зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Т.Билэгт наадмаар ирж, Г.Дэнзэнд эрүүгийн хэрэг үүсгэж магадгүй болов

2013-6-29
0
ЖИРГЭХ
  Дуулиант хэргүүдийн эргэн тойронд  шинэ содон юу болов?.  Хэргүүдийн мөрдөн байцаалтын явц,  шийдвэрлэлтийн талаар дэлгэн харуулж байна.
    Дуулиант хэргүүдийн эргэн тойронд  шинэ содон юу болов?.  Хэргүүдийн мөрдөн байцаалтын явц,  шийдвэрлэлтийн талаар дэлгэн харуулж байна.

Untitled-12-680x475    Н.Энхбаярын “ хамсаатан” Т.Билэгт Үндэсний их баяр наадмын үеэр эх орондоо ирнэ

НИТХ-ын дарга асан Т.Билэгтийг Н.Энхбаярын хууль бус хувьчлалын хэрэгтэй холбоотойгоор шалгах шаардлага гарсан. Гэвч түүнийг гадны аль нэг оронд орогнож, байцаалт өгөхөөс зугтсан гэх үндэслэлээр Интерполоор эрэн сурвалжилж байгаа юм. Тэгвэл саяхнаас түүнийг АНУ-д цагаачлах хүсэлт тавьсан гэсэн мэдээллийг холбогдох албаныхан өгсөн.  Тэгвэл Т.Билэгт Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд захиа илгээсэн байна. Тэр захианд интерполоор эрэн сурвалжлах ажиллагаагаа зогсоогооч ээ гэдэг хүсэлт тавьсан гэдгийг сайд хэлсэн. Гэвч Х.Тэмүүжин сайд “өмнө нь хууль хяналтынханд би энд байна гэж ганц ч удаа мэдэгдээгүй байж өөрт нь асуудал гарахаар ингэж хандаж байна” гэв.

Т.Билэгтийн хувьд  гадаад руу эмчилгээ хийлгэх гэж яваад сураг тасарсан. Тэгвэл хоёр жил шахам сураг тасарсан Т.Билэгт өөрийгөө шалгуулах хүсэлтээ АТГ, УЕПГ-ын дарга болон Хууль зүйн сайдад тавьсан бөгөөд АНУ-д цагаачлах хүсэлт гаргаагүй гэжээ. Ингэхдээ тэрээр өөрийгөө АНУ-д эмчилгээ хийлгэж байгаа. Эмчилгээнийхээ үр дүнг үзэхийн тулд хугацаа хэрэгтэй байсан талаараа өөрийн өмгөөлөгч Д.Батсүхээрээ дамжуулан уламжилсан байна. Түүний өмгөөлөгчийн хэлж байгаагаар тэрээ ирэх сарын дундуур буюу Үндэсний их баяр наадмын үеэр эх орондоо ирэх гэнэ.

дэнзэнЕрөнхий сайдын хүргэний прокурор хэргээс  мулталсан ч эрүүгийн хэрэг үүсгэх боломжтой гэв

ЗГХЭГ-ын дарга байсан Г.Дэнзэнгийн эхнэр Г.Уянгыг 17 тэрбум төгрөгийн тендерт ялахдаа хууль бусаар авсан гэж үзсэн МАН-ынхан АТГ-т шалгуулахаар өргөдөл өгсөн. Г.Уянгын “Говь повер” нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Номгон багийн нутаг дахь Цагаан хадны  гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах тендер ялсан. Тэрбээр Ерөнхий сайд Н.Алтанхуягийн  төрсөн эгчийнх нь охин тул ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй гэж үзээд байгаа юм.
    Тэгвэл АТГ-аас энэ хэргийг шалгаж үзээд цаашид шалгах, эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлтэй хэмээн прокурорт шилжүүлсэн. Харин Нийслэлийн прокурорын газраас өөрийн бүрэн эрхийн дагуу Г.Уянгыг шалгах үндэслэлгүй гэсэн албан бичиг ирүүлснийг түрүүчийн удаа АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн Мөрдөн байцаах албаны дарга Э.Амарбат хэлж байсан. Мөн АТГ-аас прокурорт дахин нэмэлт хүсэлт гаргасан гэдгээ ч мэдэгдсэн.  Тэгвэл энэ талаар УЕПГ-ын албаны эх сурвалжаас тодруулахад, АТГ-ынхан мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийж, нотлох баримтууд хангалтгүй байсан учраас прокуророос хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэхдээ АТГ-ынхан нотлох баримтаа хангалттай бүрдүүлээд ирвэл тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэх боломжтой” гэсэн юм.

