Налайх дүүргийн 5 дугаар хороо, Бүс нуурын салаанд 3 мал боогдсон байдалтай байна гэсэн дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн Эрэн хайх шуурхай салбарын бүлгийг гаргахад 3 ишиг байсныг завиар зөөж гаргасан байна. Мөн Сүхбаатар дүүргийн 11 дугаар хороо, 100 айл ВSB төвийн урд ухсан нүхэнд 1 хүн унаж ухаан алдсан гэмтсэн байна гэсэн дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн Аврах шуурхай салбарын тасгийг гаргахад ухсан 2-2.5 метрийн гүн нүхэнд овог, нэр нь тодорхойгүй 25-30 орчим насны эрэгтэй унаж ухаан алдсан байсныг нүхнээс гаргажээ. Эл иргэнийг Яаралтай түргэн тусламжийн 103-ын эмчид шилжүүлэн өгчээ.Түүнчлэн Нийслэлийн Аврах ангийн Эрэн хайх шуурхай салбарын бүлгийн дарга ахмад Т.Дөл ахласан 6 албан хаагч ХУД-ийн Цагдаагийн хэлтсээс Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, хар усан тохойгоос Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гүүр хүртэл завьтай усны эргүүл хийжээ. Ингэхдээ голын эрэг дагуу амарч байсан 98 иргэнд усны ослоос урьдчилан сэргийлэх талаар сэрэмжлүүлж ажилласан байна.
Д.Ундрах /24tsag.mn/



















































