
29-нд ихэнх нутгаар, 30-нд зүүн зүгийн нутгаар, 7-р сарын 1-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 2-нд төв, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бороо орно, дуу цахилгаантай. Салхи 29-нд говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 29-нд нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна, бусад хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.