зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Мазаалайг аврах гэж буй монголчуудад дэлхий нийт яагаад туслах ёстой вэ

2013-6-06
0
ЖИРГЭХ
2012 оны сүүлээр Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн яам 2013 оныг “Мазаалай хамгаалах жил” болгон зарлажээ.
images    2012 оны сүүлээр Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн яам 2013 оныг “Мазаалай хамгаалах жил” болгон зарлажээ. Говийн баавгай буюу мазаайлай нь мөхлийн ирмэгт тулаад байгаа нэн ховор амьтан бөгөөд саяхан уг амьтнаас 22 толгой үлдсэн гэдэг тооцоо гарчээ. Монгол Улсад мазаалай агнахыг аль 1953 оноос эхлэн хориглосон хэдий ч уг баавгайн тоо буурахад байгаль орчны доройтол голлон нөлөөлсөн гэж үзэж байгаа. Энэ асуудлыг шийдвэрлэх, түүнийг дэлхийн түвшинд ойлгуулан сурталчлах үүд¬нээс  манай “Азийн блог” булан Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулч¬лалын сайд асан, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын албыг мөн нэгэн үе хашиж байсан Дамдины Цогтбаатарын нийтлэлийг уншигчиддаа толилуулж байна. Нийтлэлд энэхүү гайхамшигт бөгөөд өвөрмөц амьтныг аврах нь ямар ач холбогдолтой вэ гэдгийг тайлбарласан байгаа.

Говь цөлийн талаар яриа өрнүүлэхэд олон хүний ой тоонд эцэс төгсгөлгүй, амьдралгүй, нохой гаслам халуу шатсан, элс пургиж, шуурга нүдсэн газрын дүр төрх хамгийн түрүүнд буудаг байх. Гэтэл бодит байдал үүнээс тэс өөр. Монголын говь бол олон ховор  амьтдын өлгий нутаг юм. Тэнд хавтгай, тахь, бөхөн, ирвэс зэрэг амьтад нутагладаг бөгөөд тэдгээрийн тоо толгой хэдэн зуу¬гаас хэдхэн мянгад л багтана. Гэхдээ устаж алга болох эрсдэл талаас нь үзвэл тэдгээрийн аль нь ч нутгийнхны мазаалай хэмээн нэрлэдэг говийн баавгай(Ursus arctos gobiensis)-тай хавьтаж дүйцэхгүй.

Устан алга болж буй баавгайн тухай ярихаар юун түрүүнд панда баавгайн эгдүүтэй төрх л төсөөлөгддөг. Гэтэл энэхүү панда баавгайн тоо мазаалайнхаас даруй 60-70 дахин давсан байдгийг тэр бүр хүн анзаардаггүй. Дэлхий дээр ердөө л 22-хон мазаалай үлдээд байгаа. Тэгтэл устан алга болох эрсдэлд орсон топ 10 амьтныг нэрлэсэн төрөл бүрийн цахим хуудсуудыг сонирхон нээхэд говийн баавгайн тухай ганц ч үг өгүүлбэр байхгүй байгаа юм.  Харин жагсаалтад орсон  амьтдаас маш цөөхөн  нь (тухайлбал Галапагосын аварга яст мэлхий) ховордсон байдлаараа мазаалайтай дүйцэхүйц байдаг.

Яагаад ийм байдаг билээ гэдэг асуулт үүнийг дагана. Нэгдүгээрт, энэхүү амьтан маш бага судлагдсан. Уг баавгай нь бие даасан төрөл зүйл юм уу, эсхүл дэд зүйл юм уу гэдэг нь генийн түвшинд эцэслэн тодорхойлогдоогүй байгаа юм. Түүний үсэнд хийсэн ДНХ-ийн судалгаагаар мазаалай нь Гималайн хүрэн баавгай (Ursus arctos isabellinus)-тай хамааралтай байж болзошгүй гэсэн дүгнэлт гарсан байдаг. Үүний зэрэгцээ, монголчуудын мазаалайг гэсэн дуу хоолой 7 тэрбум хүн төрөлхтний хүүрнэл чимээнд замхараад байдаг байх. Ямартай ч 2 тэрбум хүний панда баавгайн төлөөх дуу хоолойг давж сонсогддоггүй юм байна.

