зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хууль зөрчихийг уриалж болохгүй гэдгийг хуульч нэр дэвшигч маань мэдэж л байх учиртай

2013-6-10
0
ЖИРГЭХ
Хуульч Н.Ариунболдтой ярилцлаа.
 хууль  Хуульч Н.Ариунболдтой ярилцлаа.

-АН-ын штабаас МАН-аас нэр дэв­шигч Б.Бат-Эрдэнэд хандан хууль тогтоомжид хүндэтгэлтэй хан­дахыг сануулсан байна л даа. Яг ямар учраас түүнийг хууль тог­тоомжийг хүндэтгэхгүй, хуу­лийг дагахгүй байна гэж үзсэн юм бол?
-Ерөнхийлөгчид нэр дэвшигч, хуульч Б.Бат-Эрдэнэ нь   “...Улаан­баатар хот, Дархан-Уул, Орхон, Хөвсгөл аймгуудын нийт хэсгүүдэд саналын хуудсыг гараар давхар тоолон баталгаажуулахад санал нэгдэхийг уриалж байна” гэсэн уриалгыг гаргасан нь Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд нийцэхгүй, тэр бүү хэл хууль зөрчихийг уриалсан гэмт хэргийн шинж чанартай байгаа юм. Хянал­тын тооллогыг нэр дэвшигчид нэг нь санал гаргаж, бусад нь санал нэгдсэнээр хийдэг бус, хуульд заасны дагуу ёсчлон хийх учиртай. Ерөнхийлөгчийн Сонгуулийн тухай хуулийн 55.13-т “Санал хураалт дуусмагц сум, дүүргийн сонгуулийн хороо харьяа бүх хэсгээс санам­саргүй сонголт /сугалах/-ын аргаар суманд нэг, дүүрэгт хоёр хэсгийг сонгож хяналтын тооллого хийл­гүүлнэ” гэж заасан байдаг. Тэгэхээр хуульд заасны дагуу явна гэдгийг хуульч нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ  мэдэж л байх ёстой доо.

Ерөнхийлөгчийн Сонгуулийн тухай хуулийн 13.8-д “Сонгуулийн хороодоос сонгууль зохион бай­гуу­лах, сонгуулийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгахад...  нэр дэвшигч... хөнд­лөнгөөс оролцох, саад учруулахыг хориглоно” гэсэн байдаг. Мөн 33.7-д нэр дэвшигч сонгуулийн сур­талчилгааны явцад хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий сурталчилгаа явуулахыг хориглох талаар заачихаад байхад гараар тооллого явуулъя, нэр дэвшигчид оролцъё гэж сонгуулийн хороодын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохыг оролдож байгаа нь  хуульч хүн, тэр дундаа Ерөн­хий­лөгчид нэр дэвшигч хүнд байж болохгүй үйлдэл шүү дээ.

-Хуульч хүн хуулиа мэддэг л байж таарна. Тэр дундаа нэр дэв­шигч маань хууль зүйн ухаа­ны доктор цолтой хүн. Нэр дэв­шигч биш намынх нь зүгээс ийм уриал­га гаргаж, үүндээ нэр дэв­шигч буруутаж байх талтай биш үү?
-Гэхдээ уг уриалгыг МАН-ын сонгуулийн штабаас биш, харин нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ гэж нэрээ тавиад, гарын үсгээ зураад гаргасан уриалга юм шүү. Тэгэхээр үүнийг нэр дэвшигчээс холдуулах гэж яаж ч оролдсон боломжгүй л дээ. Цагаан дээр хараар бичигдэж батлагдсан хуулийг хууль зүйн доктор нь ч бай, энгийн иргэд ч бай мөрдөх нь зүй ёсны хэрэг юм.

-Угаасаа санал хураалтын да­раа санамсаргүй түүврээр гар тоол­лого хийж автомат машины үр дүнг шалгадаг байх аа. Ерөн­хий­лөгчийн сонгуулийн тухай хуу­линд ийм заалт байгаа биз дээ?
-Тийм ээ. Ерөнхийлөгчийн сон­гуу­лийн тухай хуульд бий. Энэ тухай түрүүн дурдсан. Орон нут­гийн сонгуулийн хуульд ч бий. Аймаг, сум, дүүргийн Хурлын сон­гуулийн хуулийн 52.7-д энэ асуу­дал хуульчлагдсан байгаа.

