зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ардчилал гарч амины сууцтай болгосон шиг…

2013-6-21
0
ЖИРГЭХ
Сүүлийн үед хүмүүсийн ам дамжин ярьж, нэг нэгнээсээ асууж сураглаж байгаа гол зүйл бол орон сууцны найман хувийн зээлд хэрхэн хамрагдах вэ гэсэн яриа. Орон сууцтай болмоор байна, агаарын бохирдлыг бууруулахад тустай энгийн боловч ашигтай арга иргэдээ орон сууцаар хангах явдал гэж байнга сонссоор ирсэн ч орон сууцны эрэлт дэндүү амин чухал асуудал байсаар ирсэн нь яг энэ өдрүүдэд тод харагдаж байна.
  987654 Сүүлийн үед хүмүүсийн ам дамжин ярьж, нэг нэгнээсээ асууж сураглаж байгаа гол зүйл бол орон сууцны найман хувийн зээлд хэрхэн хамрагдах вэ гэсэн яриа. Орон сууцтай болмоор байна, агаарын бохирдлыг бууруулахад тустай энгийн боловч ашигтай арга иргэдээ орон сууцаар хангах явдал гэж байнга сонссоор ирсэн ч орон сууцны эрэлт дэндүү амин чухал асуудал байсаар ирсэн нь яг энэ өдрүүдэд тод харагдаж байна.
   Үнэхээр аав ээжийн гэрээс тусдаа гарах сан, хадмын хаяанаас холдох сон, түрээсийн бус өөрийн гэртээ өглөөд сэрж байх юм сан гэсэн бодол олон залуу, идэр гэр бүлийнхний өдрийн бодол байжээ. Бас нийтийн дулаантай, дотроо жорлонтой байранд амьдрах сан гэсэн мөрөөдөл мянга мянган хүмүүсийн сэтгэлд байсныг энэ шийдвэр тод болгож өглөө. 2012 оны байдлаар Монголын хүн амын 23.8 хувь, нийслэлчүүдийн 40 хувь нь л орон сууцанд амьдардаг гэсэн тооцоо байдаг.
   Орон сууцтай болохын тулд жилд найман хувийн зээлийн хүү төлөөд байвал бас ч гэж болж байна шүү гэсэн бодол хэн бүрийн толгойд ороод ирж байна. Төрөөс айл бүрт орон сууц бэлэглээд байхгүйгээс хойш ийм бодитой зээл л чухал. Америк хүний мөрөө¬дөл тансаг хувийн сууц байдаг гэлцдэг. Тэр ч утгаараа АНУ-ын Засгийн газраас америк мөрөөд¬лийг биелүүлнэ гээд байрны зээлийг хамаа замбараагүйгээр олгосноос ипотекийн хямрал үүсч, эдийн засгийн хямралыг дагуулс¬ныг хүмүүс санаж буй биз ээ. Ажил хийж зээлээ төлөх боломжгүй хүмүүст байшин бэлэглээд байвал улс нь дампуурах эрсдэл байгаа учраас иргэнээ сайхан амьдруулна гэсэн утоп, үнэгүй саналаас татгал¬захаас аргагүй. Харин иргэдээ дэмжсэн, бизнесийн байгууллагууддаа дарамт үзүүлэхгүй бас төр засагт эрсдэл дагуулахгүй яг ийм шийдвэр л бидэнд хэрэгтэй байсан юм.

   Засгийн газрын гаргасан “Орон сууцны ипотекийн ерөнхий нөхцөлийг тогтоох журмаас харахад бодитой боломжийг иргэддээ олгосон харагдаж байна аа. Мэдээж, урьд өмнөх зээлүүдэд хамрагдаж байгаагүйг шаардах нь зүйн хэрэг. Бас 10-30 хувийн урьдчилгаа нэхэх нь ч зүйн хэрэг. Тэгэхгүй бол АНУ шиг баахан айл шинэ байранд нүүгээд орчихдог, төлбөрөө төлөх зүтгэл ч, сонирхол ч байхгүй бол босч яваа эдийн засгаа татаад унагачих нь ойлгомжтой юм. Засгийн газраас 10-30 хувийн урьдчилгааг шаардана гэж журамдаа заасан бол Монгол Банк хийгээд арилжааны банкууд нийлж ярилцаад бүгд 30 хувийн урьдчил¬гааг авахаар болсон юм билээ. Энэ нь ч одоохондоо эрэлт нийлүүлэл¬тээ барьж байх эрүүл шаардлага байхыг үгүйсгэхгүй юм. Тэгэхгүй бол хүн бүр 10 хувиа төлөөд байранд орох гээд байдаг, баригдсан барилгуудын үнэ тэнгэрт хадаад явчихвал эргээд асуудал үүснэ. Харин цаашлаад монголчууд маань эсгий гэрээ тохь тухтай сууцаар солиод, шат шатаар энэ хүрээ нь нэмэгдээд ирвэл Засгийн газар урьдчилгаа хувь дээрээ ч уян хатан хандаж эхлэх биз. Зөвхөн шинэ байр гэлтгүй, хуучны байруу¬даас ч сонголтоо хийх боломжийг олгож байгаа нь хүмүүсийн са¬наанд яв цав нийлж байгаа юм. Хэрэв 60 сая төгрөгөөр байр ава¬хаар сонирхож байгаа бол урьдчилгааны 18 саяыг төлчих хэмжээний хуримтлалыг цуглуул¬сан байх шаардлагатай. Энэ нь нэг ёсондоо тухайн хүн орон сууцтай болохоор зорилго тавиад ажил¬лаж байсныг баталж байгаа хэрэг. 20 жил буюу 240 сарын хугацаанд үлдэх 42 сая төгрөгтөө зээл авна гэвэл сард 351 мянган төгрөгийг зээлдэгч төлөх ёстой. Сар бүр нэг өрөө байранд түрээсийн 300-400 мянган төгрөг төлөөд явж байсан хүмүүст өөрийн гэсэн орон байрныхаа төлбөрөөс хугаслаад явж байх шиг сайхан нь хаана байх билээ. Хорин жил айлын байр хэсүүчлээд юу ч үгүй үлдэхийн оронд өөрийн гэсэн голомтоо цэцэглүүлчихнэ гэдэг сайхан хэрэг. Харин дээрх хэмжээний зээлийг авах хүмүүсийн өрхийн орлого багадаа 700 мянга, баталгаатай гэвэл 800 мянган төгрөг байвал банкныхан ямар ч асуудалгүй зээлээ өгч орхих ажээ. Өнөөдрийн байдлаар энэ шаардлага тийм ч хэтийдсэн шалгуур биш билээ. Хэн хэнээ хонжиж монжихгүй, нэгнээ дэмнээд хамтдаа урагшлах бод¬логыг төр засаг гаргадаг байх нь чухал. Өнөөдрийн ипотекийн найман хувийн зээлийг бүхий л арилжааны банкууд байж болох хувилбар гээд хүлээн зөвшөөрсөн байгаа. Үүнээс бага бол ашиггүй учраас энэ төсөл зогсох аюултай. Харин яг боломжит хувийн цэг нь энэ найман хувь бололтой юм.
   Нэг талдаа жилийн 18 хувийн хүүтэй зээлийг олгож байсан банкуудын ашгийг хаасан мэт боловч нөгөө талдаа баталгаатай, баталгаагүй бүх зээлүүдээ Орон сууцны корпорацид арилжиж байгаа хэрэг. Хамгийн чухал нь ард түмэнд тэр ашиг нь ирж байгаа нь хамгийн чухал юм. Өмнө нь банкнаас жилийн 16.2 хувийн хүүтэй 44 сая төгрөгийн зээл аваад сар бүр байрны төлбөр, зээлийн хүүдээ 653 мянган төгрөг тушааж байсан танилд маань зээлийн хүүгээ бууруулах хүсэлтийг банкнаас нь тавьсан гэж байгаа юм. Гэрээгээ өөрчилснөөр сард 438 төгрөг тушаах болсон гэнэ. Засгийн газраас гаргасан жилийн найман хувийн орон сууцны зээл шинээр зээл авах хүмүүст ч биш бас энэ төрлийн зээлийг аваад явж байсан олон мянган хүмүүст бодитоор мэдэгдэж эхлээд байна.  Хамгийн сүүлд зээлийн төлөлт зургаан сар байх ёстой гэсэн хатуу болзлыг ч зөөлрүүлж байх шиг байна. Мөн 30 хувийг төлж чадахгүй гэвэл аав, ээжийнхээ хэн нэгний байрыг нэмж барьцаалаад бага хувийн урьд¬чилгаа өгч болох боломж ч бий аж. Бас энэхүү зээлийн нөхцөлөөр орон сууц худалдан авах боломж¬гүй иргэдээ ч орхилгүй “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг боловс¬руулан баталсан юм билээ. Тэгэхээр тэр хүмүүс ч бодлогын гадна үлдэхгүй нь.

   Манайхан юм бүрийг хардаж сэрдэж, харлуулж бүдгэрүүлж хү¬лээж авах дуртай улсууд. Ашигтай санал, сайн санаачилгыг сайнаар нь хүлээж авахгүй гээд яах юм. Найман хувийн зээлийг сонгуулийн шоу гэж тайлбарлах хүмүүс ч мэр сэр байна. Хуучны нэг намын засаглалтай үе биш болохоор арилжааны банкууд өөрсдөд нь ашиггүй бол юу гэж хүлээж авахав дээ. Гэхдээ олон нийт бүгдийг ялгаж, салгаж ойлгодог нь сайхан юм даа. Улсын мэдлийн сууцанд амьдардаг гэж өөрсдийгөө бодож явсан олон мянган өрхөд орон сууцыг нь үнэгүй хувьчилж өмчтэй хөрөнгөтэй болгосон АН-ынхан энэ асуудлыг гаргаж тавьж байгаа учраас тэд илүү итгэлтэй ч байх шиг. Өнгөрсөн он жилүүдэд тэр л орон сууц нь тэдний хувьд бодит өмч хөрөнгө нь болж ирсэн шиг дараагийн он жилүүдэд найман хувийн хүүтэй зээлээр авсан байрнууд нь ч дэм болно гэдэгт эргэлзэхгүй байгаа юм билээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
    28 мин
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
    34 мин
  • ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН 6 ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН 1 НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
    1 цаг 11 мин
  • Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Нийслэлийн түргэн тусламжийн төвд ажиллаж байна
    1 цаг 40 мин
  • СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
    2 цаг 30 мин
  • Монос, Офицер, МИТС-ийн олон түвшний уулзварын загвар зураг батлагдаад байна
    2 цаг 34 мин
  • Улаанбаатар хот агаарын бохирдлоор эхний тавд бичигддэг байсан бол энэ жил 19-д жагсаж байна
    3 цаг 13 мин
  • Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
    5 цаг 22 мин
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
    5 цаг 36 мин
  • Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    5 цаг 44 мин
  • Улаанбаатарт өдөртөө -10 хэм хүйтэн байна
    5 цаг 49 мин
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
    5 цаг 51 мин
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
    6 цаг 7 мин
  • Монголоос явахдаа заавал авч явдаг хоол — “Талын Монгол” брэнд
    22 цаг 8 мин
  • Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар Цэнджавын Борхүүг томиллоо
    22 цаг 21 мин
  • Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
    23 цаг 8 мин
  • "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
    23 цаг 20 мин
  • Алтан цом: "Эм-Си-Эс Энержи" баг нэг ялагдалгүй тэргүүлж байна
    23 цаг 29 мин
  • Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    23 цаг 37 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    23 цаг 40 мин
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК