
-Өнөөдөр 12.30 цагаас Мансуурлын эсрэг олон улсын өдөрт зориулж Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийнхөн мэдээлэл хийнэ.
-Өнөөдөр 12.00 цагаас СЕХ дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллага, гадаадын ажиглагчид, сурвалжлагчдад зориулж дугуй танхимдаа мэдээлэл хийнэ.
-11.30 цагт Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын аялал жуулчлалын холбооноос хамтран зохион байгуулдаг “Дээлтэй монгол наадам-2013- ”-ын талаарх мэдээллийг сонирхоорой.
-12.00 цагт Чулуун бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн үндэсний холбооноос чулуун бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийнэ.
-Хуульчдын өдрийг тохиолдуулан өнөөдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнд ХЗЯ-ны харьяа агентлаг, байгууллагуудын нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна.
-Зохиолч, продюсер, филантропич Ален Арманы ”Миний фэйсбүүк статус буюу Аяга хоолны философи” номны нээлт өнөөдөр 14.00-15.00 цагт Интерном их дэлгүүрт болно.
-Анагаахын сургууль төгсөгчдөд зориулсан “Хөдөлмөрийн яармаг” өнөөдөр 11.00 цагт Эрүүл мэндийн хөгжлийн төвд болно.