-УИХ-ын сонгуулийн үеэр тоол­­­­сон саналын хуудсууд гар тооллоготой мөргөж байсныг албаны байгууллагууд баталж байсан санагдаж байна. Өмнөх сонгуулиудаар автомашины тоол­­­логын дүн үнэхээр МАН-ын нэр дэвшигчийг ингэтэл эргэл­зэхүйцээр зөрсөн юм уу?
-УИХ болоод Орон нутгийн сонгуулийн хуулиар хяналтын тооллого хийгдсэнийг хүмүүс са­наж байгаа байх. Ямар нэг асуудал гараагүй гэдэг нь уг сонгуулийн дараагаар санал тооллоготой холбоотой маргаан үүсээгүйгээр нотлогдож байгаа хэрэг. Түүврээр сонгогдсон газруудад асуудал гараагүй, бүр зарим газар нь итгэх­гүй гурав дахиулан тоолуулаад машины дүнтэй адил тоо гарч байсныг хүмүүс одоо ч ярьдаг. МАН-ын удирдах албаныхан ч тэр үеэр байлцсан болохоор автомат машинд эргэлзэх зүйлгүй гэдгийг мэдэж л байх учиртай. Үүнээс гадна саналын хуудсын зурган файлыг сонгуулийн ажиглагч нарт нэг, нэг хувийг тоон хэлбэрээр CD-гээр хувилж өгөх тухай сонгуулийн тухай хуулиудад бүгдэд нь орсон байдаг. Уг CD-ийг үндэслэн сон­гуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч нар бүх саналын хууд­сыг дахин хянах боломжтой юм.

-Энэ тохиолдолд яагаад нэр зааж зарим газарт гараар тоолно гэж байгаа юм бол?
-Гар аргаар тооллого хийж байхад урьд олон зөрчил гарч байсныг надаар хэлүүлэлтгүй хү­мүүс санаж байгаа байх. 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдал ч сонгогчдын өгсөн саналыг санаа­тайгаар зөрүүлж тоолсон энэ яв­дал­тай шууд холбоотойгоор үүссэн хэрэг. Энэ мэт саналыг буруу тоолох үйл ажиллагааг дахин гаргахгүйн улмаас хууль тогтоогчид сонгуулийн автоматжуулсан сис­темийг сонгуульд авч хэрэглэхээр болсон гэж ойлгодог. Уг шийдвэр нь түрүүчийн УИХ-ын үед гаргасан шийдвэр шүү дээ. Хяналтын тоол­логын асуудал зөвхөн Улаан­баатар, Эрдэнэт, Дархан, Хөвсгөл аймагт бус сонгуулийн хуульд заасанчлан бүх сум, дүүргийг хамрах нь илүү үр дүнтэй, харгүй бас шударга. Түүнээс хүн ам ихээр суурьшсан газарт хяналтын тоол­лого хийгээд бусдыг орхино гэдэг нь зохимжгүй.  

-Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ бол энгийн нэг иргэн бус хууль тогтоож баталдаг хүн. Гишүүн ч бай, иргэн ч бай хуулийг дагаж мөрдөхгүй байхыг уриалсан тохиолдолд хариуцлага хүлээл­гэдэг хуулийн заалт бий юу?
-Байлгүй яахав. Ерөн­хий­лөг­чийн сонгуулийн тухай хуулийн 33.19-т “Энэ хуулийн 33 дугаар зүйлд заасныг зөрчсөн нэр дэв­шигчийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан. Хууль зөрчсөн ч нэр татах­гүй юм чинь, хуулийг зөрчин сон­гуулийн сурталчилгаагаа хийж өөртөө давуу байдал үүсгээд явъя гэх байдлаар хуульд хандаж болох­гүй л дээ.

-Намууд, нэр дэвшигчид сон­гуулийн явцад нэгнээсээ давсан амлалт авдаг байдлыг зогсоох гэж хуулинд өөрчлөлт оруулсан санагдаж байна. Сүүлийн үед МАН-ын нэр дэвшигчийг суртал­чилгааны явцад мөрийн хөтөл­бөрт заагдаагүй амлалт авч байна гээд байгаа нь үнэн үү?

-Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн сонгуулийн сурталчилгааны нэвт­рүүлгээр  “Оюутны цалинг үргэлж­лүүлэн олгоно. Б.Бат-эрдэнэ” гэсэн сурталчилгаа гарсан. Энэхүү ам­лалт нь түүний сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй байдаг. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 33.7-д “Нэр дэвшигч сон­гуулийн мөрийн хөтөлбөрт тус­гагдаагүй аливаа зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх талаар ам­лалт авах, ийм агуулга бүхий аливаа үйлдлийг сонгуулийн сур­талчилгаанд ашиглахыг хориг­лоно.” гэж заасан байдаг. Ер нь сонгуулийн мөрийн хөтөлбөрт улсын төсвөөс санхүүжилт шаар­дагдах аливаа зорилт, амлалт тусгахыг Ерөнхийлөгчийн сонгуу­лийн хуулийн 32.2-т хориглосон байдаг. Харин хийсэн ажлаа тай­лаг­наж болох талаар мөн хуулийн 34.1.6-д заасан. Оюутны цалин­гийн асуудлыг одоогийн Ерөн­хийлөгч санаачилж, УИХ-ын шийд­вэр гарсан тул нэр дэвшигч амла­сан эсэхээс үл хамааран уг асуу­дал нэгэнт шийдвэрлэгдсэн шүү дээ. Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ мөрийн хөтөлбөрт заагдаагүй амлалтыг гаргаснаас гадна сонгуу­лийн сурталчилгаанд хүүхэд орол­цуулж, шашны холбогдолтой дуу дүрс ашиглаж байгаа нь ч хууль зөрчиж байгаа хэрэг юм.

Хууль бол заавал биелэгдэх хүчин чадалтай, эрхзүйн акт. Хууль заавал төрийн албадлагаар бус, хүний ухамсарт үйлдлээр хам­гаалагдах ёстой. Ялангуяа сон­гуулийн харилцаанд орж байгаа нэр дэвшигч нь сонгуулийн хуулийг заавал төрийн байгууллага, албан тушаалтны шаардлагаар бус өөрөө сахин биелүүлж, иргэдэд үлгэр жишээ болох ёстой. Ерөн­хийлөгч болох гэж өрсөлдөж бай­гаа хүн өөрөө хууль зөрчиж эхний алхмаа хийгээд эхэлбэл түүнд цаашид итгэхэд бэрх болно шүү дээ. Тэгэхээр нэр дэвшигч гаргаад байгаа зөрчлөө бусдын шаард­лагагүйгээр арилгах байх аа л гэж хүлээж байна даа.

-Нэр дэвшигч Б.Бат-Эрдэ­нийн гаргасан уриалга нь хууль зөрч­­сөн гэдэг дээр сонгуулийн төв байгууллагаас ямар нэгэн байр суурь илэрхийлсэн болов уу?
-Сонгуулийн Ерөнхий Хороо­ноос хууль бус уриалгынхаа талаар тайлбар өгөхийг шаардсан албан бичгийг нэр дэвшигч Б.Бат-Эрдэ­нэд явуулсан нь цахим сайтуудаар тавигдсан байна билээ.

-Сонгуулийн сурталчилгаа дуустал бас цөөнгүй өдрүүд байна. Хэрэв аль нэг талууд бие бие рүүгээ дайрсан гүтгэж гү­жирд­сэн байдлууд хэрээс хэтэр­вэл зохицуулах хуулийн заалт нь ямар байгаа вэ?
-Сонгуулийн сурталчилгааны үеэр бусдыг гүтгэх, доромжлох, хуу­рамч мэдээлэл тараахыг хориг­ло­сон байгаа. Хэрэв уг заалтыг зөрч­вөл захиргааны хариуцлага хү­лээл­гэхээр заасан. Хамгийн гол нь гүжир гүтгэлэг, доромжлол, хуурамч мэдээллийг хэвлэл мэ­дээл­лийн байгууллага цааш дам­жуулахгүй байх ёстой.

Ерөнхийлөгчийн сонгуулийн ту­хай хуулийн 33.20, 39.10-т гүт­гэсэн, доромжилсон, хуурамч мэ­дээ­лэл тараасан, хууль зөрчсөн хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөв­шөөр­лийг шударга өрсөлдөөний асуудал эрхэлсэн төрийн захир­гааны бай­гуул­лагын дүгнэлтийг үндэслэн тухайн тусгай зөв­шөөр­лийг олгосон байгууллага гурван сар хүртэл хугацаагаар түдгэл­зүүлнэ гэж заа­сан байгаа тул хэвлэл мэдээллийн байгууллагууд өөрс­дийн дамжуулж байгаа мэдээ, мэ­дээ­лэл нь хуульд нийцэж байна уу, бусдыг гүтгэсэн, доромжилсон уу эсвэл худал мэдээ­лэл үү гэдгийг анхаарах шаард­лагатай. Намуу­даас өгч байгаа мэдээллийг нягт­лахгүй дамжуулбал эрсдэл нь хэв­лэл мэдээллийн бай­гуул­лага дээр ирэх учраас анхаараарай гэж хэл­мээр байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Жуураг (203.91.112.238)
    Аврага бол үнэндээ ард түмний хайртай бөх болохоос хуульч биш шүү дээ.
    2013 оны 06 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.170.68.89)
    Хуулиа мэдэхгүй байж хуульч нэр зүүсэн хүн удирдаж чадахгүй байж ерөнхийлөгч нэр зүүх нь үнэхээр тохиромжгүй гэж бодож байна.
    2013 оны 06 сарын 10 | Хариулах
  • margad (203.91.117.4)
    Yriltslaga taalagdlaa amnii pyngaar yrih bish huuliin zuil zaaltaar yrij bga ni zuv
    2013 оны 06 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.9.47.132)
    Naadahi chini yamar yumaa neddegiin..Buhchuud yaj surguulid surch yaj heden jil surguuliin neriin umnuus barildaj baij surguulia tugssun ner zuudgiig bugd l medneshdee..
    2013 оны 06 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол хүний дэглэсэн бүжиг дэлхийн тайзнаа
    10 цаг 33 мин
  • “Щелкунчик – Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжгийг үзэгчдийн хүсэлтээр хоёрхон удаа толилуулна
    13 цаг 34 мин
  • ХЗБХ: Улсын ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилохыг дэмжив
    13 цаг 41 мин
  • Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ
    13 цаг 48 мин
  • ХХБ-ны Хуримтлалтай Монгол-2025 аяны 11-р сарын азтай 50 харилцагч тодорлоо
    13 цаг 51 мин
  • Монголчууд ой тогтоолтын ДАШТ-ээс 66 медаль хүртэж "Дэлхийн аварга" боллоо
    13 цаг 57 мин
  • Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих транзит тээврийн урсгал саарна
    14 цаг 19 мин
  • “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
    16 цаг 36 мин
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
    16 цаг 42 мин
  • ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН 6 ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН 1 НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
    17 цаг 19 мин
  • Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Нийслэлийн түргэн тусламжийн төвд ажиллаж байна
    17 цаг 48 мин
  • СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
    18 цаг 38 мин
  • Монос, Офицер, МИТС-ийн олон түвшний уулзварын загвар зураг батлагдаад байна
    18 цаг 41 мин
  • Улаанбаатар хот агаарын бохирдлоор эхний тавд бичигддэг байсан бол энэ жил 19-д жагсаж байна
    19 цаг 21 мин
  • Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
    21 цаг 30 мин
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
    21 цаг 44 мин
  • Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    21 цаг 52 мин
  • Улаанбаатарт өдөртөө -10 хэм хүйтэн байна
    21 цаг 57 мин
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
    21 цаг 59 мин
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
    22 цаг 15 мин
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК