
Өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн осол, гэмтэлтэй холбоотой 60 гаруй хэрэг бүртгэгдсэн байна. Тодруулбал БГД-ийн 10 дугаар хороо III, IV хорооллын эцэст
суудлын автомашины жолооч У нь явган зорчигч Өвөрхангай аймгийн харъяат
23 настай М-ийг мөргөж гэмтээгээд хэргийн газраас зугтаасан байна.
Одоогоор хэрэгтнийг эрэн сурвалжилж байгаа аж. Ер нь зам тээвэр, ослын гэмт хэрэг буурахгүй байгаа талаар ЗЦГ, ЦЕГ-аас мэдээлж байна. Тиймээс тээврийн хэрэгсэл эзэмшиж байгаа иргэд хариуцлагатай байж согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байгааг ЗЦГ, ЦЕГ-аас анхаарууллаа.
Сэтгэгдэл (1)