зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Авлигатай тууштай тэмцэгч Ерөнхийлөгчөө төмөр замчид дэмжихээ илэрхийллээ

2013-6-11
0
ЖИРГЭХ
  Ардчилсан Намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж төмөр замчидтай галт тэрэгний төв буудлын арын талбайд өчигдөр уулзав. Төмөр замчин сонгогчидтой хийсэн уулзалтад Зам тээврийн сайд А.Гансүх, “Улаанбаатар” төмөр замын дарга Г.Сэрээнэндорж нар оролцлоо.




  Ардчилсан Намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж төмөр замчидтай галт тэрэгний төв буудлын арын талбайд өчигдөр уулзав. Төмөр замчин сонгогчидтой хийсэн уулзалтад Зам тээврийн сайд А.Гансүх, “Улаанбаатар” төмөр замын дарга Г.Сэрээнэндорж нар оролцлоо.

  Зам тээврийн сайд А.Гансүх уулзалтыг нээж хэлэхдээ “Нэр дэвшигч Цахиагийн Элбэгдорж бол өнгөрсөн 4 жилд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллахдаа шударга ёс тогтоох, шүүх эрх мэдлийг шинэчлэх чиглэлээр их зүйл хийсэн. Энэ хүн бол ардчиллын алдааг ч засч чадна, ардчиллыг бэхжүүлж ч чадна. Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан Монгол Улсын төлөө дахин сонгогдсоноор маш их зүйлийг хийж чадна гэдэгт итгэж байна. Ерөнхийлөгчөө  дахин нэг дэмжье” гэхэд төмөр замчид “Ерөнхийлөгч өө, Та илүү шүү” хэмээн нэгэн түрлэгээр хэдэнтэй уухайлан дэмжив.

_MG_1551

_MG_1566

    Нэр дэвшигч Ц.Элбэгдорж төмөр замчдын өмнө гарч “Баярлалаа. Би сонгуулийнхаа сурталчилгааг хийж олон газраар явлаа. Иргэд сонгогчдын маань дэмжлэг надад их урам хайрлаж байна. Говиор явахдаа төмөр замчидтай уулзаж саналыг нь сонсож байсан. Олон жилийн өмнө байгуулсан өвгөн төмөр замаа шинэчлэх цаг болжээ. Гэхдээ энэ төмөр зам өнгөрсөн зуунд ч манай хөгжлийн гол тулгуур байсан юм шүү. Зам тээврийн яам, “Улаанбаатар” төмөр замын удирдлага бидэнтэй нэг зүг харж ажиллаж чадвал их өөрчлөлт хийх болно. Ганц хөндлөн төмөр замтай байна гэдэг ганц гарцтай байна гэсэн үг. Одоо бид төмөр замаа хоёр галт тэрэг зэрэгцээд зөрөөд явахаар хос болгох хэрэгтэй. Урд хөрш маань дэлхийн хамгийн том зах зээл. Тэндээс Монголоор дайраад Европт ачаа хүргэхэд 2 долоо хоног зарцуулдаг. Харин далайгаар хүргэвэл 2 сар зарцуулна. Хос замтай болбол зөвхөн Монгол төдийгүй Азийн бусад орон ч хожих болно. Төмөр замаар тээвэрлэх ачаа өнөөдрийнхөөс хэд дахин өснө. Ингэж бид бүс нутгийн хэмжээнд бодож ажиллах хэрэгтэй.

 Дорнодын төмөр замыг өргөтгөмөөр байна. Яваандаа Хөвсгөлөөр, бас Увсаар  урд, хойд хөрштэйгөө холбогдох, Дорнодоос Баян-Өлгий хүртэл төмөр зам тавих болно. Хэдэн мянган км замын тухай би ярьж байна. Тэгэхээр төмөр замд ажиллах боловсон хүчин, ачиж буулгах тоног төхөөрөмж гээд олон зүйл хэрэгтэй. Энэ их ажлыг хийхэд нэг нь чангаадаг, нөгөө нь зүтгэдэг байвал цааш явахгүй. Бүгд нэг ноот дээр тоглож байгаа юм шиг л байх учиртай. Төмөр замын сайн санаачилга бүрийн ард би байх болно.

 Өмнө нь нэг нь санал бариад ирэхэд мөнгө байхгүй гэдэг байлаа. Одоо тийм биш ээ. Бид төмөр замаа, орон сууцаа, цахилгаан станцаа барих мөнгө байна. Олон улсын зах зээлээс бид мөнгө босгосон. Бидэнд тэд итгэж байна.

 Та нар төмөр замаа Европын стандартад хүргэе гэж байна. Зөвхөн дохиолол холбоогоо Европын стандартад хүргэхэд  төмөр замын тээвэр 30 хувь нэмэгдэх болно. Солонгосчуудтай яриа хэлэлцээ хийгээд түлшнийхээ үнийг буулгасан байна. Тиймээс би Гансүх сайдад төмөр замчдынхаа цалинг сая төгрөгт хүргэх хэрэгтэй гэж хэлсэн. Хэрэв бид нүүрснээс шатахуунаа гаргадаг болчихвол үнэ нь хямд болно. Би Германд айлчлахдаа тус улсын канцлертай уулзаж “Манайх маш их нүүрстэй. Танайх нүүрснээс шатахуун гаргадаг сайн технологитой. Бид танай технологийг авч нүүрснээсээ шатахуунаа үйлдвэрлэмээр байна” гэж хэлсэн. Дэмжсэн. УИХ тоног төхөөрөмжийг нь оруулж ирэхэд татвараас чөлөөлөх шийдвэр гаргалаа. Ойрын жилүүдэд бид ажил хэрэг болгоно. Өөрийн шатахуунтай болсноор манай эдийн засаг хэд дахин нэмэгдэнэ. Тэр үед сая төгрөгийн бус хэдэн саяын цалингийн тухай бид ярих болно. Манай инженерүүд өөрсдөө 10 зүтгүүр угсарсан байна. Одоо үйлдвэрийн шугамыг нь авчиръя гэж байна. Энэ   бол асар том дэвшил.

_MG_1572

_MG_1606

  Гэр бүлээ бодож сонголт хийх хэрэгтэй гэж би хэлж байгаа. Үүний цаана тэтгэмж, цэцэрлэг, сургууль гээд олон асуудал бий. Хүүхэд төрүүлсэн ээжид 5 биш 24 сарын тэтгэмж өгье гээд судалгаа хийгээд хуулийн төсөл боловсруулаад явж байна. Цэцэрлэгийн асуудлыг бусад оронд шийдсэн жишгээр ойрын 2-3 жилд бүрэн зохицуулна. Улаанбаатарт 80 бага сургууль барих гэж байгаа. Төмөр замчдын ч, бусад хүмүүсийн ч хүүхэд гэрийнхээ дэргэд бага сургуульд сурах боломж бүрдэнэ.

  Авлигачдын нурууг бөхийлгөж, ард түмнийхээ нурууг тэнийлгэнэ гэж 4 жилийн өмнө би хэлсэн. Яагаад гэвэл хотын Засаг даргын тооцоо хийлгэснээр зөвхөн газартай холбоотой авлигаас болж 294 тэрбум төгрөг алдсан байсан. Энэ бол 1200 хүүхэд сурах 100 сургууль гэсэн үг. Зарим хүний гэрийг шалгах гэхээр сандраад сейфээ хог дээр хаясан байна. Тэрийг нь нээгээд үзтэл 500 сая төгрөгтэй тэнцэх юань гарч ирж байна. Авлигачид өнөөдөр их айж байгаа. УИХ дээр намайг үг хэлэхэд хаяад гарч байсныг та бүхэн харсан байх. Тэд өглөө, үдэшгүй нэг зүйлийг залбирч байна. Тэр юу вэ гэхээр “Элбэгдорж л биш бол хэн ч Ерөнхийлөгч болсон  яах вэ” хэмээж байгаа юм. Би авлигатай тууштай тэмцэх болно.

