар аялах боломжтой үзэсгэлэнт орнууд
  • ШИНЭ ЖИЛ: Баяраар үзэх шилдэг 24 кино
  • Шинэ жил: Баяраас өмнө амжиж хийх зүйлсийн жагсаалт
  • Зул сарын баярын тухай сонирхолтой 24 баримт
  • Усны Компактын тухай 24 баримт
  • 2025 онд таны заавал үзэх ёстой байсан ШИЛДЭГ 24 кино
  • 2025 онд 11 спортын 78 тамирчинд мөнгөн урамшуулал олгов
  • Нүд рүүгээ хийсэн хуруугаа ав, Ерөнхий сайд аа!!!
  • ТАНИЛЦ: ЗГ-ыг огцруулах бичигт гарын үсэг зурсан АН-ын гишүүд
  • Хэмнэсэн цагаараа...
  • NETFLIX: Шинэ жилийн орой гэр бүлээрээ үзвэл зохих 13 кино
  • NETFLIX: Шинэ жилийн орой гэр бүлээрээ үзвэл зохих 13 кино
  • "Эрдмийн хонх"-ын эзэд оны шилдэг оюутнууд тодорлоо
  • Шинэ жил: Баяраас өмнө амжиж хийх зүйлсийн жагсаалт
  • 24 БАРИМТ: "Дэлхийн шилдэг баритон" шагналыг гурвантаа хүртэж буй МУАЖ Э.Амартүвшин
  • New York Times: XXI зууны хамгийн хамгийн 100 кино
  • Усны Компактын тухай 24 баримт
  • 13 жил дараалан "Оны шилдэг уяач"-аар тодорсон О.Батбилэгийн тухай сонирхолтой 18 баримт
  • САЙН МЭДЭЭ: Говь-Алтай аймгийн Алтай сум цахилгаанд бүрэн холбогдлоо
  • Самбо жүдо бөхийн домогт тамирчин, МУГТ, Улсын заан О.Одгэрэл гэж хэн байв?
  • УГТЭ: НҮДНИЙ ДАРАЛТ ИХСЭХ ӨВЧНИЙ МЭС ЗАСЛЫН ШИНЭ ТЕХНОЛОГИЙГ МОНГОЛ УЛСАД АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЭВ
  • Б.Отгонсүх дарга аа, “Дэглий цагаан”-д ДЭГ тогтоож өгнө үү!?
  • СТАТИСТИК: "Ерөнхийлөгчийн цом"-ын төлөөх барилдаан түрүүлж байсан АРВАН бөх
  • Зул сарын баярын тухай сонирхолтой 24 баримт
  • Иргэдийн фэйсбүүк хаягийг хакердаж, 1.1 тэрбум төгрөгийг хохирол учруулсан этгээдийг Тайландаас албадан авчирлаа
  • Зул сарын ХАМГИЙН ГОЁ 10 дуу
  • 2025 онд 11 спортын 78 тамирчинд мөнгөн урамшуулал олгов
  • Дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ дотоодын цэргийн ангиудад хяналт шалгалт хийж байна
  • МУГТ, Улсын заан О.Одгэрэлийг маргааш Спортын төв ордноос эцсийн замд нь үднэ
  • ШИНЭ ЖИЛ: Баяраар үзэх шилдэг 24 кино
  • ТАНИЛЦ: ЗГ-ыг огцруулах бичигт гарын үсэг зурсан АН-ын гишүүд
24 баримт
  • Усны Компактын тухай 24 баримт
  • Зул сарын баярын тухай сонирхолтой 24 баримт
  • 13 жил дараалан "Оны шилдэг уяач"-аар тодорсон О.Батбилэгийн тухай сонирхолтой 18 баримт
  • 24 БАРИМТ: "Дэлхийн шилдэг баритон" шагналыг гурвантаа хүртэж буй МУАЖ Э.Амартүвшин
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК