Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Батхуягийн балгийг Н.Чинбаатар үргэлжлүүлээд байна уу?

2013-5-07
0
ЖИРГЭХ
Анагаах ухаанаар мэргэжсэн Н.Чинбаатар гэж эрхэм Уул уурхайн сайдын хувийн бизнесийг цэцэглүүлж байсныхаа шанд АМХЭГ-ын Кадастрын хэлтсийн дарга болсноор ихээхэн хардлага, шуугиан дагуулсан билээ.
    Анагаах ухаанаар мэргэжсэн Н.Чинбаатар гэж эрхэм Уул уурхайн сайдын хувийн бизнесийг цэцэглүүлж байсныхаа шанд АМХЭГ-ын Кадастрын хэлтсийн дарга болсноор ихээхэн хардлага, шуугиан дагуулсан билээ. Хэвлэлээр гарсан мэдээллүүдэд хариу болгож Уул уурхайн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Батболд ингэж ярьж байв. “Кадастрын хэлтэстэй холбоотой сайн, муу хэл ам байнга гардаг. Иймээс уг хэлтсийн чиг үүрэгт тусгасан ажлыг хуулийн дагуу удирдан зохион байгуулж үр дүнд хүргэх зорилгоор Н.Чинбаатарыг энэ албан тушаалд томилсон. Н.Чинбаатар ажлаа хүлээж авснаас хойш алдаа дутагдал гаргаагүй. Цаашид ч алдаа гаргахгүй гэдэгт итгэлтэй байна. Төрийн албан хаагч бол өргөсөн тангарагтаа үнэнч байж, Төрийн албаны тухай хуульд захирагдан ажилладаг, ёс суртахуунтай хүн байх ёстой. Н.Чинбаатар энэ шалгуурыг хангасан гэж бодож байна. Н.Чинбаатар Анагаах ухааны дунд сургууль, тэгээд АУДС төгссөн. Мэргэжлээрээ ч ажилласан, мөн бизнесийн салбарт ч ажиллаж байсан. Кадастрын хэлтсийн даргын гол ажил нь тусгай зөвшөөрлийн хөдөлгөөнийг хариуцдаг. Тиймээс итгэл даах хүн байх нь чухал”.
    Д.Батболдын дээрх тодорхойлолтод эргэлзэхээр үйлдлийг Н.Чинбаатар хийгээд, үйлдээд яваа талаар энэ удаад мэдээлэх гэсэн юм.

chinbatr
Урд эгнээнд баруун гар талаас хоёрдах нь Н.Чинбаатар.


Д.Батхуягийн хууль бусаар олгосон 108 лиценз
    2013 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн шүүх АМХЭГ-ын дарга асан Д.Батхуягийн хэргийг шүүн хэлэлцээд 70 дугаартай шийтгэх тогтоол гаргалаа. Тогтоолоор Д.Батхуяг, Л.Даваацогт нар нийт 108 ширхэг тусгай зөвшөөрлийг бусдад сонгон шалгаруулалтгүйгээр олгосон хэрэгт буруутайг нотлоод 106 лицензийг энэ тогтоолоор хүчингүй болгосон юм. Харин ашигт малтмалын 15177Х, 15178Х дугаартай 2 тусгай зөвшөөрлийг Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2012 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 83 дугаартогтоолоор хүчингүй болгосныг хэвээр үлдээсэн байна.
Өөрөөр хэлбэл өмнө нь дээд шатны шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон 2 тусгай зөвшөөрлийг хүчингүй гэдгийг ахин нотлосон шийдвэр гаргажээ. Хэвлэлийнхэн шүүхийн тогтоолын энэ заалтыг анзаараагүй учраас 108 биш 106 лиценз хүчингүй болсон гээд шуугисан. Ийм ойлголт нийгэмд тогтож эхлэсэн байна. Үүний цаад шалтгаан нь одооноос тодорхой болж эхлэж байна.
 уул уурхайн компаниуд  Учрыг магадлаваас ашигт малтмалын 15177Х, 15178Х дугаартай  тусгай зөвшөөрөл бүхий талбайнууд нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байдаг ажээ. 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Гурвантэс сумын ИТХ-ын Тэргүүлэгчид 33 тоот тогтоол гаргаж дээрх хоёр талбайг орон нутгийн тусгай хамгаалалтанд авахаар шийдвэрлэсэн юм.
   Энэ тухайгаа АМХЭГ-ын Кадастрын хэлтэст уламжилсан үеэс асуудал бишдэж эхлэсэн байх юм. 7 сарын 19-ний өдөр Кадастрын хэлтсийн дарга асан М.Энхтулга сумын ИТХ-ын дарга Ц.Дэлгэрмаад албан бичиг илгээж орон нутгийн тусгай хамгаалалтад авсан талбайн солбилцол Эл Ви Ти ХХК-ын тусгай зөвшөөрөлтэй давхцсан гэж мэдэгдэв.
Үүнийг дахин шалгуулахад Кадастрын хэлтсийнхэн Нутгийн өөрөө удирдах байгууллагын тусгай хамгаалалтанд авсан газрыг зурагзүйн мэдээллийн санд бүртгэхдээ солбилцлын алдаатай бүртгэснээ хүлээж 2013 оны 4 сарын 2-нд Кадастрын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Н.Чинбаатар 6-2307 албан тоотоор Гурвантэс сумын ИТХ-ын 33 тогтоолд заасан тусгай хамгаалалтанд авсан газрыг залруулан бүртгэснээ мэдэгдсэн байна.

   Н.Чинбаатар ийм албан бичиг Гурвантэс сум руу илгээснийхээ дараахан үүнийхээ эсрэг явуулгад оролцож эхэлсэнд хамаг учир байгаа юм.
    Өсөх зоос ХХК-д 15177Х, 15178Х хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон Кадастрын дарга асан Л.Даваацогтын 2009 оны 788 тоот шийдвэр гарсан цагаасаа эхлэн хэл ам, хэрүүл маргаантай байсаар УДШ-ийн Хяналтын Шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2012 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 83 тоот тогтоолоор шүүх хүчингүй болгожээ.

   Хачирхалтай нь 2013 онд “Өсөх зоос” ХХК 15177Х, 15178Х тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхгүй байна, энэ талбайд Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй байна хэмээн АМГ-ын Кадастрын хэлтсийг буруутган Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байх юм.
   Гэтэл Н.Чинбаатар 4 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд Өсөх Зоос ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүрэн хүлээн зөвшөөрч буй талаар хууль бус тайлбар гарган өгсөн байх ба Нийслэлийн Захиргааны хэргийн шүүгч Д.Дамдиндорж Н.Чинбаатарын энэ тайлбарыг үндэслэн Хариуцагчийн зөвшөөрлийг батлах захирамж гаргажээ.
Өөрөөр хэлбэл хууль бусаар олгогдсон 15177Х, 15178Х тоот хайгуулын лицензийг хүчингүй болгосон хуулийн хүчин төгөлдөр Шүүхийн шийдвэрүүдийг балруулдах ажиллагаа АМГ-ын Кадастрын Даргын үүрэг гүйцэтгэгч Н.Чинбаатарын оролцоотойгоор хийгдэж байна.
   Ийнхүү Ашигт малтмалын газар болон Кадастрын хэлтэс түүхэндээ шүүхийн ямарваа нэхэмжлэлд энэ хэрэг шиг шуурхай хандаж, найрсгаар шийдвэрлэж байгаагүйг Кадастрын хэлтсийн ажилтнууд ярих болжээ.

   Уг нь “Өсөх зоос” ХХК Монгол Улсын хууль, журмыг хоёронтоо зөрчсөн юм.
Нэгд: Сонгон шалгаруулалтын журмаар олгох ёстой Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах талбайг АМХЭГ-ын дарга Д.Батхуяг,  Л.Даваацогт нартай хуйвалдан 15177Х, 15178Х дугаартай  тусгай зөвшөөрлөөр хууль бусаар, ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр авчээ. Үүнийг нь Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх болон Баянгол дүүргийн шүүх удаа дараа нотолж, хүчингүй болгох шийдвэр гаргасан.
Хоёрт: Н.Чинбаатартай үгсэн тохиролцох замаар шүүхээс хүчингүй болгосон тусгай зөвшөөрлийг сэргээх, бүр ашиглалтын лиценз авахаар шуурхайлж эхэлсэн байна.

    Энэхүү нарийн төлөвлөгдсөн хууль бус ажиллагааг хэрэгжүүлэхэд Гурвантэс сумын Нутгийн өөрөө удирдах байгууллагын тусгай хэрэгцээнд авсан 33 тоот тогтоол гэнэт саад учруулж эхэлсэн тул ноён Чинбаатар кадастрын зурагзүйн болон мэдээллийн бүртгэлд бүртгэгдээд байсан орон нутгийн тусгай хэрэгцээний газрыг кадастрын бүртгэлээс хасах шийдвэрийг 5 сарын 1-ны өдөр гаргасан нь дэндүү хачирхмаар хэрэг болжээ.

   “Өсөх зоос” ХХК нь уг талбай дээр хайгуул хийж, нөөц тогтоосон гэж байгаа нь маш их эргэлзээтэй болохыг орон нутгийнхэн болон уул уурхайн мэргэжлийн хүрээнийхэн хэлдэг. Энэ компани яаран сандран, тулгах шаардах байдлаар хайгуулын тусгай зөвшөөрлөө сэргээх, ашиглалтын тусгай зөвшөөрөл авах гээд байгаа нь тусгай зөвшөөрлөө яаж ийгээд гадныханд үнэ хүргэн зарах гэсэн эрмэлзэлтэй холбоотой болов уу гэсэн хардлага ч байна. Учир нь  15177Х, 15178Х дугаартай  тусгай зөвшөөрөл бүхий талбайнуудад олборлолт, үйлдвэрлэл явуулах хэмжээний хангалттай нөөц байхгүй, анхнаасаа тусгай зөвшөөрөл авсан явц нь хууль бус учир хэзээ нэгэн цагт дахин цуцлагдах нь тодорхой юм.

  Энэ асуудлаар Авилгатай тэмцэх газар нарийн шалгах зүйтэй.

Эдгээрээс урган гарах хардалт:
-    Орон нутгийн өөрийн удирдлага, нутгийн захиргааны шийдвэрийг АМГ-ын Хэлтсийн дарга үгүйсгэх эрхтэй юу?
-  Хоёр ч шүүхээр хүчин төгөлдөр бус нь тогтоогдсон тусгай зөвшөөрлийг сэргээх, ашиглалтын лиценз олгохоор зүтгэж байгаагийн цаана ямар зорилго, хэний эрх ашиг байна вэ?

Төгсгөл
   Уул уурхайн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Батболд хэвлэлд өгсөн ярилцлагадаа Н.Чинбаатарыг Кадастрын хэлтсийн даргаар томилогдох үед сайд нь “Итгэл дааж ажиллаарай, унавал хамтдаа л унана шүү” гэж хэлснийг цохон дурджээ.
  Тэгэхээр Н.Чинбаатар өөрийн хууль бус үйлдлээ яаралтай зогсоохгүй бол сайдтайгаа хамт унах магадлал бүрэлдэж эхлэснийг сануулж мэдээллээ өндөрлөе. Дараагийн удаад “Өсөх зоос” ХХК болон Н.Чинбаатар нарын холбоо, харилцааны талаар илүү нарийвчилсан мэдээлэл хүргэх болно.
            Т.Батаар




0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • энгийн ард (202.55.182.82)
    өсөх зоос чинь одоо 3 сард уурхайдаа хүн авах гэж байгаа биздэээ ажилах юмуу асууж өгөө ч
    2014 оны 02 сарын 03 | Хариулах
  • Зочин (133.5.11.10)
    энэ бүхнийг бичих ёстой. Энэ сайт Номтобаярынх гэдэг нь ч үнэн гэсээн. чадаж байгаа цагт яахав дээ
    2013 оны 05 сарын 08 | Хариулах
  • Чагнуур (122.201.18.55)
    Чагнуур Чинбат чинь Чинхуа МАК-д уйлчилдэг болсон юм уу.Тэгвэл авилга Чинбат гээд нэрээ сольж байгаа юм байна даа.
    2013 оны 05 сарын 08 | Хариулах
  • 1115 (203.169.54.17)
    энэ сайт чинэ номтойбаярынх биз дээ.тэгвэл МАК гэж даварсан газрын захиалга л байна шүү дээ.МАК гэж ганцаараа бүгдийг нь авч байх ёстой юм уу
    2013 оны 05 сарын 07 | Хариулах
  • зочин (202.179.10.150)
    монголын эсрэг ийм дайснуудыг даруй устгаач төр юугаа хийгээд байгаа юм бэ
    2013 оны 05 сарын 07 | Хариулах
  • zevuun (202.55.182.28)
    Энэ Өсөх зоос гэж ёстой зэвүүн, хуншгүй компани даа. Лиценз зарахаас өөр юм мэддэггүй, луйварчин гарууд
    2013 оны 05 сарын 07 | Хариулах
    • өсөх зоос
      за ёстой хариан нэг хуцаарай даа МАК н хөлсний гарууд бүүр галзуурахнээ.ӨсөхЗоосыг хэзээ хаана лиценз зарахыг нь хэн харчаа вэ .шүүхдэж шүүхдэж шударгаар МАК г ялсан хамгийн эхний Монгол компани шүү дээ энүүнээс өөр лицензгүй компани хэзээдээ хэдэн лиценз зарчихваа айн. МАК яахлээрээ шүүх дээр дандаа ялах ёстой гэж.одоо ялагдлаа хүлээж сур айн.
      2013 оны 05 сарын 07
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
    11 цаг 58 мин
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
    12 цаг 33 мин
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    16 цаг 16 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    16 цаг 39 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    17 цаг 4 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    18 цаг 28 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    18 цаг 30 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    18 цаг 52 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    18 цаг 57 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    20 цаг 27 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    20 цаг 29 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    21 цаг 10 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    22 цаг 8 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    22 цаг 21 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    22 цаг 30 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    22 цаг 52 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    23 цаг 19 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    23 цаг 19 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    23 цаг 19 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    23 цаг 24 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК