
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Г.Дэнзэнг 17 тэрбумын тендерт өөрийн хамтран амьдрагч Г.Уянгын компанийг шалгаруулсан гэх хэргийг Авлигатай тэмцэх газарт шалгасан. Ингээд тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулах хүсэлтийг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн ч тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэх шаардлагагүй гэж үзсэн хэмээн АТГ-ын
Мөрдөн шалгах хэлтсийн Мөрдөн байцаах албаны дарга Э.Амарбат хэлж байсан. Тэгвэл энэ талаар УЕПГ-ын албаны эх сурвалжаас тодруулахад, "АТГ-ынхан мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийж, нотлох баримтууд хангалтгүй байсан учраас прокуророос хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэхдээ АТГ-ын нотлох баримтаа хангалттай бүрдүүлээд ирвэл эл асуудалд эрүүгийн хэрэг үүсгэх боломжтой” гэв.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (4)