
Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын дарга, хурандаа Д.Цогтбаатарын эхнэр Ч.Мандах Прокурорын байгууллагад гомдол гаргажээ. Түүний нөхрийг УМБГ-аас гадаадын иргэний хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Тэрбээр хэргийг үнэн зөв шалгаж өгөхийг хүсээд залилангийн хэрэгт хохирогч нь өргөдөл гаргасны дараа эрүүгийн хэрэг үүсгэн шалгахаар хуульд заасан байхад ямар ч өргөдөл гомдолгүй цагдан хорьсон нь шударга бус гэжээ. Мөн өдгөө цагдан хорих хугацааг нь сунгасанд гомдолтой байна гэсэн юм.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)