Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Ботаникийн цэцэрлэгийн баруун замд
"Ниссан" маркийн автомашины жолооч 97 дугаар сургуулийн сурагч 16
настай О нарын хоёр хүнийг мөргөж гэмтээсэн.

Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Ботаникийн цэцэрлэгийн баруун замд "Ниссан" маркийн автомашины жолооч 97 дугаар сургуулийн сурагч 16 настай О нарын хоёр хүнийг мөргөж гэмтээсэн. Ослыг шалгах явцад тухайн тээврийн хэрэгслийн барьж явсан жолооч А гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байжээ. Архи согтууруулах ундаа хэрэглэсн үедээ зам тээврийн хөдөлгөөнд оролцохгүй байхыг цагдаагийн байгууллага анхааруулж байна. Мөн осол гаргачихаад ослын газрыг зугтсан тохиолдолд санаатай үйлдэл болж гэмт хэрэг нь хүндэрдэг болохыг анхааруулж байна. Улмаар хэргийн газрыг орхиж явсныхаа төлөө 10 гаруй жилийн ялыг авдаг аж.
Д.Ундрах /24tsag.mn/