Өнгөрөгч өдрүүдэд ХУД-ийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт хашаандаа нас барсан хүний цогцос олджээ. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллагынхан очиж шалгахад 33 настай эмэгтэй М нь 380 вольтийн өндөр хүчдэлийн тогонд цохиулж амь насаа алдсан болох нь тогтоогдсон байна. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.Д.Ундрах /24tsag.mn/



















































