Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэсэн хуйвалдаанд оролцсон гэх өвөр Монгол иргэн Р.Цэнгэл шоронд өлсгөлөн зарлаад 29 хоножээ. Тэрбээр өөрийнхөө нөхцөл байдлын талаар зарим албан тушаалтнуудад захидал илгээсэн ч ямар нэгэн хариу аваагүй байгаа юм.Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байсан гэж олон сар баривчлагдсан кино найруулагч Х.Бадамрагчаа суллагдаад байгаа билээ. Энэ хэргийг Нийслэлийн прокуророос нотлох баримт бүрдээгүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж хэрэгсэхгүй болгосон. Гэсэн ч төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэсэн гэх энэ хэрэгт Х.Бадамрагчаатай хамт гурван хүнийг саатуулсан бөгөөд бусдыг нь суллачихаад байхад Р.Цэнгэл гэх өвөр монгол иргэнийг өдий болтол шоронд хорисоор байна.
Түүний амь насанд аюул учраад байгаа талаар өнөөдөр Р.Цэнгэлийн найзууд нь хэвлэлийн бага хурал хийж, мэдээлэл өгөхөөр болжээ. Хэвлэлийн бага хурал "Монгол ньюс" төвд 13.00 цагт болно.
Т.Гэрэл




















































Сэтгэгдэл (2)