_MG_9312


“Өөдлөх айл үүднээсээ” гэдэг биз дээ. Тэгвэл та нарт би бас нэг үг хэлчихье. “Төвхнөх айл төмөр замаасаа” Цахиагийн Элбэгдорж гээд бичээд аваарай. Ядрах үе гарвал Ерөнхийлөгчдөө хандаарай. Яагаад гэвэл ядарсан нэгэнд нь тусалдаг Ерөнхийлөгч байх болно. Харин намайг энэ сарын 26-ны ганц өдөр дэмжээрэй. Би 4 жил та нарыг дэмжинэ” хэмээн ярилаа.

 “Улаанбаатар” төмөр замын дарга Г.Сэрээнэндорж нэр дэвшигчид “Сонгогдох зам нь дардан байг” хэмээн ерөөж, инженерүүдийнхээ бүтээл “Хоёр загал” зүтгүүрийнхээ загварыг дурсгав. Төмөр замчид ардчилсан авлигагүй Ерөнхийлөгчийнхөө төлөө саналаа өгөх нь ойлгомжтой байлаа.

Н.Мөнх-Ялалт

_MG_1536 _MG_1542    _MG_1583   _MG_1624 _MG_1626 _MG_9219

0
ЖИРГЭХ
Санал болгох
LIKE-аар дэмжсэн 194 823 залууст баярлалаа
Б.Бат-Эрдэнийн сонгуулийн сурталчилгааны хаалт болно
”Like”-ийн залуус хаалтын үйл ажиллагаанд оролцлоо
Сүхийн талбайд 110 мянган хүн цуглаж Ардчилсан Ерөнхийлөгчөө дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Хулан (112.217.228.212)
    Ерөнхийлөгчөө та л энэ улсад их зүйлийгхиж энэ улсыг өөдлөн дэвшүүлж хөгжүүлж чадаж байгаа хүн, хаана юу хэрэгтэйг та л мэддэг шүү,, Элбэгдөрж ерөнхийлөгчөө дэмжнэээ цаашид энэ их ажил үйлсээ үргэлжлүүлж ихийг бүтээхийг хусье..
    2013 оны 06 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол хүний дэглэсэн бүжиг дэлхийн тайзнаа
    3 цаг 17 мин
  • “Щелкунчик – Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжгийг үзэгчдийн хүсэлтээр хоёрхон удаа толилуулна
    6 цаг 18 мин
  • ХЗБХ: Улсын ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилохыг дэмжив
    6 цаг 25 мин
  • Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ
    6 цаг 32 мин
  • ХХБ-ны Хуримтлалтай Монгол-2025 аяны 11-р сарын азтай 50 харилцагч тодорлоо
    6 цаг 35 мин
  • Монголчууд ой тогтоолтын ДАШТ-ээс 66 медаль хүртэж "Дэлхийн аварга" боллоо
    6 цаг 41 мин
  • Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих транзит тээврийн урсгал саарна
    7 цаг 3 мин
  • “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
    9 цаг 20 мин
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
    9 цаг 26 мин
  • ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН 6 ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН 1 НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
    10 цаг 3 мин
  • Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Нийслэлийн түргэн тусламжийн төвд ажиллаж байна
    10 цаг 32 мин
  • СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
    11 цаг 22 мин
  • Монос, Офицер, МИТС-ийн олон түвшний уулзварын загвар зураг батлагдаад байна
    11 цаг 25 мин
  • Улаанбаатар хот агаарын бохирдлоор эхний тавд бичигддэг байсан бол энэ жил 19-д жагсаж байна
    12 цаг 5 мин
  • Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
    14 цаг 14 мин
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
    14 цаг 28 мин
  • Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    14 цаг 36 мин
  • Улаанбаатарт өдөртөө -10 хэм хүйтэн байна
    14 цаг 41 мин
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
    14 цаг 43 мин
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
    14 цаг 59 мин
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК