Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Жаргалсайхан: Монголчууд МИАТ-аас зугтаж байна

2013-5-10
0
ЖИРГЭХ
     МИАТ компанийн өнөөгийн нөхцөл байдлын талаар МИАТ компанийн гүйцэтгэх захирал Г.Жаргалсайхантай ярилцлаа.
1_1352078511.05 imij_500x500     МИАТ компанийн өнөөгийн нөхцөл байдлын талаар МИАТ компанийн гүйцэтгэх захирал Г.Жаргалсайхантай ярилцлаа.

 - Агаарын тээвэрлэгч компаниудын өрсөлдөөн хэр байна?

- Дэлхий нийт даяаршиж байгаа ч 2020 он хүртэл бид өөрийн үндэсний агаарын  тээвэрлэгчтэй ёстой.  Өнөөдөр их өрсөлдөөнтэй байна. Зарим чиглэлд 2016, 2020 он хүртэл  бодлогын бичиг баримтыг баталж өглөө.  Тодруулбал, Сөүлийн чиглэлд "KAL", МИАТ гэсэн хоёрыг тус тусад нь  тээвэрлэгч гэж тодотгож өгсөн. Үүнийг хүмүүс монополь тогтоолоо гэх нь бий. Манайх олон улс дээр одоогоор бэхжиж байна.  Хэрэв дахин 2-3 тээвэрлэгч гарч ирвэл хүч тэнцвэргүй болно. Тухайлбал, 1000 хүн байлаа гэхэд 500, 500-гаар нь тээвэрлэдэг. Өөрөөр хэлбэл "KAL" манайх хоёр 51, 49 хувьтайгаар явж байгаа.  Цаана нь илүү олон хүн тээвэрлэх боломж Монголд байна. Тэгвэл энэ 1000 хүн дээр хоёр компани нэмэгдэж орвол 300, 300-гаар нь хуваана. Нэг бол нөгөөхөөсөө илүү зорчигч авахын тулд тарифаа хямдруулах ёстой. Энэ үед нөгөө хоёр компани нь тогтворжсон компани учир нэг, хоёр жил зорчигчдоо даачихдаг. харин бид нар дааж чадахгүй. Ингээд хоёр жилийн дараа үндэсний тээвэрлэгч буюу Монголын компаниуд энэ зах зээлд өрсөлдөж чадахгүй болох юм. Солонгосчууд ч юм уу бусад оронд зөвхөн өөрсдийн "KAL"-аар нисдэг. Гэтэл монголчууд МИАТ-аас зугтаж байна.

- МИАТ өнгөрсөн хугацаанд хэчнээн зорчигчийг агаараар тээвэрлэсэн байдаг юм бол?

 -Сая гаруй хүн тээвэрлэж байсан үе бий. Өөрөөр хэлбэл өдөрт 50,60 нислэг хийж байсан тохиолдол ч бий. Одоо бол 4-5 нислэг хийж байна. Сэлэнгэ, Дорноговиос бусад аймгууд руу "А-82" онгоцоор нисдэг байлаа.

- Он гарсаар зорчигдын тоо хэд хүрэв? Одоогоор аль чиглэлүүдэд нислэг үйлдэж байна?

- Долоон чиглэлд нислэг үйлдэж байгаагаас зургаа нь тогтмол. Он гарсаар эхний улиралд 30 гаруй мянган хүн тээвэрлэсэн.

- Танай Нислэг зохицуулалтын хяналтын төв ямар үүрэгтэй ажилладаг юм бэ?

- Энэ төвийн өрөөнд CNN, BBC сувгуудыг тохируулж үздэг телевиз мөн нислэгийг удирдаж байгаа төхөөрөмжийг байрлуулсан байдаг. Телевиз байрлуулснаар дэлхийн хаана ч галт уул дэлбэрэх, цунами болсон үйл явдлыг шуурхай мэдээлдэг. Байгалийн ийм аюулт үзэгдлүүд болоход агаарт яваа онгоцонд нөлөөлнө. Тиймээс шуурхай зохицуулалт хийхийн тулд энэхүү олон улсын сувгуудыг тохируулсан байдаг. Дэлхийн бүх компаниуд өөрийнхөө онгоцыг хянаж байдаг юи. Тэгэхээр бид ч олон улсын жишгийн дагуу өөрсдийн онгоцыг хянадаг. Биднийг аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллаж байгаа вэ гэдгийг  олон улсын аудитийн байгууллага хоёр жил тутамд шалгадаг юм.  2009, 2011 онд шалгаад өдгөө энэ оны есдүгээр сард энэхүү шалгалт дуусах юм. Өнгөрсөн гуравдугаар сард  урьдчилсан шалгалтаа хийгээд явсан.  Манай байгууллагын нислэг зохицуулалтын хяналтын төвийн хувьд нисгэгчдийн ажлын 50 хувийг хийдэг.  Нисгэгчид хэрэгтэй бүхий л зүйлийг энэ төвийнхөн хийж, хянадаг.  1955 онд анх нислэг зохицуулалтын хяналтын төв байгуулагдсан ч өнөөдрийнх шиг хэмжээнд хүрээгүй байсан. Харин 2001 оноос эрчимтэй хөгжүүлээд, олон улсын жижигтэй ойртсон.

