“Дайны эрсдлийн даатгалын төлбөр” нэрээр их хэмжээний мөнгийг гадаад дахь зохиомол компанийн данс руу шилжүүлж, мөнгө угаасан гэх хэргийн шүүх хурал хоёр дахь удаагаа өчигдөр Цагдан хорих 461 дүгээр ангид эхэлсэн ч оройн 19.00 цаг хүртэл хэлэлцээд завсарласан юм. Олон холбогдогчтой энэхүү хэргийн шүүх хурал өнөөдөр дахин үргэлжилж байна. Гэвч шүүх хурал өнөөдөр, маргааш хоёр өдөр үргэлжлэх магадлалтай байна.
Их хэмжээний мөнгө угаасан хэргээр шалгагдаж буй 2006-2011 оны хооронд МИАТ компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бат-Эрдэнэ, Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэн, түүний дүү "Монголиан Эйрлайнс" группын захирал асан Ч.Суурьтогтох, тэдний үүсгэн байгуулсан компанийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Н.Гантөмөр, 1997-2007 оны хооронд "Голомт" банкны 6-р салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэг нарын холбогдох шүүх хурал ийн одоо ч үргэлжилж байна. Тэднийг Эрүүгийн хуулийн 150/3-т зааснаар бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн, 166/3-т зааснаар мөнгө угаасан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлджээ. Харин Голомт банкны зургаадугаар салбарын захирал Г.Саранчимэгийн тухайд 156/3/3-т зааснаар банкны хууль тогтоомж зөрчсөн гэх зүйлчлэл нэмэгджээ. Хэрэд эл зүйлчлэлээр тэдний гэм буруутай нь тогтоогдвол шүүхээр 5-15 жилийн хорих ялаар шийтгэх юм.
Д.Ундрах /24tsag.mn/




















































Сэтгэгдэл (1)