Лениний музейн асуудал шүүхэд шилжсэнээс хойш гурван сарын хугацаа өнгөрөөд байна. Энэ хугацаанд шүүх хурал МАН-ын хүсэлтээр гурван ч удаа хойшилсон билээ. Тэгвэл Лениний музейтэй холбоотой шүүх хурал өнөөдөр 14.00 цагт Нийслэлийн шүүхэд болно.Төрийн өмчийн хороо, ССАЖЯ-аас Лениний музейн барилгыг төрийн өмчийн байгууллага учраас зориулалтаар нь ашиглах ёстой хэмээн үзсэн хэдий ч эзэмшигч болох МАН нь өөрсдийн өмч хэмээн үзэж буй.
Анхан шатны шүүхээс МАН-ын өмч гэсэн шийдвэр гаргасан ч давж заалдах шатны шүүх хэргийг дахин хэлэлцэх шаардлагатай хэмээн үзсэн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл гурван удаа хойшлоод байна.
Т.Энхэлээ




















































Сэтгэгдэл (2)