- Хэдэн төрлийн аудитын байгууллагаас ирж шалгадаг вэ?

- Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн томоохон 7-8 Аудитын байгууллага байдаг. Гэхдээ нэг компани гурван удаа л шалгалт хийх эрхтэй. Энэ жил АНУ-ын аудитын байгууллага шалгалт хийж  байгаа. Арав гаруй хүний бүрэлдэхүүнтэй ирж бүх хэлтэс, төвийг шалгадаг.

- Дотоод болон гадаадын онгоцнуудад засвар хийж байгаа гэсэн. Энэ ажил амжилттай юу?

- Манай онгоцны засвар хариуцдаг хэсэг дотоод гадаадын компаниудын агаарын тээврийн засварыг хийдэг болсон. Онгоцонд янз бүрийн засвар хийх "145" гэдэг эрхийн бичиг байдаг. Манайх Тайланд,  БНСУ, Европын холбооны улс зэргийн эрхийг авчихсан. Тиймээс бид өөрсдийнхөө онгоцын засварыг хийхээс гадна бусад орны агаарын тээврүүдийн засварыг хийх боломжтой болсон. Өнгөрсөн жил бид 8 тэрбум төгрөгийн засвар хийсэн. Энэ жил гурав дахин өсгөөд 24 тэрбум болгох зорилт тавиад ажиллаж байна. Тайланд, Сөүл бусад газраас бид их буюу дунд засварыг нь хийх боломжтой болсон.  Иймээс энэхүү ажиллагаа өргөжих байх. Мөн дотоодод нисч байгаа гурван томоохон авиа компаниудын засварыг хийдэг. Өнөөдрийн байдлаар Солонгос улсаас дугуй засварынхан ирж ажиллаж байна.  Засварын 14 цех байдаг бөгөөд цех болгон өөр, өөрийн эд ангийг засдаг.

- Үйлчлэгчиддээ үнэмлэх гаргаж өгдөг болсон гэсэн үү?

- Өмнө нь үйлчлэгч гэдэг байсан ч одоо бол ажилтан, аюулгүй байдал сахиж, хамгаалдаг, үйлчилдэг мэргэжлийн хүмүүс. Бид үйлчлэгчдээ мэргэжлийн үнэмлэхээр хангадаг болсон. Урьд нь нисгэгч, инженер техникийнхэн мэргэжлийн үнэмлэхтэй байдаг байсан. Иргэний нисэхийн газар үнэмлэх гаргаж өгдөг ч бид одоогоор үйлчлэгчиддээ өөрсдийн компаний үнэмлэхийг өгсөн байгаа. Яваандаа Иргэний нисэхийнх болгоно. Дэлхийн чиг хандлага тийм байгаа. Бид дэлхийн чиг хандлагаас үйлчлэгч гэдгийг ажилтан болгож түрүүлж харсан. Мөн загвар өмсөгч хүүхнүүдийг л үйлчлэгч болгодог байсан бол одоо сургалтанд сууж илүү мэргэшсэн талаас нь харж авдаг болсон. Ямартаа ч аюулгүй байдлын тал дээр манайх олон улсын стандарт шаардлагыг биелүүлж байгаа.

- МИАТ компани олон тэрбумын асуудалд орж хэл ам тасардаггүй.  Одоо ер нь үйл ажиллагаагаа жигдрүүлэх гэхээр яг ямар саад гарч байна?


- Эдийн засаг, санхүүгийн хомсдолтой, бас өрсөлдөөн ихтэй байна. Шинээр "Турклайнес" гэж орж ирсэн. Энэ нь манай чиглэлд нөлөөлдөг. Москва, Берлиний зорчигчдын тоо бага дээрээ улам багасч байна. Өнгөрсөн жилийн мөн үеийнхээс доошилсон. Мөн Бээжингийн урсгалд нөлөөлж байна. Тиймээс бид маш их ажиллаж, ахих хэрэгтэй байгаа юм. Ямар, ямар авиа компаниудтай нийлэх вэ, хэлхээ холбоогоо яаж өргөжүүлэх, бусад чиглэл рүү хэрхэн нислэг үйлдэх вэ гэх мэт зөндөө асуудал байна.  Хоёр гуравхан захирлын асуудлыг энд ажиллаж байгаа 500 хүнтэй холбох хэрэггүй.  Тэд хэрвээ буруу зүйл хийсэн бол хууль журмын дагуу оноосон хариуцлагаа хүлээх байх. Өнөөдөр зөвхөн алдаа дутагдлаа хараад үндэснийхээ компанийг татаж унагах гэж байна. Яригдаж байгаа асуудалд үнэнч юм бий, худлаа ч зүйл байдаг.

