
Өнгөрсөн амралтын өдрүүдэд голд унаж амь насаа алдсан хэд хэдэн хэрэг гарчээ. Тухайлбал Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ховд голд 58 настай М гэгч усанд унаж нас барсан байна. Уг хэргийг Баян-Өлгий аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа аж. Мөн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Орхон голд 9 настай эрэгтэй Э гэгч нь усанд унаж алга болсон мэдээллийн дагуу Сэлэнгэ аймгийн цагдаагийн хэсгийн бүрэлдэхүүн очиж шалгалт хийж байна.
Урин дулааны цаг ирсэнтэй холбогдуулан ард иргэдийг үер усны аюулаас
сэргийлж, бага насны хүүхдээ хараа хяналтгүй
орхигүй байхыг цагдаагийн ерөнхий газраас анхааруулж байна.
Т.Энхэлээ