
Финлянд Улсын парламентын дарга Эеро Хейнэлуома тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 10-12-нд Монгол Улсад айлчилж байгаа билээ. Айлчлалын хүрээнд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Финлянд Улсын Парламентын дарга Эрхэмсэг ноён Эеро Хейнэлуомад өнөөдөр бараалхлаа. Тэд цаг үеийн асуудал болон социнтерн, ардчиллын үйл явц, хоёр орны хамтын ажиллагааны талаар халуун дотно яриа өрнүүлж, харилцан санал солилцсон юм. Финлянд Улсын Парламентын дарга Эеро Хейнэлуома нь дэлхийн 170 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг Олон улсын зүүний чиглэлийн намуудын холбоо болох СоцИнтернийн дэд ерөнхийлөгч, харин МАН СоцИнтернд маш идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг бүрэн эрхт гишүүн нам юм. Финляндын хувьд парламентыг ардчиллын зүрх хэмээн өндөр үнэлдэг. Монгол Улс Бүгд найрамдах Финлянд улстай 1963 оны долдугаар сард дипломат харилцаа тогтоож байсан бөгөөд өдгөө 50 жилийн ой тохиож байна.