-Хөвсгөл аймагт архины үйлдвэр ихтэй учраас залуучууд “химийн дайнд” нэрвэгдсэн гэлээ-
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Н.Удвал Хөвсгөл аймагт ажиллалаа. Түүнийг аймгийн удирдлагууд тус аймаг дахь намын гишүүд, дэмжигчид угтан авлаа. Нэр дэвшигч нутгийн удирдлагын ордонд аймгийн Засаг дарга Л.Цэрэнжав тэргүүтэй орон нутгийн төрийн байгууллагын төлөөлөлтэй уулзав. Дараа нь худалдааны төв орж иргэдтэй уулзсан юм. Мөн аймгийн театрт иргэдтэй уулзахдаа мөрийн хөтөлбөрөө танилцуулсан бөгөөд энэ үеэр иргэд нэр дэвшигч Н.Удвалд тулгамдаад байгаа зарим асуудлаа ярьж байлаа. Тэд хэлэхдээ “ Битүү захтай болохгүй бол иргэдийн эрүүл мэнд, эрхэлж буй бизнест ихээхэн нөлөөлж байна. Мөн төвөөс алслагдсан учраас хэрэгцээтэй бараагаа хотоос, хүнсний ногоогоо Булган аймгаас татдаг. Зам тавина гэж олон жил ярьсан ч одоо ажил нь эхэлсэн ч удааширалтай байгааг иргэд шүүмжилж байв.Мөн Хөвсгөл аймагт архины үйлдвэр ажилладаг учраас залуучууд архийг маш ихээр хэрэглэдэг. Тамхины хууль гарсан ч тамхи татах байдал нь замбараагүй байна. Хөвсгөл аймаг МАХН-ын гишүүд дэмжигч олонтой. Нийт иргэдийн хандлага нь эмэгтэй хүнд нэг удаа итгэл үзүүлэхэд болохгүй зүйлгүй” гэж иргэдийн олонхи нь ярьж байлаа. Аймагт бороо хур орохгүй гундуу байсан бөгөөд нэр дэвшигчийг уулзалт хийх үеэр бороо шивэрсэнд нутгийн зон олон билэгшээж байсан юм. Нэр дэвшигч захаар орохдоо эмэгтэйчүүд, ээжүүдэд хандсан ил захидлаа өөрийн биеэр тарааж өгөв. Зах дээр худалдаа эрхлэгчдийн 80 хувь нь эмэгтэйчүүд байдаг аж. Эмэгтэй хүн амьдрал ойлгож, үр хүүхдээ үргэлж хамгаалж явдаг. Тиймээс эмэгтэй хүн нэр дэвшиж байгаа нь түүхэн онцлогтой бөгөөд эх хүний хайраар иргэдээ хайрлана гэдэгт итгэж байгаа гэлээ. Нэр дэвшигч Н.Удвал Хөвсгөл аймагт ийнхүү ажиллаад өнөөдөр Булган аймгийг зорилоо.




















































Сэтгэгдэл (3)