БГД 21 хорооны урд талд байрлах АН-ын сонгуулийн сурталчилгааны байранд согтуу хүн орж ирээд агсан тавиад байна гэх дуудлага иржээ. Ингээд 47 настай Ц согтуурсан үедээ сурталчилгааны байрны цонхыг хагалж танхайрсан үйлдлийг таслан зогсоож эрүүлжүүлсэн байна. ЗХТХ-ийн 21-р зүйлийн дагуу 5000 төгрөгөөр торгосон байна.-СХД 21 хороо, 361-н гарам гэх газарт сагсан бөмбөгийн талбайд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг иргэдтэй уулзалт зохион байгуулах үед намын ухуулагч гэж өөрийгөө танилцуулсан согтуу сэрээ барьж бусдыг айлган сүрдүүлжээ. Сонгуулийн штабын ухуулагч Н гэгч нь тухайн орчинд хоолны сэрээ барьж танхайрсан болон биеэ авч явах чадваргүй байсан тул эрүүлжүүлэх байранд хүргэж өгсөн байна. Улмаар СХД-ийн шүүхэд шилжүүлсэнээр Шүүхийн шийтгэвэрээр ЗХТХ-ийн 21-р зүйлээр 15000 төгрөгөөр торгосон байна.




















































Сэтгэгдэл (2)