
Цагдаагийн Ерөнхий Газраас дөнгөж сая УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонготой холбоотой хэргийн талаар мэдээлэл хийлээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ хэрэгт өөр хоёр хүнийг сэжигтнээр татсан тухай мэдээлсэн билээ.Тэгвэл энэ нь худал гэдгийг ЦЕГ-аас албан ёсоор мэдэгдлээ. Мөн О.Эрдэнэсолонгыг баривчилсан нь хуулийн дагуу явж байгаа үйл ажиллагаа гэдгийг хэлсэн юм.
Мөн УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр эхнэртэйгээ уулзах хүсэлт гаргасан ч зөвшөөрөл өгөөгүй гэж мэдэгдсэн. Тэгвэл үүнийг ЦЕГ-аас мөн л үгүйсгэж, эхнэртэйгээ уулзах гэсэн ямар нэгэн хүсэлт гаргаагүй гэлээ. Дэлгэрэнгүйг удахгүй хүргэнэ.
Сэтгэгдэл (1)