
Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт Сурагчийн гэх гудамжнаас хутгалуулсан хүн ирээд нас барлаа гэсэн мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагынхан очиж шалгажээ. Шалгалтын явцад Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны оршин суугч 26 настай эрэгтэй П гэгчийг саатуулжээ. Ийн эл хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байна. Хохирогчийн хувьд Чингэлтэй дүүрэгт оршин суух 51 настай эрэгтэй Д гэгч аж.
Мөн хөдөлмөр хамгаалах аюулгүй ажиллагааны журам зөрчсөнөөс болж нэг хүний амь эрсэджээ. Тодруулбал, Багахангай дүүргийн нэгдүгээр хороо "Багахангай импекс" компанийн үйлдвэрт осол гарч хүн нас барсан байна гэх мэдээллээр цагдаагийн байгууллагын алба хаагчид очиж шалгаж байгаа юм байна. Хохирогчийн хувьд тус үйлдвэрт ажилладаг 47 настай эмэгтэй О гэгч байжээ.