- Таньтай холбогдсон хэргүүдийн талаар байр сууриа илэрхийлэхгүй юу. Сүүлийн үед МИАТ-ын шинэ удирдлагуудад эрүүгийн хэрэг үүслээ гэх шум их тархах болсон?


-   Намайг албан ёсоор шалгасан зүйл байхгүй. Харин компанийн хувьд зарим зүйлийг шалгаж байгаа. Эрүүгийн хэрэг үүсч, байцаагдсан зүйл байхгүй. Улсын мөрдөн байцаах газрын хүсэлтийн дагуу  Үндэсний аудитын газар, Төрийн өмчийн хороо, Сангийн яам, Улсын мэргэжлийн хяналтын газар сар гаруй шалгалт хийсэн. Шалгалтын урьдчилсан тайлангаар алдаа дутагдал илэрсэн. 2012 оны үйл ажиллагааг Улаанбаатар аудитын газар бас шалгасан. Урьдчилсан байдлаар илэрсэн ноцтой зүйл байхгүй.

-   Удахгүй өөрийн гэсэн онгоцтой болох гэж байгаа. Шинэ онгоцынхоо талаар танилцуулахгүй юу?

-  Бид 12 жилийн настай хуучин онгоцуудыг түрээсэлж авдаг. Хамгийн сүүлд авсан онгоц л гэхэд 11 жил болжээ.  Тэгэхээр 2016 онд дөрвөн онгоц дөрвүүлээ шинэчлэгдэх цогц төлөвлөгөө боловсруулсан. Үүний эхлэлийг Ерөнхийлөгч тавьж, ажлын айлчлалаараа манайхыг Боинг компанитай холбож өгсөн юм.
Д.Ундрах /24tsag.mn/


0
ЖИРГЭХ
Санал болгох
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
Багш нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
Өнгөрсөн онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 89,2 хувийг арилжааны 9 банкны 30,162 дансыг ашиглан үйлдсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • bold (202.140.108.62)
    Miatiin Hk Ub iin chigleliin sea food geed neg hog bainaa, hooliig ny ideed guilgeed uhengee aldsan. Salfetka ny barag hoollnoosoo unetei, heniih ny shahaa um boldooo....
    2013 оны 05 сарын 24 | Хариулах
  • bi lav, dembee ni (87.139.17.186)
    bi lav miat aar niskui, bolyo chi mini .. unen aash muutai.. zambaraagui garuud
    2013 оны 05 сарын 20 | Хариулах
  • зочин (202.72.243.229)
    Бизнес классаа онгоцныхоо хойно байхаар шинэ онгоцондоо захиалчих муу гахайнуудыг тэгээд яахыг нь харъя.Тэнэгтвэл онгоцноос шидэж олон хүний амь аварсан нь дээр биз дээ.
    2013 оны 05 сарын 12 | Хариулах
    • Өө сэвтэй
      2013 оны 05 сарын 12
  • curen (203.91.117.4)
    teriin kompaniig gyicted chalgaad cteberleh heregtei
    2013 оны 05 сарын 11 | Хариулах
  • bayar (112.72.12.11)
    miat vilchilgee muu l daa xoolnii yamarch songolt bauhgvi xool ni amt muutai xaritsaa gol ni muu shine ongotstoi bolj oorchlogdoh yum bolob uu
    2013 оны 05 сарын 11 | Хариулах
  • уншигч (122.201.18.7)
    Энэ Жаргалсайханы ярианаас харахад бас гаднын компани руугаа оруулахгүй дангаараа монопольдож байх санаатай юм ааа,хэдхэн дарга нар нь идэж уудаг аймшигтай л юм билээ,аюулгүй байдал нь ямар юм бол нэг л итгэхгүй байгаан
    2013 оны 05 сарын 11 | Хариулах
  • Үйлчлүүлэгч нь (202.9.47.131)
    Бид үндэснийхээ компанийг л дэмжвэл уг нь сайн юм байгаа даа. МИАТ бол манай үндэсний компани шүү дээ
    2013 оны 05 сарын 11 | Хариулах
  • уншигч (122.201.18.27)
    2009онд би Миатын бизнес классар ирэхэд 2 бүдүүн нөхөр шөнөжин үйлчлэгч хүүхнүүдийг дуудаж хоол унд архи дарс болж байснаа нисэгчийн бүхээг рүү ороод явцан ш дээ.Шал согтуу тэнд маш удсан.Би энэ явдлыг сонинд хэлж бичүүлээд заавал шалгуулна даа гэж бодож байгаад мэдээж дараа нь монгол зангаараа хаясан.Гэхдээ Миатаас маш айдаг
    2013 оны 05 сарын 10 | Хариулах
  • Зочин (122.201.18.41)
    Аа муусайн балиар юмнууд албаар муу ажиллуулж байгаад хувьчилж авах гэж байгаа биз.
    2013 оны 05 сарын 10 | Хариулах
  • Зочин (124.158.94.41)
    tegj baital KAL, AIRCHINA, TURKISH airlines avaad gadaad humuus ajiluulaad ehelbel yahiin be? yaj ch chadahgui sh dee. odoo bidend uuriin gsn yum uldehiinmuu. tumur zam oros, erdenet oros, nuurstei holbootoin china, nisehtei KAL....
    2013 оны 05 сарын 10 | Хариулах
  • miat-t niseechee (124.158.94.41)
    bainga niseedaldaa dutagdal deer heruul hiij baij l zasna sh dee. daraa gadniihan avchihaad unee nemchihvel bi tuluud nizne sh dee. uursdiinhuu yumiig uursduu l hairlaj hamgaalna sh dee
    2013 оны 05 сарын 10 | Хариулах
  • Зочин (174.27.227.223)
    Bi lav miataar gantshan udaa nissen tegeed dahij hezee ch uilchluulehgui gej bodoj bgaa
    2013 оны 05 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмаас Украины скелетон спортын тамирчин Владислав Гераскевич дайнд амь үрэгдсэн украинчуудын дурсгалыг хүндэтгэсэн зурагтай дуулга өмссөнөөс болж тэмцээнээс хасагдлаа
    7 цаг 19 мин
  • Сар шинийн баяраар хилийн боомтуудын ажиллах ХУВААРЬ
    8 цаг 47 мин
  • Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов
    9 цаг 17 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчдийг виртуал бүсэд бүртгэх хүсэлтийг онлайнаар хүлээн авч эхэллээ
    9 цаг 33 мин
  • “IT PARK 2.0 – Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хойд жигүүрийн интерьерийн нээлттэй уралдаан зарлалаа
    9 цаг 36 мин
  • “Цагаан сар-2026” нэгдсэн арга хэмжээний хүрээнд аюулгүй байдлыг хангах хяналт шалгалт хийж, заавар зөвлөмж хүргэж байна
    9 цаг 41 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв
    9 цаг 59 мин
  • “Баярлалаа EASL, түр баяртай”
    10 цаг 42 мин
  • Залилангийн хэрэгт буруутгагдсан Францын биатлончин олимпын алтан медаль хүртэж, хохирогч нь 80-д орлоо
    10 цаг 47 мин
  • “Милан-Кортина”-2026: Э.Ариунтунгалаг 10 км-ийн чөлөөт төрөлд өрсөлдөнө
    11 цаг 24 мин
  • А.Баяр: Нийслэлийн түргэн тусламжийн төвд 3 жил ажилласан эмч нарыг гадаадын их сургуульд резидент эмчээр мэргэшүүлэх талаар ДЭМБ-д санал тавилаа
    11 цаг 46 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав
    12 цаг 31 мин
  • "Тусгаар тогтнол" киноны ЧИМЭГҮҮД
    13 цаг 47 мин
  • Н.Учрал: Аж ахуйн нэгжүүдийн зах зээлд нэвтрэх зардлыг бууруулж, бизнесийн хамтын ажиллагааг бодитоор хялбаршуулна
    14 цаг 1 мин
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
    14 цаг 30 мин
  • Валентинаар хайртайгаа үзэх ГОЁ үзвэрүүд
    14 цаг 35 мин
  • Норвегийн биатлончин Стурла Холм Лэгрейд Олимпын наадмын хүрэл медаль хүртсэнийхээ дараа хэвлэлд ярилцлага өгөх үедээ найз охиноо араар нь тавьсан гэдгээ зарлалаа 
    14 цаг 49 мин
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
    14 цаг 59 мин
  • Монхоодойн Батболдод “Улсын аварга фермер” цол, тэмдгийг гардууллаа
    15 цаг 13 мин
  • Он гарсаар мөс цөмөрсөн 8 тохиолдол бүртгэгдлээ
    15 цаг 36 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
  • Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
  • Г.Занданшатар: Эрдэнэтийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард иргэдэд ногдуулна
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
24 баримт
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК