
Билгийн тооллын: 29. Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр
Наран ургах шингэх: 05.10-20.50
Үс засуулбал: Сүлд тэнэж одно
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Бага халуун болох улирал 7 цаг 05 минутад эхэлнэ. Устай холбоотой зан үйлийг долоо хоног тэвчвээс зохилтой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.