
Хулгайн гэмт хэрэг өчигдрийн байдлаар буурсан байна. Зам тээврийн осол 14 бүртгэгджээ. Булаалтын хэрэг нэг гарчээ. Тодруулбал, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо Парадоксын урд зүс таних залууд эд зүйлээ булаалгалаа гэсэн дуудлага мэдээллийг шалгахад 43 настай эрэгтэй У нь согтуурсан үедээ 53 настай эрэгтэй Г-ийн эд зүйлийг булаасан хэргийг илрүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Овоотод хутгуулсан хүн байна гэх мэдээллийн цагдаагийн байгууллагад шалгажээ. 34 настай эрэгтэй Л, 37 настай эрэгтэй Б нарыг 33 настай эрэгтэй С согтуурсан үедээ хутгалж танхайрсан хэрэг гарчээ. Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/