Лениний музейн асуудал шүүхэд шилжсэнээс хойш хоёр сарын хугацаа өнгөрөөд байна. Энэ хугацаанд шүүх хурал хоёр удаа болж, хойшилсоор өнөөдөр болохоор товлогдсон юм. Гэсэн ч өнөөдөр Лениний музейн шүүх хурал дөрөв дэх удаагаа хойшиллоо. Шүүх хурал 6-р сарын 12 буюу ирэх лхагва гарагийн 13.00 цагт болохоор дахин товлогдсон байна.
Төрийн өмчийн хороо, ССАЖЯ-аас Лениний музейн барилгыг төрийн өмчийн байгууллага учраас зориулалтаар нь ашиглах ёстой хэмээн үзсэн хэдий ч эзэмшигч болох МАН нь өөрсдийн өмч хэмээн үзэж буй.
Анхан шатны шүүхээс МАН-ын өмч гэсэн шийдвэр гаргасан ч давж заалдах шатны шүүх хэргийг дахин хэлэлцэх шаардлагатай хэмээн үзсэн ч хурал ийнхүү хойшилсоор байна.




















































Сэтгэгдэл (2)