Өнгөрсөн бямба гаригт цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй нийт 43 үйлдэл бүртгэгджээ. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын нутагт 41 настай эрэгтэй Б, Хөвсгөл аймгийн Хатгал сумын нутагт 39 настай эрэгтэй Н нар мотоциклоос унаж нас барсан хэрэг гарчээ. Сүүлийн үед хятад мотоциклоос үүдэлтэйгээр амь насаа алдах хэрэг өдөр алгасахгүй шахам гарч байгааг цагдаагийн байгууллагынхан анхааруулж байна. Хятад мотоциклны дугуй нь засмал замд зориулагдсан байдаг бөгөөд үүнийг нь мэдэхгүй манайхан хөдөөний хад чулуутай газарт унаж давхидаг нь амь насаа алдахад нөлөөлж буй юм байна. Учир нь хад чулуунд хятад мотоциклийн обуть дийлэхгүй, шидэгддэг аж.Д.Ундрах /24tsag.mn//




















































Сэтгэгдэл (2)