Говийн баавгай нь хүрэн баавгайн дэд зүйл хэмээн тогтоогдлоо ч тэдгээр хүрэн баавгайн аль нь ч говьд амьдарч чадахгүй (ямар ч баавгай нь мазаалайтай садан төрөл  эсэхээс үл хамааран эдүгээ байгалийн жам ёсоороо говьд өөрийгөө дасан зохицуулж чадахгүй). Тэгээд ч энэ амьтныг бие даасан зүйл биш, дэд зүйл эсэхээс нь үл хамааран хамгаалах ёстой. Учир нь олон дэд зүйл амьтад (тухайлбал, хар, цагаан хирс, хар мөрний/манжуурын ирвэс) олон улсын түвшинд хамгаалагдах ёстой хэмээн зарлагдсан нэн ховордсон амьтдын тэргүүлэх арвын жаг¬саалтад багтсан л байдаг.

Мазаалай бусад баавгайнаас бас ялгаатай. Хэрэв ойн баавгайн нутаг 12-15 км2 байдаг бол мазаалайнх 650-1200 км2-ийн хооронд хэл¬бэлздэг. Бусад баавгайтай харьцуулахад мазаалай бараг махчин биш: түүний хоол тэжээлийн 10 хүрэхгүй хувь нь л шавьж хорхой, хэвлээр явагч амьтдаас бүрддэг бол үлдсэн хэсэг нь ургамал, түүний үндэс, ёзоор, жимснээс бүрддэг. Эцэст нь мазаалай “ах нар”-аасаа жижиг байдаг бөгөөд ердөө 70-140 кг жин татдаг. Гэхдээ түүнийг баавгай гэдгийг олон онцлог нь илтгэдэг. Тэдний биеийн ерөнхий галбир бүтэц төстэй. Түүнчлэн тэд өвөл бас ичдэг.

Товчхондоо, говийн энэхүү гайхамшгийг бүтээхэд байгаль дэлхий хэдэн мянган жилийн хувьсал, хөдөлмөрөө зарцуулсан байгаа. Хэрэв бид  энэхүү хугацааг 24 цагийн тоололд оруулаад уг амьтны тоо нь огцом цөөрч, амьдрах орчин нь улам доройтсоор байгааг тооцоондоо тусгавал мазаалай устан алга болох цаг тооллынхоо сүүлчийн секундтэй тулгараад байгаа мэт болох юм.

Гэтэл уг амьтны хувь заяа ийм гунигтай байх ч албагүй л юм. Түүний хувь заяа өөрөөр эргэх боломжтойг илэрхийлэх бодит жишээг хол явалгүй Монголоос ч олж болно. Тахь гэдэг адуу 1960-аад оны үед Монголд устан алга болоход ердөө 12-хон тахь Европын амьтны хүрээлэнгүүдэд үлдсэн байдаг. Ийм тооноос бид эдгээр адууг өсгөж чадсан. Одоо зөвхөн Монголд байгаа тоо толгойг нь л аваад үзэхэд 200-ийн босгыг давчихсан явж байгаа юм.

Тиймээс хэрэв бид сэтгэл гар¬гах юм бол мазаалайн хувьд найдвар байгаа гэж би боддог. Энэ амьтан бол бүхий л хүн тө-рөлхтний өв, тиймээс зөвхөн Монгол Улсын төсвийн ивээлд түүний устах сэхэхийг үлдээж үл болно. Монголын Улсын төсвийн хамгийн гол бодлого нь бол улс орондоо буй ядуурлыг бууруулж,  иргэдийнхээ амьжиргаа, орлогыг нэмэгдүүлэхэд оршиж байгаа юм. Ийм  ч учраас өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газар жилд 5000 гаруй ам.долларыг л мазаалай хамгаалах зорилгоор төсөвтөө суулгаж ирсэн. Зөвхөн 2005 онд 140 мянга орчим ам.долларын санхүүжилтийг хуваарилж чадсан. Гэсэн хэдий ч үргэлжлүүлэн санхүүжүүлэх эх үүсвэр дутсанаас эдгээр хөрөнгө оруулалт нь үр дүн багатай болсон. Харин энэ жил Засгийн газраас 200 мянга орчим ам.долларыг хуваарилсан бөгөөд харамсалтай нь ийм хэмжээний санхүүжилтийг цаашид тогтмол үргэлжлүүлэх бодит боломж бас харагдахгүй л байгаа.

Дээр дурьдсан зүйлсийг харгалзан олон улсын ногоон хөдөлгөөнийнхөн, Монгол Улстай хамтраад энэ амьтныг хамгаалах үйлсэд гар нийлэн ажиллах хэрэгтэй бай-гаа юм. Америк, Канадын зарим баавгай судлалын хүрээлэнгүүд Монгол Улсыг мазаалай хам¬гаалах асуудлаар дэмжсэн боловч тэдгээрийн санхүүгийн боломж хязгааргүй байгаагүй. Тиймээс одоо олон улсын ногоон байгууллага, хөдөлгөөнүүдийн хүчин чармайлт нь маш чухал байгаа болно. Тэдгээр нь хамтарсан санхүүжилтийн тогтвортой эх үүсвэр байхын зэрэгцээ, шинжлэх ухааны үндэстэн дамнасан мэдлэг, туршлагаар дэмжих талаасаа бас чухал байж болох юм.

Хэрэв бид санаа сэтгэлээ нэгтгэн зүтгэвээс мазаалайн дээр дурдсан эцсийн цаг тооллыг эргүүлэн түүнийг үл тоож, үл мэддэг байсан явдалд цэг тавих сүүлчийн тоолол болгон хувиргаж болох юм. Ийм эргэлтийг хийж чадваас биднээс болж устан үгүй болсон хэдэн мянган зүйл, дэд зүйл амьтадын гэгээн дурсгалыг бид хүндэтгэж буй үйлдэл болох юм.  Мазаалайг аварч чадваас бид нэгэнт гаргасан урьд урьдын алдаандаа арга тасарсан байдалтайгаар зүгээр нэг гэмшээд өнгөрөхгүй, эдгээр алдааныхаа хажуугаар мөр хавчих төдий үл тоосон байдалтайгаар гарахгүй, харин уг алдаануудаасаа сургамж авч, цаашид сүйтгэгч хандлагаасаа татгалзаж, илүү нинжин сэтгэлтэй бодь галууд болохыг эрмэлзэж буйгаа өөрөө өөртөө бид илэрхийлэх юм.
 
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан,
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга асан
Дамдины ЦОГТБААТАР

www.asiasociety.org цахим хуудаснаас англи хэлнээс орчуулсан
 Сэрээновын МАНДАХБАТ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Gurbazar (103.9.88.202)
    Xavtgai yu bolj bgaa ve
    2013 оны 06 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
    26 мин
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
    32 мин
  • ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН 6 ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН 1 НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
    1 цаг 9 мин
  • Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Нийслэлийн түргэн тусламжийн төвд ажиллаж байна
    1 цаг 38 мин
  • СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
    2 цаг 28 мин
  • Монос, Офицер, МИТС-ийн олон түвшний уулзварын загвар зураг батлагдаад байна
    2 цаг 31 мин
  • Улаанбаатар хот агаарын бохирдлоор эхний тавд бичигддэг байсан бол энэ жил 19-д жагсаж байна
    3 цаг 11 мин
  • Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
    5 цаг 20 мин
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
    5 цаг 34 мин
  • Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    5 цаг 42 мин
  • Улаанбаатарт өдөртөө -10 хэм хүйтэн байна
    5 цаг 47 мин
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
    5 цаг 49 мин
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
    6 цаг 5 мин
  • Монголоос явахдаа заавал авч явдаг хоол — “Талын Монгол” брэнд
    22 цаг 6 мин
  • Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар Цэнджавын Борхүүг томиллоо
    22 цаг 19 мин
  • Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
    23 цаг 5 мин
  • "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
    23 цаг 18 мин
  • Алтан цом: "Эм-Си-Эс Энержи" баг нэг ялагдалгүй тэргүүлж байна
    23 цаг 27 мин
  • Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    23 цаг 35 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    23 цаг 38 мин
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК