Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Байнгын хорооноос хоёр тогтоол гаргахаар болов

2013-5-07
0
ЖИРГЭХ

  байнгын хороод УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр үдээс өмнө хуралдаж дөрвөн асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч байнгын хорооноос ажлын хэсэг гаргаж Төрийн албаны зөвлөлд зарим хуулийн хэрэгжилттэй танилцахаар болж байгаа тул төсөл санаачлагч гишүүн Су.Батболд Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хойшлуулах санал гаргасныг байнгын хорооны гишүүд дэмжлээ.

   Иймээс байнгын хорооны хурлаар эхлээд “Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулав. Гишүүн Г.Батхүү Төрийн аудитын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл санаачилж Засгийн газрын санал авахаар хүргүүлээд байгаа тул үндсэн чиглэлийн төсөлд нэмж тусгах санал гаргасныг гишүүд дэмжлээ. Мөн түүний гаргасан Төрийн хэлний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналын тухайд гишүүн М.Батчимэг зөвхөн нэмэлт, өөрчлөлт оруулах биш шинэчлэн найруулах нь зүйтэй гэсэн байр суурийг гишүүн Су.Батболд бас дэмжиж буйгаа хэллээ. Ингээд энэ асуудлыг нэмж тусгахаар болов.

   Гишүүн А.Бакей, С.Дэмбэрэл, Ж.Батзандан нар УИХ, Засгийн газрын бүтэц, менежментийг сайжруулах тухай тогтоолын төсөл боловсруулж батлуулах асуудлыг нэмж тусгах санал гаргасныг мөн дэмжлээ. Энэ тухайд гишүүн С.Дэмбэрэл төрийн институц, тэдгээрийн харьяа байгууллагуудын бүтэц аль болох тогтвортой, засаг солигдохоос хамаарал багатай байх нь зохистой. Төрийн болон төлөөллийн байгууллагууд, түүнчлэн шууд оролцоо, иргэний нийгмийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах явдал чухал байна гэдгийг хэлсэн бол гишүүн Су.Батболд улс төрийн аль нэг нам олонх болсноос хамаарахгүйгээр яамдыг хуульчилж, Ерөнхий сайд нь үндсэн гол бодлогынхоо чиглэлээр хоёроос илүүгүй яамыг өөрчилж болдог, харин бусад нь тогтвортой байдаг зарчмыг хэрэгжүүлэх нь чухал юм гэлээ.

    Мөн гишүүн Ж.Батзандан захиргааны шинэтгэлийг цогцоор нь харах цаг болсон, Засгийн газар асуудлыг оруулж ирэхгүй бол УИХ хүлээж суух биш хууль батлах замаар асуудлыг хөндөж тавихаас аргагүй гэдгийг хэлсэн юм. Мөн гишүүн Су.Батболд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах, гишүүн А.Бакей, С.Дэмбэрэл нар Улс төрийн намын санхүүжилтийн тухай, гишүүн Р.Бурмаа сонгуулийн нэгдсэн хууль, гишүүн М.Батчимэг Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай, Хэвлэл мэдээллийн хэрэгслийн тухай, Өргөн нэвтрүүлгийн тухай, Өгөгдлийн /контентын/ тухай хуулийг үндсэн чиглэлийн төсөлд нэмж тусгах санал гаргасныг дэмжлээ.

   Харин гишүүн Ж.Батзандан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэмж тусгах санал гаргахад гишүүн М.Батчимэг энэ нь үндэсний зөвшилцлөөр шийдэгдэх асуудал учраас төлөвлөгөө болгож тусгах хэрэггүй юм гэсэн саналтай байв. Ингээд санал хураалгахад байнгын хорооны гишүүдийн олонх нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг үндсэн чиглэлд нэмж тусгахыг дэмжлээ.

   Ингээд байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороонд хүргүүлэхээрр болов.

   Дараа нь “Байгууллагын үйл ажиллагаанд системчилсэн үнэлгээ хийх тухай” байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Хууль зүйн яамнаас “Байгууллагын үйл ажиллагаанд системчилсэн үнэлгээ хийх аргачлал”-ыг хяналт шинжилгээ, үнэлгээ хийх үйл ажиллагааг боловсронгуй болгох, хүний нөөцийг чадваржуулах зорилгоор боловсруулан мөрдөж байгаа аж. Төсөл санаачлагч гишүүн С.Дэмбэрэл танилцуулгадаа, байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ хийхдээ шууд удирдлагын үүрэг болгосноор буюу иргэдийн гомдол, мэдээллийн мөрөөр тодорхой асуудлыг сонгон авч үнэлэх, эсвэл байгууллага өөрөө нэг иж бүрэн тогтолцоо болохын хувьд хэрхэн ажиллаж байгаа талаар системчилсэн үнэлгээг байнгын давтамжтайгаар бүхэлд нь ч хийж болно. Үнэлгээний зорилго нь тухайн байгууллагын үйл ажиллагааны буюу чиг үүргээ хэрэгжүүлж байгаа байдлын үр өгөөж, өөрийн тавьсан зорилгодоо хүрч чадсан эсэх, бүрэн хүрч чадаагүй зорилго байгаа бол түүний шалтгаан, нөхцөлийг тодорхойлох юм. Байгууллагын системчилсэн үнэлгээ нь байгууллагын чиг үүргийн үнэлгээ; байгууллагын үйл ажиллагааны журмын (процессын) үнэлгээ; хүний нөөцийн хэрэгцээний үнэлгээ; санхүүгийн буюу захиргааны зардлын үнэлгээ гэсэн үндсэн дөрвөн төрөлтэй байна гэдгийг дурдлаа.

   Байгууллагын үйл ажиллагаанд системчилсэн үнэлгээ хийх аргачлалыг УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагуудад хэрэглэснээр байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, бодлого боловсруулах, шийдвэр гаргахад чухал аргачлал болно гэж төсөл санаачлагч болон байнгын хороо үзэж байгаа аж. Иймээс УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын удирдлагууд жилийн ажлын тайлангаа УИХ-д ирүүлэхдээ өөрсдийн үйл ажиллагаанд Хууль зүйн яамнаас боловсруулсан “Байгууллагын үйл ажиллагаанд системчилсэн үнэлгээ хийх аргачлал”-ын дагуу үнэлгээ хийж ирүүлж байх, мөн тухайн байгууллагууд жилийн ажлын тайландаа системчилсэн үнэлгээ хийж ирүүлсэн эсэхэд хяналт тавьж, дүгнэлт гаргаж байнгын хороонд танилцуулж байхыг УИХ-ын Тамгын газарт үүрэг болгохоор тогтоолын төсөлд тусгасныг гишүүд дэмжлээ.

   Байнгын хорооны хуралдаанаар дараа нь “Төрийн албаны зөвлөл дээр зарим хуулийн хэрэгжилттэй танилцах ажлын хэсэг байгуулах тухай” байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, ажлын хэсгийг гишүүн Су.Батболдоор ахлуулан гишүүн Ж.Батзандан, Г.Батхүү, Н.Батцэрэг, Р.Бурмаа, С.Дэмбэрэл нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тогтов. УИХ дахь МАН-ын бүлгээс Ерөнхий сайдыг огцруулах талаар гаргасан саналыг хэлэлцэх үеэр Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагаатай холбогдсон асуудлууд хөндөгдөж байсан. Иймээс тус намын бүлгээс УИХ-ын даргад өгсөн албан бичгийн дагуу байнгын хорооноос ажлын хэсэг гаргаж зарим хуулийн хэрэгжилттэй танилцах нь зүйтэй гэж үзсэн байна. Ажлын хэсгийн гаргасан санал дүгнэлт, шийдвэрийн төслийг энэ тавдугаар сард багтаан байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр болов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
    11 цаг 58 мин
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
    12 цаг 32 мин
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    16 цаг 16 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    16 цаг 39 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    17 цаг 4 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    18 цаг 28 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    18 цаг 30 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    18 цаг 52 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    18 цаг 57 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    20 цаг 26 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    20 цаг 29 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    21 цаг 10 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    22 цаг 8 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    22 цаг 21 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    22 цаг 30 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    22 цаг 52 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    23 цаг 19 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    23 цаг 19 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    23 цаг 19 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    23 цаг 24 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК