ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын хэлтсийн дарга хурандаа Д.Цогтбаатарын
эхнэр Ч.Мандах, өмгөөлөгч Г.Наранбаатарын хамт хэвлэлийн хурал хийсэн
юм.

ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын хэлтсийн дарга хурандаа Д.Цогтбаатарын эхнэр Ч.Мандах, өмгөөлөгч Г.Наранбаатарын хамт хэвлэлийн хурал хийсэн юм. Өмгөөлөгч Г.Наранбаатарын хувьд энэ хэрэг дээр ажиллаад хоёр хонож байгаа юм байна. Тэрээр “Энэ хэргийг шалгахаар Германаас хоёр мөрдөн байцаагч ирсэн. Ер нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хэрэг үйлдэгдсэн гэж үзвэл Монгол Улсын хуулиар, монголын эрх бүхий байгууллагууд шалгах ёстой. Ямар нэг гадаадын мөрдөгчид ирээд Монгол Улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг мөрдөх хууль байхгүй. Мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байхад бид хэргийн талаар мэдээлэх боломжгүй байна. Д.Цогтбаатар сэжигтнээр татагдаж цагдан хоригдсон хугацаа энэ сарын 17-ны өдөр дуусна. Хэрэв 17-ноос хойш үргэлжлүүлэн хорьсон тохиолдолд бид 18-нд хэвлэлийн хурал албан ёсоор зарлах болно" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/