    Өвөрмонгол залуу Р.Цэнгэлийг батлан даалтанд гаргана

Төрийн эрхийг авахыг санаархсан хэрэгт холбогдсон Өвөрмонгол залуу Р.Цэнгэл хуурай өлсгөлөн зарлаад 30 хонож байна. Түүнийг кино найруулагч, СТА Г.Бадамрагчаагийн хэрэгт холбогдуулан цагдан хорьсон билээ. Гэвч найруулагч Г.Бадамрагчаа, “Галдан Бошигт” ТББ-ын тэргүүн н.Батболд нарыг батлан даалтад гаргаж, ӨМӨЗО-ны Шилийн гол аймгаас гаралтай Түүхийн ухааны доктор Р.Цэнгэлийг үргэлжлүүлэн хорьж байгаа юм. Р.Цэнгэл нь анх 1993 онд Монголд ирж, хорь гаруй жил амьдрахдаа нэгэн бүсгүйтэй ханилан охинтой болж, Монгол Улсын иргэн болох хүсэлтээ албан ёсоор өгсөн байна. Тэрбээр “Цагдаагийн тангараг-2” кинонд Хятад хэл дээрх баримтыг орчуулж өгөх үүрэгтэй оролцож байжээ. Мөн киноных нь хөрөнгө оруулалтын талаар Хятад улсын зарим нэг иргэдтэй уулзаж тохиролцож байсан аж. Тэрбээр өөрийг нь хууль бусаар хорьсон хэмээн өдгөө 30 дахь хоногтоо өлсгөлөн зарлаад байгаа юм. Тэгвэл эх сурвалжийн мэдээлснээр түүнийг энэ долоо хоногт багтаан батлан даалтад гаргахаар болжээ. Тэрбээр батлан даалтад гаргавал өлсгөлөнгөө зогсооно гэдгээ ч мэдэгджээ.

66zzН.Түмэндэмбэрэл, Н.Хүрэлбаатар нарыг цагдан хорьж хэрэгт холбогдогсдыг батлан даалтад гаргав

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Түмэндэмбэрэл нарын хэрэгт холбогдсон зургаан хүний тавыг нь батлан даалтад гаргасан. НПГ, УМБГ-аас хэрэгт ач холбогдол болохуйц нотлох баримтуудыг цуглуулж чадсан, сэжигтэн, яллагдагч нар мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулахгүй гэж үзээд Н.Түмэндэмбэрэлээс бусдыг нь батлан даалтад гаргажээ. Мөн ГССҮТ-ийн Дүрс оношлогооны тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан С.Батзориг цагдан хоригдсон цагаасаа өлсгөлөн зарласнаас болж, эрүүл мэнд нь муудсан гэнэ. Тиймээс түүнд авсан цагдан хорих арга хэмжээг өөрчилснийг эх сурвалж хэллээ.

406552b787e38a27originalМөн Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарыг авлига авсан, мөнгө угаасан байж болзошгүй гэсэн үндэслэлээр УМБГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй. Түүнийг цагдан хорьсны дараа хүү Х.Энхбат болон уг хэргийн өөр нэг холбогдогч нарыг батлан даалтад гаргаад буй аж. Мөн Н.Хүрэлбаатарыг өөрийг нь баалтан даалтад гаргах талаар ШУМ тархаад байсан ч албаны эх сурвалжууд үгүйсгэсэн юм.

afdad8ee23aff36dbigД.Цогтбаатарын эхнэр эхлээд Ерөнхийлөгчид, дараа нь Прокурорт хандав

ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын дарга асан Д.Цогтбаатарын цагдан хорих хугацаа дуусан ч үргэлжлүүлэн хорьж эхэлсэн билээ. Харин түүний эхнэр Ч.Мандах олон ноцтой баримтуудыг дэлгэнэ гэж байсан ч дэлгээгүй. Улмаар Монгол Улсын ерөнхийлөгчид хандан ил захидал илгээсэн. Тэрбээр ил захидалдаа,  “Хүнийг шалгаж болно. Гэхдээ бүх зүйл хуулийн хүрээнд байх ёстой” гэсэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үгийг онцолсон байсан. Мөн нөхрийгөө буруугүй, энэ хэрэг дээр анхаарал хандуулж өгөхийг хүсч байна гэх утга бүхий захидлыг илгээсэн. Дараа нь Прокурорын байгууллагад гомдол гаргажээ. Тэрбээр хэргийг үнэн зөв шалгаж өгөхийг хүсээд залилангийн хэрэгт хохирогч нь өргөдөл гаргасны дараа эрүүгийн хэрэг үүсгэн шалгахаар хуульд заасан байхад ямар ч өргөдөл гомдолгүй цагдан хорьсон нь шударга бус гэжээ. Мөн өдгөө цагдан хорих хугацааг нь сунгасанд гомдолтой байна гэсэн юм.
 
Д.Ундрах /24tsag.mn/

0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (203.194.114.192)
    Бригадын генерал Т.Дашдэлэгийн хэрэг юу болсон бэ? Том тоотой хэргүүдэд дарагдаад байна уу?
    2013 оны 06 сарын 30 | Хариулах
  • Zov shvvvvvv (213.166.199.66)
    Odooo deervvvr noyduud . Shalgagdah heregt holbogdoh ni ihsej bn gedeg bol ... dooguuur . Ydiusiiin omchiiig bulaan ted baih suuh gazargvi ideh hool omsoh huvtas . Dulaatsah nvvrs geed . Amid yvah argagvin erhend gemt gereg hiih shaltgaan bolj baisan bol vuuu?
    2013 оны 06 сарын 29 | Хариулах
  • denzen (180.149.78.20)
    Manai namiin hun eronhiilogchiin songuulid yalsan bhad namaig zugeer ongoroono
    2013 оны 06 сарын 29 | Хариулах
  • Зочин (182.160.6.91)
    bilegt guia bas naadam uznee ain.
    2013 оны 06 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.9.47.133)
    Denzeng shalgah heregt shde
    2013 оны 06 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Щелкунчик – Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжгийг үзэгчдийн хүсэлтээр хоёрхон удаа толилуулна
    2 цаг 51 мин
  • ХЗБХ: Улсын ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилохыг дэмжив
    2 цаг 58 мин
  • Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ
    3 цаг 5 мин
  • ХХБ-ны Хуримтлалтай Монгол-2025 аяны 11-р сарын азтай 50 харилцагч тодорлоо
    3 цаг 8 мин
  • Монголчууд ой тогтоолтын ДАШТ-ээс 66 медаль хүртэж "Дэлхийн аварга" боллоо
    3 цаг 14 мин
  • Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих транзит тээврийн урсгал саарна
    3 цаг 36 мин
  • “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
    5 цаг 52 мин
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
    5 цаг 59 мин
  • ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН 6 ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН 1 НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
    6 цаг 36 мин
  • Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Нийслэлийн түргэн тусламжийн төвд ажиллаж байна
    7 цаг 5 мин
  • СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
    7 цаг 55 мин
  • Монос, Офицер, МИТС-ийн олон түвшний уулзварын загвар зураг батлагдаад байна
    7 цаг 58 мин
  • Улаанбаатар хот агаарын бохирдлоор эхний тавд бичигддэг байсан бол энэ жил 19-д жагсаж байна
    8 цаг 37 мин
  • Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
    10 цаг 47 мин
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
    11 цаг 1 мин
  • Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    11 цаг 9 мин
  • Улаанбаатарт өдөртөө -10 хэм хүйтэн байна
    11 цаг 13 мин
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
    11 цаг 16 мин
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
    11 цаг 32 мин
  • Монголоос явахдаа заавал авч явдаг хоол — “Талын Монгол” брэнд
    Өчигдөр 16 цаг 59 мин
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК