зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ОХУ-ын Элчин сайд В.Самойленко уучлалт гуйлаа

2013-6-27
0
ЖИРГЭХ

  2013-06-27samalenko_big  ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд В.В.Самойленко Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаанд хандаж уучлалт гуйсан албан бичиг илгээлээ.

   Албан бичигт “Монгол Улсын ТВ-9 телевиз Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн ажиглагчаар ажилласан ОХУ-ын Сонгуулийн төв хорооны дарга В.Е.Чуровын хэлсэн үгийг зургадугаар сарын 26-ны өдөр хийсэн сурвалжлагаараа монгол хэлээр орчуулан хүргэхдээ алдаа гаргаж В.Е.Чуровын хэлээгүй үгийг хэлсэн мэтээр дамжуулжээ.  

Манай тал шуурхай арга хэмжээ авсны үр дүнд зургадугаар сарын 26-ны оройн нэвтрүүлгээрээ ТВ-9 телевиз залруулга хийсэн болно. Танд В.Е.Чуровын орос хэл дээр хийсэн тайлбар, ТВ-9 телевизийн дамжуулсан мэдээг хүргэж байна” гэжээ.
 
ОХУ-ын Сонгуулийн төв хорооны дарга В.Е.Чуровын хэлсэн үгийн албан ёсны эх дээр “ОХУ-ын Сонгуулийн төв хорооны ажиглагчдын хувьд Монгол Улсад сонгуулийн цахим систем хэрэглэж байгаа нь маш сонирхолтой байлаа. Энэ систем нь гадаадын нэг нэртэй фирмийн бүтээгдэхүүн юм.
 
Ийм системийг Филиппинд ашиглаж сонгууль явуулж байсныг бид ажиглаж байсан. Уг сисмемийг Монголд хэрхэн ашиглаж байгааг бид харьцуулж харж байна. ОХУ-ын сонгуульд ашигладаг системээс юугаараа өөр юм гэдгийг бас харьцуулж үзэж байна. ОХУ-д ашигладаг цахим системийг Орост дотооддоо үйлдвэрлсэн байдаг. Орос, Монголд ашиглаж байгаа системүүдийн үйлдлийн зарчим ижил боловч ялгаатай талууд байна. Монголд ашиглаж байгаа системийн үзүүлэлт нь хэсгийн хороо тус бүрт санал өгч байгаа сонгогчдыг эрэгтэй, эмэгтэй, насны ангиллаар нь бүлэглэн харуулдгаараа сонирхолтой, шинэлэг юм. Үүнийг бусад газруудад ч хэрэглүүштэй зүйл юм” гэжээ.
 
Харин ТВ-9 телевизээр үүнийг дамжуулахдаа “Дэлхий дээр хамгийн муу сонгууль явуулдаг газар бол АНУ. Би дэлхийн олон оронд очиж сонгуулийн үйл явцыг ажиглаж байсан. Монголд явуулж буй сонгууль нь АНУ-ынхтай төстэй харагдлаа. Гэхдээ Монголын сонгуулийн зохион байгуулалт, иргэдийн бүртгэлийг сайн хийсэн байдал нь тун сайн юм. Мөн хэн саналаа өгсөн бүртгэлийг сайн хийж эрэгтэй, эмэгтэй, насны ангиллаар нь дүн мэдээ гаргаж байгаа нь сайшаалтай хэрэг юм” хэмээн орчуулжээ.
 
Ийнхүү ТВ-9 телевиз орчуулгын алдаа хийсэн учир ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд В.В.Самойленко ийнхүү уучлалт гуйсан албан бичиг ирүүлээд байна.
president.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Z (202.55.191.35)
    Zassan orchuulgand ANU gesen ug bhgui bhiin yaj orchuulhaaraa tegej tes hundlun orchuuldiin
    2013 оны 06 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.170.68.162)
    яалт ч үгүй орсоор хамгийн муу сонгууль бол АНУлсын сонгууль гэж хэлсэн юмдаа!
    2013 оны 06 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол хүний дэглэсэн бүжиг дэлхийн тайзнаа
    11 цаг 43 мин
  • “Щелкунчик – Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжгийг үзэгчдийн хүсэлтээр хоёрхон удаа толилуулна
    14 цаг 44 мин
  • ХЗБХ: Улсын ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилохыг дэмжив
    14 цаг 51 мин
  • Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ
    14 цаг 58 мин
  • ХХБ-ны Хуримтлалтай Монгол-2025 аяны 11-р сарын азтай 50 харилцагч тодорлоо
    15 цаг 1 мин
  • Монголчууд ой тогтоолтын ДАШТ-ээс 66 медаль хүртэж "Дэлхийн аварга" боллоо
    15 цаг 7 мин
  • Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих транзит тээврийн урсгал саарна
    15 цаг 29 мин
  • “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
    17 цаг 45 мин
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
    17 цаг 52 мин
  • ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН 6 ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН 1 НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
    18 цаг 29 мин
  • Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Нийслэлийн түргэн тусламжийн төвд ажиллаж байна
    18 цаг 58 мин
  • СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
    19 цаг 48 мин
  • Монос, Офицер, МИТС-ийн олон түвшний уулзварын загвар зураг батлагдаад байна
    19 цаг 51 мин
  • Улаанбаатар хот агаарын бохирдлоор эхний тавд бичигддэг байсан бол энэ жил 19-д жагсаж байна
    20 цаг 30 мин
  • Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
    22 цаг 39 мин
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
    22 цаг 54 мин
  • Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    23 цаг 2 мин
  • Улаанбаатарт өдөртөө -10 хэм хүйтэн байна
    23 цаг 6 мин
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
    23 цаг 9 мин
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
    23 цаг 25 мин
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК