
Ноён Бондгор “Хүүхдийн элч дуучин” гэдэг цолондоо таарсан ажил хийж чадахгүй байгаадаа маш их бухимдалтай байна. Тэрээр өчигдөр болсон “Гэгээн мөрөөдөл” хандивын тоглолтын үеэр “Монголын ирээдүй гэж бид ярьдаг. Харин үнэхээр юу ч хийж чадахгүй байна. Надад Хүүхдийн элч дуучин гэдэг цолыг өгсөн. Гэтэл би энэ нэрийг зүүснээс хойш өнөөдрийг хүртэл эдгээр өвчтэй зовлонтой хүүхдүүдийн төлөө юу ч хийж чадаагүй, чадахгүй байна. Урд нь 4 настай охины хандивын тоглолтын үеэр тэр охин надаас Бондгор ахаа би хөл дээрээ босож чадна тийм ээ? гэхэд ч хэлэх үг олдохгүй байсан. Намайг солиотой, этгээд энэ тэр гэж ярьдаг. Би түүнд огтхон ч эмзэглэдэггүй. Харин одоо бол Монголын ирээдүй болсон энэ л хүүхдүүдийн эрүүл мэндийн асуудал, эрүүл өсөх эрхийн төлөө тэмцэнэ. Энэ сарын 14-нд Эрүүл мэндийн сайд Н.Удвалыг халз мэтгэлцээнд дуудаж байна” хэмээн зарлав.
Сэтгэгдэл (8)