
Долоон удаагийн үйлдэлтэй хулгайн хэрэгт холбогдогч этгээдүүдийг илрүүлжээ. Тодруубал, 2012 оны хоёрдугаар сараас 2013 оны хоёрдугаар сар хүртэл нийт долоон удаагийн үйлдлээр Баянгол дүүргийн 5, 6, 19, Сонгинохайрхан дүүргийн 15-р хороо, Баянзүрх дүүргийн 3, 15-р хорооны нутаг дэвсгэрт нийтийн автомашин дотроос эд зүйл хулгайлсан 7 удаагийн үйлдлийг Нийслэлийн цагдаагийн газрын гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс илрүүлэн шалгаж байна. Уг хэргийг үйлдэгч гэх иргэн Б нь бусадтай бүлэглэн үйлдсэн байжээ.
Д.Ундрах /24tsag.mn/