Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Орон сууцны нэг давхрын байрандаа өргөтгөл баривал хууль зөрчсөн гэж үзнэ”

2013-5-20
0
ЖИРГЭХ
Төрийн өмчийн газрыг хамгаалалтад авах ажил явагдаж байгаа. Энэ талаар Өмчийн харилцааны газрын Газрын өмчлөл, өмчийн менежментийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Шижиртэй ярилцлаа.
га газар Төрийн өмчийн газрыг хамгаалалтад авах ажил явагдаж байгаа. Энэ талаар Өмчийн харилцааны газрын Газрын өмчлөл, өмчийн менежментийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Шижиртэй ярилцлаа.

 -Нийтийн эзэмшлийн газар буюу төрийн өмчийн газруудыг хамгаалалтад авахаар болсон. Төрийн өмчийн газар гэдэгт ямар газрууд хамаарагдах вэ?

-Улсын тусгай хэрэгцээнд авсан газрууд болон иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад өмчлүүлж, эзэмшүүлж, ашиглуулсан газруудаас газруудаас бусад газрууд бол үндсэндээ нийтийн эдэлбэрийн газрууд буюу төрийн өмчид хамаарна. Энэ нийтийн эдэлбэрийн газрууд өмнө нь эзэнгүйдэж байсан. Одоо төр өмчийн газруудаа хамгаалалтанд авч ч хувь хүмүүс зөвшөөрөлгүй ашиглахыг нь зогсоох, улмаар ашиглалтыг нь улам сайжруулах зорилгоор томоохон ажлыг хэрэгжүүлээд явж байна.

-Тодруулбал?


-Энэ газруудад ойн сан бүхий, усан сан бүхий газар эсвэл авто зам, шугам сүлжээний газар ч байж болно. Бас явган хүний зам, авто машины зогсоол, сургууль, цэцэрлэгийн эдэлбэр газар, ногоон байгууламж цэцэрлэгт хүрээлэн зэрэг бүх газрууд ч мөн орж байгаа. Тэр газруудаа бүртгэж аваад, судалгаа хийгээд хамгаалалтанд авах гэж байна. Тэгээд тэмдэгжүүлээд цаашид ашиглалт хамгаалалтанд нь хяналт тавих нөхцлийг нь бүрдүүлнэ.

-Ямар ажил хэрэгжүүлж байна?


-Эхний ээлжинд кадастрын зураглал, бүртгэл, судалгааных нь ажлыг хийж дуусгасан. Тэр газрууд дээрээ тэмдэгжүүлээд төрийн өмчийн буюу нийтийн эзэмшлийн газар луу зөвшөөрөлгүй халдах, эзэмшихийг хориглосон анхааруулгыг өгнө. Ингэснээр нийтийн эзэмшлийн газар луу халддаг зөрчил багасна. Дараа нь яах вэ гэхээр тэр газруудынхаа ашиглалтыг нь сайжруулах шаардлагатай болно. Тухайлбал явган хүний зам байхгүй газар дээр явган хүн зам байгуулах, ногоон байгууламж байж байгаад усдсан бол түүнийг нь сэргээх ёстой. Энэ нь  ашиглалтыг сайжруулах, ашиглалтын менежмент хийгдэнэ гэсэн үг. Ашиглалтын менежментийг сайжруулах зорилгоор хийсэн хоёр ажил байгаа. Эхнийх нь нийтийн эзэмшлийн газрын ашиглалт хамгаалалтыг ААН байгууллагуудад нийслэлийн ИТХ-ын тогтоолын дагуу хариуцуулсан. Тухайн байгууллага ойр орчмын 50 хүртэл метр газартаа нийтийн эзэмшлийн ногоон байгууламж зам талбайг арчлах, тохижилт цэвэрлэгээнийх нь ажлыг зохион байгуулах үүрэгтэй болж байгаа юм. Нөгөө нь өөрийн эзэмшил ашиглалтад байгаа газрынхаа 10-аас доошгүй хувьд нь заавал ногоон байгуулж хийхийг шаардаж байгаа. Иймэрхүү байдлаар ашиглалтын менежментийг сайжруулах ажлуудаа хийгээд эхэлж байна. Хэрвээ зөрчил гаргасан тохиодолд хуулийн дагуу арга хэмжээ авна. Үүнд онцгой байдлын газар, цагдаагийн газартай хамтраад зөрчил арилгах арга хэмжээг шуурхай аваад явна.

-Ихэнхи байрнуудын нэг давхарт өргөтгөл барьсан байдаг. Тэгэхээр тэр газрууд бас төрийн өмчийн газарт хамаарагдах уу?

-Тэр бол шууд холбогдох асуудал. Орон сууцанд амьдарч байгаа иргэн нэг давхрын байрандаа өргөтгөл бариад эхэллээ гэдэг нь төрийн өмчийн газарт халдаж байна гэсэн үг. Төрийн өмчийн газарт халдсан иргэн ААН байгууллагуудад хуулийн дагуу арга хэмжээ авна. Зөрчлийг нь арилгах арга хэмжээг нийслэлийн онцгой байдлын газар, цагдаагийн газрууд нь хуулиар олгогдсон эрх үүргийнхээ дагуу арга хэмжээгээ аваад явна.

-Өргөтгөл барьсан газруудад ямар хариуцлага хүлээлгэх вэ?


-Төрийн өмчийн газарт зөвшөөрөлгүй халдсан тохиолдолд газрын тухай хуулийн дагуу арга хэмжээ авахаас гадна цаашлаад эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүртэл арга хэмжээ авна.

-Цаашид өргөтгөл бариулахгүй байх тал дээр урьдчилан сэргийлэх ямар ажил хийж байна вэ?

-Түүнээс урьдчилан сэргийлэх, иргэдэд анхааруулах үүднээс хотын нийт нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн газарт халдахыг хориглосон анхааруулах дохио санамж тэмдэг тавьна. Тухайлбал та орон сууцаараа ороход үүдэнд нь ч юм уу, ойр орчмын газарт анхааруулах тэмдэг байвал байраа өргөтгөж болохгүй гэсэн үг. Хэрвээ халдвал хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх юм байна гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй.

-Өргөтгөлүүдийг бүгдийг нь буулгах уу?

 -Өргөтгөл бол ямар ч эрх зүйн актгүйгээр, зөвшөөрөлгүйгээр баригддаг. Тэгэхээр тэр өргөтгөлүүдийг буулгах ёстой. Хамгийн гол нь шинээр бариулахгүй байх хэрэгтэй.

-Өргөтгөл бариад олон жил болж байгаа газрууд байдаг. Тэр үед төрийн өмчийн газар гэдгийг мэдэхгүйгээр барьчихсан, бараг өөрийн эзэмшлийн болчихсон байгаа?

-Улаанбаатар хотын Ерөнхий менежер орон сууцны зориулалт өөрчлөх зөвшөөрөл өгдөг. Зөвхөн зориулалт өөрчлөх зөвшөөрөл авчихаад өргөтгөл нэмээд барьчихдаг. Тухайлбал 24 метр квадрат орон сууцны байрыг үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай болгоё гэсэн зөвшөөрөл авдаг. Хаалга гаргаад үйлдвэрлэл үйлчилгээ явуулж болно гэж байхад өргөтгөөд барьчихдаг. Өргөтгөл барьж байгаа нь Газрын тухай болон бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчиж байгаа хэрэг юм.

-Энэ ажлын үр дүнд нь?


-Ямарваа нэгэн зохих байгууллага албан тушаалтнаас зөвшөөрөл авахгүйгээр байраа өргөтгөх, хашаа барих, байшин барих энэ бүх асуудлууд зогсох ёстой. Нийтийн эдэлбэрийн газрууд хамгаалалтад авагдаж, цаашдын ашиглалт улам сайжрах боломжтой болно.

-Нийтийн эзэмшлийн газрыг төр мэдэлдээ авах ажил хэзээ дуусгавар болох вэ?


-Газруудаа бүртгээд бүртгэл судалгаагаа хийчихлээ. Одоо газар дээр нь тэмдэгжүүлэх ажлаа хийж байна. Энэ ажлаа дуусаад олон нийтэд мэдээлнэ. Энэ сардаа багтаад дуусна.

 

 
0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.9.41.173)
    хуцаад бай. хэн түрүүлж барьсан нь өөрийн өмчийн газартай болоод хожоод байхад. муусайн юмнууд бариулахгүй гэчихээд авилга өгвөл хараагүй юм шиг өнгөрч байгааш дээ.
    2016 оны 09 сарын 21 | Хариулах
  • dmjij bain (202.131.225.197)
    urgutguluudiig bugdiig ni buulgaval taarna. uneheer hotiin uzemjiig gutaaj baina. baar, tsainii gazar irgediin amgalan taivan baidliig aldagduulj baina. sogtuuchuud ni orilj hashgiraad, hinshuu hyrvas hanhlaad, hog, yalaa ni diildehgui, hundhen amidarch baina shuu. shiidej uguurei.
    2013 оны 05 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    3 цаг 1 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    4 цаг 26 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    4 цаг 49 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    7 цаг 15 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    8 цаг 30 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    9 цаг 10 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    9 цаг 24 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    9 цаг 54 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    10 цаг 24 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    Өчигдөр 18 цаг 00 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 16 цаг 54 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    Өчигдөр 16 цаг 36 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    Өчигдөр 16 цаг 30 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК