Өнгөрсөн бямба гаригт Чингэлтэй дүүргийн 11-р хороо Нуурын 23-р гудамжинд гал гарсан дуудлагаар холбогдох албаны очиж хүмүүс шалгахад Чингэлтэй дүүргийн 11-р хороонд оршин суух 33 настай У-ийн гэрийн яндангаас гал гарч улмаар нийтийн байр шатсан байна. Галын улмаас хүн гэмтэж, амь нас нь эрсдээгүй байна. Хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байгаа аж. 


















































